Нийгмийн

Яармагийн замыг өнөөдрөөс эхлэн 22 хоног хэсэгчилж хаана

Нийслэлийн Засаг дарга тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлах тухай А/723 дугаар захирамжийн дагуу дараах байршлуудад замын хөдөлгөөнийг хязгаарлаад байна.

Үүнд:

  • Макс Моллын баруун талын уулзвараас Энэбишийн өргөн чөлөө буюу Ахуй үйлчилгээний уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг 2022 оны долдугаар сарын 30-ны өдрөөс өнөөдрийн /2022.08.01/ 06:00 хүртэл хэсэгчлэн хааж засвар, шинэчлэлтийн ажил хийж гүйцэтгэжээ.
  • Яармагийн авто замын явган хүний нүхэн гарцын зам барилгын ажил өнөөдрөөс/2022.08.01/ энэ сарын 11-ний хооронд зүүнээс баруун чиглэлийн хөдөлгөөнд, наймдугаар сарын 11-нээс наймдугаар сарын 22-ны хооронд баруунаас зүүн тийш чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохион байгуулалтад тус тус өөрчлөлт оруулан явган хүний нүхэн гарц байгуулах ажил хийгдэж  байна.

Иймд иргэд жолооч та бүхэн энэ хугацаанд тэмдэг тэмдэглэгээний дагуу хөдөлгөөнд оролцож, явганаар хөдөлгөөнд оролцох үедээ явган хүний гарцаар гарч хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцоно  уу.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button