НИЙГЭМ

ХАРЬЦУУЛАЛТ: Хичээлийн хэрэгсэл 50-3000 төгрөгөөр НЭМЭГДЖЭЭ

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан иргэдийн олноор үйлчлүүлдэг “Нарантуул” захаас хичээлийн хэрэгслийн үнэ ханшийг судалж өмнөх жилийнхтэй харьцууллаа. Энд өргөн сонголт байгаагаас гадна тусдаа лангуу үүсгэж, худалдаачид ихээр бараагаа тавьсан харагдана. Хичээлийн хэрэгслийн сонголтын тухайд одоогоор польш болон “Улаанбаатар принт” хэвлэлийн дэвтрийн сонголт голчлон өрөгджээ. Үнийн хувьд Монголд улсад үйлдвэрлэгдсэн дэвтэр импортоор оруулж ирснээс илүү үнэтэй байна.

ДЭВТЭРНИЙ ХАРЬЦУУЛСАН ҮНЭ:

Хичээлийн хэрэгсэл Өнгөрсөн жил (Польш) Одоо (Польш) Өнгөрсөн жил (Улаанбаатар принт) Одоо (Улаанбаатар принт)
12 хуудас 200 350 300 350
24 хуудас 450 550 550 700
36 хуудас 550 650 650 900
48 хуудас 750 850 900 1200
60 хуудас 960 1050 1100 1400
96 хуудас 1450 1700 1550 2000

ХИЧЭЭЛИЙН БУСАД ХЭРЭГСЛИЙН ХАРЬЦУУЛСАН ҮНЭ:

Хичээлийн хэрэгсэл Өнгөрсөн жилийн үнэ Одоогийн үнэ
Зургийн дэвтэр 1000-2500 1200-3000
Үзгэн бал 300-500 500-6000
Өнгийн цаас ­­-­ 3500
Фломастер - 6000-12000
Өнгийн харандаа ­- 1000-6000
Усан будаг 3000-6000 3500-6500
Шугам - 1000-3000
Гортиг 3000-9000 3500-12000
Хайч - 4000
Баллуур 250-1500 300-3000
Үзүүрлэгч 300-3000 500-3500
Цавуу   1500-2500
Үүргэвч (цүнх) 25000-120000 30000-60000
Уут(гутал, аяганы) - 3500-10000

Г.БАЛЖИННЯМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button