“Найрамдал”-д амрангаа код бичиж, тоглоом зохиох боломж

Орчин үеийн хүүхдүүдийг асар хурдацтай хөгжиж буй технологийн дэвшилтэй хөл нийлүүлэх, түүнийгээ үр дүнтэйгээр ашиглаж сурахад мэдээллийн технологи, код, программ хамгамжийн ойлголттой болгох зайлшгүй шаардлагатай болоод байна. Тэднийг нийгэмд өрсөлдөх чадвартай, хөл нийлүүлэн алхдаг иргэн болгохын тулд технологин мэдлэгийг цаг алдалгүй олгох нь шинэ цаг үеийн амьдралын хэв маяг гэж ойлгох цаг ирээд байна.
Тэгвэл, олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор “Зэв академи”-тай хамтран энэ жил анх удаа зуны зуслангийн үйл ажиллагаандаа код бичих, түүгээрээ тоглоом бүтээх тусгай хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж эхэлсэн сайхан мэдээ байна. Одоогоор 5, 6, 7 дугаар ээлжиндээ нийт зуу гаруй хүүхдийг хамруулсан байна. Уг хөтөлбөр амжилттай үргэлжилж байгаа бөгөөд 8-р сарын 12-19-ны хооронд явагдах 8 дугаар ээлжийн элсэлтээ авч эхэлжээ.
Хүүхдүүд цэвэр агаарт тав тухтай орчинд, мэргэжлийн, найрсаг багш нарын удирдлаган дор тусгайлан бэлдсэн лабораторит хөтөлбөрийн дагуу чөлөөтэй суралцах, олон төрлийн үйл ажиллагаанд хамрагдах боломжтой.

Яагаад заавал код бичиж сурах хэрэгтэй вэ?
Компьютер, таблет, гар утас зэрэг төхөөрөмжөөр хийдэг бидний бүх үйлдлийн цаана бичсэн кодууд байдаг. Код бичиж сурснаар:
1.Технологийн бичиг үсгийн тайлагдал буюу хүүхдүүд код сураад зөвхөн технологи хэрэглэх бус, өөрсдөө технологи бүтээгчид болж болохыг мэдрүүлдэг.
2. Асуудал шийдвэрлэх чадвар ба тооцоолох логик сэтгэхүй нэмэгддэг. Аливаа даалгаврыг бүтцийнх нь түвшинд харж, хэсэг тус бүрээр нь задлан шийдвэрлэх чадвар суулгадаг.
3. Шаргуу хичээнгүй, хүчтэй сэтгэл зүйтэй болгодог. Код бичихэд алдаа заавал гарна, тэр болгонд гүйцэтгэл дээрээ дүн шинжилгээ хийж алдаагаа засах шаардлага тулгардаг. Энэ нь няцашгүй оролдлого хийх сэдэл төрүүлж, тууштай болгодог.
4. Бүтээлч сэтгэхүйг хөгжүүлнэ. Компьютерийн шинжлэх ухаанд нэг асуудлыг шийдэх хэдэн ч арга байх боломжтой бөгөөд тухайн хүүхэд өөрийн ур ухаан, мэдрэмжээ кодоороо илэрхийлж бүтээх боломжтой.
5. Багаар ажиллаж сурна. Бусадтай хамтарч багаар ажиллах, харилцааны чадварт суралцах нь ямар ч ажлын байранд гол үзүүлэлт болдог.

6. Хичээлдээ дур сонирхолтой болдог. Байгалийн ухааны хичээлүүдэд дур сонирхолгүй хүүхдэд шинжлэх ухааныг шинэ арга замаар таниулахад туслах ба код сурсан хүүхэд хичээлүүдээ ойлгож дур сонирхолтой болох нь элбэг.
7. Ирээдүйн карьерт чухал нөлөөлнө. Ямар ч сургууль, тэтгэлэг хүсэх, ажилд орох, өргөдөл өгөхөд компьютерийн хэлээр ярьдаг бол таны хүүхдийн үнэлэмж илүү байх болно.
Энэ мэтчилэн олон талын чадварыг хөгжүүлж, технологийн эринд хүүхдээ бэлтгэх боломжийг “Зэв академи”, Найрамдал зуслангийн хамт олон олгож байгаа нь талархууштай.

“Программчлалтай Найрамдал” хөтөлбөрт хүүхдээ хамруулахыг хүсвэл 7707-0440 дугаарын утсаар лавлах буюу https://bit.ly/3QSbrZp холбоосоор орж бүртгэлээ хийх боломжтой юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайхан зуслан минь үе үеийн багачуудыг үргэлжид шинэ шинэлэг бүхнээр угтдаг хөгжлийн ордон шүү. Орчин үеийн з�##�ууст тун хэрэгтэй сург�##�т бүхий ээлж байна. Та нартаа амжилт хүсье