НИЙГЭМ

Залуучуудын зарим нь ШОРОНГООС, ихэнх нь МОНГОЛООС "оргож" байна

2022 оны наймдугаар сарын 08-ны өдөр ШШГЕГ-ын харьяа Хорих 423-р ангиас 1999, 2000 онд төрсөн хоёр ялтан оргов. Хийсэн хэрэг, ял шийтгэлийг нь авч үзвэл хоёулаа Эрүүгийн хуулийн 17.12-ийн 2 дахь хэсгээр ял эдэлж байсан аж.

Эл зүйл ангийн тодруулан авч үзвэл:

17.12 дугаар зүйл.Мал хулгайлах

2.1.олон тооны мал хулгайлж; 2.2.бүлэглэж; 2.3.улсын хилээр нэвтрүүлж; 2.4.машин механизм ашиглаж; 2.5.ноцтой хохирол, хор уршиг учруулж; 2.6.гойд ашиг шимт малыг хулгайлж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэдэг юм байна.

Харин хоёр оргодлын нас нь:

Дөрвөн удаагийн үйлдэлтэй А.М гэгч нь 1999 онд төрсөн бол Г.С нь 2000 онд төрсөн гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Малын хулгайчдын ихэнх нь 35-аас дээш насны хүмүүс зонхилдог нь анзаарагддаг.

Тэдний эл хэргээ хаацайлан хэлдэг үг нь “Амьдралаа авч явахын тулд“ гэх бөгөөд ихэнх нь ардаа олон хүүхэдтэй, өртэй байдаг гэж нэгэн албаны хүнээс сонсож байсан юм. Гэтэл 22, 23-хан настай залуус малын хулгайн дөрвөн удаагийн үйлдэлтэйгээр ял эдлэн, бүр оргож байна.

Сүүлийн үед ийм насны залуус гадаадын орныг ихээр зорьж байгаа. Суралцахаар, ажиллаж амьдрахаар. Тэдний хэлдэг үг "Монголд хүссэнээрээ амьдрах боломж, нөхцөл алга". Хашилтанд хэлэхэд залуусын зарим нь Монголоос "оргох" дуртай. Гэтэл зарим хэсэг нь малын хулгай зэрэг асуудлаар ял эдэлж, шоронгоос оргож байх юм. Оргосон иргэд 1999, 2000 онд төрсөн байгаа нь олон зүйлийг илэрхийлэх шиг. Залуусын хандлага, төлөвшил хаашаа явж буйг эргэцүүлмээр.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-10 12:51

haha garchig ni surtei

Зочин
Зочин
2022-08-10 12:55

гэмт хэрэгтэн гадагш явж байгаа иргэн хоёр ш�##� өөр шүү битгий худлаа рекламд энэ хоёр мангар хулгайчууд ялаа нэмүүлж дээ хаа холдохов дээ

Монгол багш
Монгол багш
2022-08-10 16:43

Монголоос оргож гэж юу солиороод байна аа. Монголчуудыг өдөөн турхирч эх орноос нь гаргаж эзэнгүйдүүлж колончлох цэргийн насны эр хүнгүй болгох, монголчуудыг эх нутгаа жигших үзэлд нэвчүүлэх гэсэн гадны гар хөл бологчид гаднаас санхүүжиж монголчуудыг дотроос нь хаг�##�ан бутаргах оролдлого хийгчид их болсоныг хууль тагнуулынхан төр засаг анхаар�##�даа аваач ээ!!!

Зочин
Зочин
2022-08-10 21:57

ааа

Last edited 1 Он Өмнө by Х. Умаахан
Tamir
Tamir
2022-08-12 10:57

Tegehgui yadiin huuhed zaluusaa hun bish bolgoj humuujuulsen ardchilal gedeg anarhizmiin gai odoo ingej ilerch baigaan M#l alj chadahgui bj huniig bol heden 10 heden zuugaar ni alj zugaatsah ardchilsan Mongol zaluus gedeg chini naaduul chini baihgui yu bid amerik hytad solongos bish bidnii tsusaar zerleg dainch hertsgii zorig zurhtei haluun buleen tsus ursaj bna uuniig baruunii humuujil hun bolgoj chadahgui harin uvug deedsiin shiruun harts chihend ni heleed bolohgui bol yas Mahand ni heldeg baisan Mongol humuujil l hun bolgono eniig ni ugui hiichheer erhiin t1 balai hunii mus judag yuch ugui amid uhdeluudeer eh oron mini duurch bgaan

Холбоотой мэдээ

Back to top button