Нийгмийн

ИРГЭД: Сурагчийн дүрэмт хувцасны үнэ нэмэгдсэн нь ДАРАМТ болж байна

Сургуульд орох бэлтгэл дүрэмт хувцас авахаас эхэлдэг. Хичээлийн шинэ жил дөхсөнтэй холбоотойгоор эцэг эхчүүд үнийн судалгаа хийж, аль боломжтой газрууддаа дугаарлан авч байна. Өмнөх жилийн үнийн дүнгээс 40 хувь нэмэгдсэн гэх байр суурийг эцэг эхчүүд илэрхийлж байгаа юм. Тиймээс энэ талаар эцэг эхчүүдийн байр суурийг сонслоо.

Хүүхдэдээ дүрэмт хувцас авахад бэрхшээлтэй байдаг. Дотоодын үйлдвэр үнэтэй учраас БНХАУ-ын дүрэмт хувцас авна гэж бодож байна. Фэйсбүүкт “Хуучин хувцасны солилцоо” групп байдаг юм билээ. Тэр нь бололцоогүй айл өрхүүдэд боломжийн л зүйл. Хэн хэндээ тустай “Дүрэмт хувцасаа бэлэглэе” өдөрлөг зохион байгуулсан нь таалагдсан.


Олон хүүхэдтэй айлд их хүнд тусч байна. Дүрэмт хувцасыг дараа жил нь өмсүүлнэ гэж томдуулж авахгүй, аль болох тааруулж авахыг хичээдэг. Гурван хүүхдийн дүрэмт хувцас нийлээд 500 гаруй мянган төгрөг болж байна. Энэ нь өрх айлд хүндрэлтэй. Монголын дундаж цалин хэд билээ, хаанаа ч хүрэлцэхгүй байна. Ахлах ангийн сурагчид хуучин хувцасаа голоод өмсдөггүй. Харин бага ангийн сурагчдад  “гоё харагдаж байна” гээд л хөөргөөд өмсгөдөг дөө.


Дүрэмт хувцас үнэтэй байгаа учир заавал шахах хэрэггүй. Цагаан цамц, хар өмдтэй байхад л болно. Би хоёр хүүхэдтэй. Нэг хүүхдэдээ 170 мянган төгрөгөөр дүрэмт авчхаад хоногийнхоо хоолыг яаж болгох билээ. Худалдан авалт хийдэг нь цөөхөн л байна. Үйлдвэрлэгч газрууд нь иргэдийнхээ боломжид тааруулан үнийн дүнгээ гаргаасай гэж хүсэж байна.


Бүх юмны үнэ өсчихлөө. Ард түмний амьдрал ямар байгаа билээ. Таван мянган төгрөгөөр төмс идэж байна. Хувийн хэвшлүүдийг бид тэжээж байхад тэд биднийг тэжээдэг билүү. Үүний оронд хятадын төмсийг 1500 төгрөгөөр авах нь илүү хямд. Дүрэмт хувцас яг ижил. Хятадын барааг авахыг илүүд үзнэ.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Сурагчийн дүрэмт хувцасны үнэ нэмэгдсэн нь эцэг эхчүүдэд дарамт болж байна. Худалтан авалт хийхэд амьжиргааны түвшин ихээхэн хамааралтай байдгаа ч нуугаагүй юм. Тиймээс хүүхдээ сургууль завсардуулахгүйн тулд хямд үнэтэй дүрэмт хувцас, хичээлийн хэрэгслээр ч болов хангахыг зорьдог хэмээн тэд ярьж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-12 10:13

Хүүхдийн 100 өгч байгаа даа уг нь.

Холбоотой мэдээ

Back to top button