Нийгмийн

Гадаад улсаас ирэх зорчигчид “Эрүүл мэндийн мэдүүлэг” бөглөнө

Гадаад улсаас ирэх зорчигчид наймдугаар сарын 4-ний өдрөөс эхлэн “Эрүүл мэндийн мэдүүлэг” бөглөхөөр болсныг МИАТ ТӨХК мэдээлэв.

Дэлхий эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр коронавируст халдвар (КОВИД-19)-ын мутацлагдсан хувилбар /Омикрон ВА.4, ВА.5/-ын тархалт нэмэгдэж, хоруу чанар нь буурахгүй байгаа. Түүнчлэн Африкийн орнуудад нутагшмал хэлбэрээр бүртгэгдэж байсан сармагчны цэцэг өвчин таван бүсийн 69 улс, оронд лабораториор батлагдсан тохиолдол 13,340 бүртгэгдэж, уг өвчнийг ДЭМБ-аас 2022 оны долдугаар сарын 23-ны өдөр “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал” гэж зарласантай холбогдуулан 2022 оны наймдугаар сарын 4-нөөс эхлэн гадаад орноос ирэх зорчигчид “Эрүүл мэндийн мэдүүлэг” бөглөхөөр боллоо.

Иймд агаарын хөлөг дотор зорчигчдод “Эрүүл мэндийн мэдүүлэг” хуудсыг тарааж өгөх бөгөөд үнэн зөв бөглөн Хилийн нэвтрэх цэгт шалгуулан хураалгах юм байна

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button