ДЭЛХИЙ

Болгараас Европын сүүлчийн хулсны баавгайн үлдэгдэл олджээ

Хятад, Болгарын палеонтологичид Болгарын баруун нутгаас 7-5 сая жилийн өмнө Зүүн Европт нутаглаж байсан эртний хулсны баавгайн өнөөг хүртэл мэдэгдээгүй төрөл зүйлийн үлдэгдлийг олжээ. 

Эрдэмтдийн үзэж байгаагаар уг олдвор нь “Европ дахь сүүлчийн панда” байж магадгүй гэж “Journal of Vertebrate Paleontology” сэтгүүлд гарсан нийтлэлд дурдсан байна.

Хулсны баавгай нь дулаан, чийглэг ойд амьдрахад дасан зохицсон тул бүс нутгийн уур амьсгал илүү хуурай болоход Европт устаж үгүй болсон гэж Софи хот дахь Болгарын Байгалийн түүхийн үндэсний музейн профессор Николай Спасов ярив.

Хулсны баавгай Хятад эсвэл Азийн бусад оронд бус, харин Зүүн Европт нутаглаж байсан байж магадгүйг нотлох нотолгоог палеонтологичид таван жилийн өмнө анх олжээ.

Энэ амьтны үлдэгдэл Унгараас олдсон нь анхны хулсны баавгайнууд хэзээ үүссэн, үр удам нь Хятадад хэрхэн ирсэн, юу иддэг байсан, яагаад орчин үеийн Хятадаас гадна дэлхийн бүх бүс нутагт устаж үгүй болсон зэрэг шинжлэх ухааны олон маргааныг дагуулсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button