НИЙГЭМ

АНУ дахь Дэлхийн Худалдааны Төвийн сайтаар “Монголын өдрүүд 2022” болох талаар мэдээлжээ

Дэлхийн Худалдааны Төвийн сайтын мэдээлснээр Монгол Улс, АНУ-ын дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын Засгийн газар, Экспорт Олон Улсын Худалдааны Төв хамтран “Mongolian Days 2022" арга хэмжээг АНУ-ын Вашингтон Д.С хотод зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээ нь Вашингтон хотод байрлах Роналд Рэйган төвд 2022 оны 8 сарын 29, 30, 31-ны өдрүүдэд нийт 3 хоногийн турш зохион байгуулагдах юм.

Mongolian Days 2022 арга хэмжээ нь Монголын хувийн хэвшлийн хувьд цар тахлын дараа зохион байгуулж байгаа анхны олон улсын арга хэмжээ гэдгээрээ онцлогтой. Энэхүү арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар Гадаад харилцааны яам, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг дунд үйлдвэрийн газар, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв, Экспорт олон улсын худалдааны төв хамтран ажиллаж байна.

Энэхүү арга хэмжээний зорилго нь Монгол улсын ёс заншил, соёл урлаг, үйлдвэрлэл технологи, бизнес эрхлэлт гэсэн өргөн хүрээнд улс орноо суртачлан танилцуулаад зогсохгүй нүүдэлчин ард түмний соёл уламжлал, арга ухаан шингэсэн байгалийн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд хэрэглэгчийн хүртээл болгох, боловсрол, шинжлэх ухааны байгууллагуудтай холбоо тогтоох, хамтран ажиллах арга замуудыг эрэлхийлэх зэрэг жижиг дунд үйлдвэрлэлийн хувьд томоохон цар хүрээг хамрах тухай тус сайтын нийтлэлд нарийн дурьдсан нь АНУ болон Монгол Улс нарын хамтын ажиллагаа ойрын жилүүдэд илүү бат бөх болох боломжтой харагдана.

Тиймээс Mongolian Days 2022 арга хэмжээний Монголын Худалдаа, Хөрөнгө оруулалт өв соёлын чуулган 2022-ын хүрээнд:
· Бизнесийн салбарын уулзалт
· Хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөр танилцуулга
· Үзэсгэлэн худалдаа
· Соёл сурталчлах арга хэмжээ зэрэг АНУ-д илүү таниулан, итгэл үнэмшил олж авах зорилго агуулсан арга хэмжээнүүд байгаа юм. Үүний цаагуур Монголын жижиг дунд бизнесүүд болон Монгол Улсын экспортын зах зээлээ тэлэх боломж руу илүү ойртож байгаа харагдана.

Mongolian Days 2022 арга
хэмжээний гол ач холбогдол нь гадаадын зах зээлд амжилттай нэвтрэх, B2B бизнес уулзалтуудад оролцож хамтран ажилах түншлэл бий болгон Монгол улсаа дэлхийн олон оронд сурталчлан таниулах юм. Мөн дотоодын жижиг дунд үылдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ АНУ, Канадын зах зээлд танилцуулж сурталчлах, худалдан борлуулах, хөрөнгө оруулалт татах чухал ач холбогдолтой байна.

Монгол улсын засгын газар жижиг дунд бизнесүүд рүү чиглэн тэднийг дэмжих бодиттой алхам болж байгаа ба үүгээр дамжин экспортын гарцыг нэмэгдүүлэх нэг том боломж юм. Цар тахлын дараагаар жижиг дунд үйлдвэрлэгчдийн бизнес сайнгүй байгаа тул Монгол Улсын Засгийн газраас тэднийг дэмжин ажиллаж, анхааралдаа авсан бололтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Uulee
Uulee
2022-08-13 18:05

Woow…. Ovoo shdee zasgiin gazar ard tumendee hereg boloh boodit alham hiij bgn bn

Холбоотой мэдээ

Back to top button