НИЙГЭМСПОРТ

Б.Орхонбаярыг "Ланд круйзер 300", гурван өрөө байр, 500 хониор мялаав

Баярсайханы Орхонбаяр 24 насандаа Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойд үзүүрлэн, улсын арслан цол хүртсэн. Тэрбээр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат "Алдар спорт хороо", "Атар трейд" ХХК, "Таван хан" дэвжээний бөх юм.

Тус аймгийн удирдлагууд шинэхэн арслан цолтныхоо мялаалга наадмыг өнөөдөр хийж буй.

Цолны мялаалга наадамд тус аймгаас сонгогдсон гишүүд болох Ж.Эрдэнэбат, Д.Өнөрболор нар очжээ. Мөн УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав Ч.Чинбат, Сэлэнгэ аймгийн засаг дарга болон сумдын засаг нар очсон байна.

Шинэхэн арслан Б.Орхонбаярт:

  • Сэлэнгэ аймгийн 17 сумын иргэд 500 толгой хонь
  • Сэлэнгэ аймгийнхан "Toyota Land Cruiser 300" машин
  • "Өсөх зоос" компани гурван өрөө байр бэлэглэв.

Мөн "Таван хан" дэвжээнийхэн нь Б.Орхонбаярт хүндэтгэл үзүүлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 5, 2022 17:26

Монголд эрдэмтэн хүнд бол дэлхийд нэр гаргасан ч тоохгүй

Bidon
Bidon
8 сар 5, 2022 20:20

Ulun sevs haha

Bidon
Bidon
8 сар 5, 2022 20:21

Naad p###aa chin tatvar tulnu gej medehgui sevs bgaa daa

Зbujinочин
Зbujinочин
8 сар 6, 2022 04:51

Buhud iim beleg selt ogch yadag bnaa

зочин
зочин
8 сар 6, 2022 07:44

Эмч сувилагч нарт өгдөг болоосой. Өвдхөөрөө бөхчүүдээр үзүүлээрэй

Erdenetsetseg
Erdenetsetseg
8 сар 6, 2022 11:19

Манайхан ингэж л туйлширдаг, туйлдаг хүмүүс шүү дээ, үүнийг нэг их ойлгохгүй л байгаа юм даа би нь ккккк, сонин нь олон олон мэргэдээ тоохгүй ээ... жнь: Амбага докторыг хар даа иргэдийнхээ ЭМ-г хамга�##�ахад аш их зүйлийг хийж байна даа.. нобелийн шагн�##�д тодорхойлохоор юу нь болохгүй байдаг юм болл доо мөхөс би оылгохгүй байна даа...

Зочин
Зочин
8 сар 6, 2022 11:26

Яахав дээ баячууд мөнгөө яаж ч үрж болоно Харин Түвшинбаярыг мартаж үл болно

Оюука
Оюука
8 сар 6, 2022 12:57

Ингэж туйлширч яадаг бна аа. Энэ байтугай маш том гавьяа байгуулсан хүнд ямар ч шагн�##� хандив өгдөггүй. Хүний амь аварсан, г�##� түймэр унтраасан гээд эх орондоо мартагдашгүй гавьяа байгуулсан өчнөөн хүмүүс байгаа. Тэднийг ингэж урамшуулдаг болоосой

Зочин
Зочин
8 сар 6, 2022 15:42

ЗӨВ ГЭХДЭЭ ЭРДЭМТЭН ДОКТОРУУДДАА ИНГЭЖ ХАНДДАГ БОЛ САЙНСАН МАНАЙД ХЭЗЭЭ ХҮНИЙ ОЮУНЫГ ҮНЭЛДЭГ БОЛОХ ЮМ БОЛДОО

Холбоотой мэдээ

Back to top button