НИЙГЭМ

“Цахим шилжилт хийж, лицензийн наймаанд цэг тавина”

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.08.10/ боллоо. Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө.

Тэрбээр уул уурхайн лиценз олголтыг хэрхэн цахимжуулах талаар Засгийн газар хэлэлцсэн тухай танилцууллаа.

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хэн авсан, цаашид хайгуул, олборлолт хийх эсэх нь тодорхойгүй явдаг. Өөрөөр хэлбэл лицензийн наймаа байсаар байна. Уул уурхай хэмээх эдийн засгийн томоохон салбарыг хөгжүүлэхийн тулд энэ лицензийн наймааг зогсоож, олгох үйл явцыг хүнд сурталгүй, ойлгомжтой болгох ёстой. Иймд цахим орчинд суурилж, лиценз олгодог болохоор ажиллаж байна.

Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хамтран ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг 2022 онд багтаан, “E-Mongolia” системд нэгтгэх юм. Цахимжуулснаар лицензийн наймааэнд цэг тавина. Лицензийн наймааны замаар хийгддэг тодорхой орлогуудыг татварын эх үүсвэр болгох боломж бүрдэнэ, цахим шилжилт болно” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2022-08-10 22:38

Лицензыг төрд буцааж өгдөг болсон цагт байг####ь орчины бохирдол наймааны асууд#### цэгцрэнэ.

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x