УЛС ТӨРУлс төрийн халуун сэдэв

Авлигын хэрэг наймаалцвал 40 САЯ, тамхины иш хаявал 50 САЯ

Энд нэг л зүйл буруу байна. Авлигын хэрэгт холбогдвол 40 саяар, тамхины иш хаявал 50 саяар торгуулах юм гэнэ. Ардчилсан нийгэмд нутагшиж боломгүй уг тогтолцоог дараах харьцуулалт, жишээгээр харуулъя.

“Авлига авлаа, ачигдлаа, хэргээ хүлээлээ, хялбаршуулсан журмаар шийдүүллээ, 40 саяар торгууллаа, суллагдлаа”. Авлигчдад чухам ийм л процесс үйлчилдэг. Бүр тодруулбал,

Б.БАТЗОРИГ: ЖДҮХС-гийн зээлийг намын бүлгийн гишүүд, албан тушаалтнуудад тэгш, хүртээмжтэй олгосон хүн нь Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Б.Батзориг. Тэрбээр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нийт есөн аж ахуйн нэгжид 8.6 тэрбум төгрөгийн урт хугацааны, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгох шийдвэр гаргаж, бусдад илт давуу байдал олгосон гэх үндэслэлээр хууль хяналтын байгууллагад шалгагдаж байсан. Харин Б.Батзориг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.

Б.УНДАРМАА: Төрийн 340 тэрбум төгрөг байршсан Капитал банкаа дампууруулж, хаяад хоригдож буй эсэх нь ч тодорхойгүй усанд хаясан чулуу шиг алга болсон. Мөн тэрбээр ЖДҮХС-ийн зээлийн асуудлаар ч шүүхээр орж, 40 саяар торгуулж ялгүй үлдсэн.

Д.ХАЯНХЯРВАА: УИХ-ын гишүүн авсан асан Д.Хаянхярваа "Эрдэнэс монгол" компанийн захирлаар ажиллаж байх үеэр шүүгээнээс нь доллар олдсон. Улмаар авлигын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Ингээд л нийтийн албанд томилогдох эрхээ таван жилийн хугацаагаар хасуулж, 40 сая төгрөгөөр торгуулаад өнгөрсөн.

Авлигын хэрэгт холбогдоод 40 сая төгрөгөөр торгуулж “төрдөө үнсүүлсэн” хүмүүс энэ. Авлига өгч, авалцсанаас тамхины иш хаясан нь энэ улс оронд илүү хор хөнөөлтэй юм байх. Шаардлагатай гэвэл "Эрүүгийн хуульд" оруул гээд үүрэгдэж байгаа сайд, үг дуугүй хүлцэж байгаа дарга хоёр бол ард түмнийхээ аж амьдрал, нийгэм, цаг үеийн мэдрэмжгүй амьдралаас хэт тасрагчид.

Гэхдээ тамхины иш хаяхыг зөв гэж байгаа хэрэг огтхон ч биш шүү. Хямдханаар оруулж ирээд буй ТАТВАР, үнэгүй шахуу худалдаж буй ҮНЭ хоёрыг нь нэмчих. Тамхины иш хаяхаас, биш татахаас сэргийл. Тэгээд хотынхоо өнцөг булан, зам бүрт хангалттай хэмжээний сав байршуулчих.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-15 11:27

za arai arai 50mynga bish 50say ch gehshig yu we amidrald oirhon yrina bgaa bvtkv e ene nowsh

Зочин
Зочин
2022-08-15 11:29

Бүхэл бүтэн Улсын Ерөнхий Сайд байж ярьж хэлэх үгээ бодмоор юм даа

Зочин
Зочин
2022-08-15 11:29

Энэ �####�г туршлага сууж хөгжихийн хүлээвэл бүтэхгүй юм байна өө..50сая төг иргэдийн чинь хувьд амьдарлаа өөрчлөх мөнгө. Чам шиг хөрсөндөө буугаагүй даргын хувьд таваг хоолны мөнгө байхөө

Зочин
Зочин
2022-08-15 11:30

Монголчууд баян болжээ ц�##�ин тэтгэвэрээ доод т�##� нь100 сая болгочихоод 50 саяаар торго.ийм хүн төрд ажилаж бна гэхээр монгол уруудан явж бна гэсэн үг.монголчуудыг тэнэг хүмүүс гэж ойлгодог бололтой.эд нар тасархай баян болж ард түмэний татварын мөнгийг хайр найргүй үрж эх орноо бодохгүй даанч олиггүй хүмүүс болж нэн даруй огцруулж арга хэмжээ ав.ард түмэн тэнэг биш шүү.

Зочин
Зочин
2022-08-15 11:31

Бид хятад, солонгос гээд гадаадад явахдаа эдний торгууль өндөр, хууль нь чанга гээд гудманд тамхи татаж ишээ хаях, нус шүлсээ хаяхгүй яваад байдаг хирнээ монголдоо бол бодох ч юмгүй түй, ний гээд л байдаг даа. Түүнийг торгууль, мөнгөөр ухамсарт нь суулгаж соёлтой цэвэр нянгүй орчинг бүрдүүлэх нь юу нь буруу байна дэмжиж байна. Татахгүй эсвэл хаяхгүй л байхад яг Оюукад торгуулж харагдаач ккк.

Зочин
Зочин
2022-08-15 11:31

Хуулиар бүхнийг дарамт�##�ж болно гэж бодож байв�##� эндүүрэл шүү Хууль бат�##�даг 76 энэ бичлэгийг хараад өөрийгөө ямар хүүхэлдэй болсоноо ойлгох хэрэгтэй

Зочин
Зочин
2022-08-15 11:32

Энэ попроо л Чи Хүүк шиг амжих уу.Дуурайгаад чаажина 50 сая өгдөг хүн байв�##� чамд Арабын шех л өгөх байх бушуу д�##�д ор сонгууль гэж байгаа шүү. Май шүү м�##�аа

Зочин
Зочин
2022-08-15 11:48

Зөвөө зөв муу тамхичингуудыг ашгүй дээ

Зочин
Зочин
2022-08-15 11:49

50 saytai hun her bgaa bol saidaa agaaraas buu

Зочин
Зочин
2022-08-15 11:50

Зөв шүү хүн хэлээд ойлгохгүй бол эдийн засагтай нь холбож байж хариуцлагатай болно. Харин гүтгэж болохгүй . Торгуулийг өндөр болгох хэрэгтэй. Тамхины иш энд эндгүй татсан хүн өөрийхөө хогийг цэвэрлэх ёстой бас заагдсан цэгт татах хэрэгтэй

Зочин
Зочин
2022-08-15 11:51

Татсан тамхины ишээ хог руу хаяж сурахаас хөгжил соёл эхэлнэ. Ам хамраас гарах ялгадсаа ч хаа таарсан газраа хаяж нулимж явдгаа болихыг хичээмээр. Бохир бүдүүлэг хэвшлээ иргэн бүр болимоор байна!

irgenIrgen
irgenIrgen
2022-08-15 14:54

Ard tumeen ymar bolovsroltoi.medlegtei hunee MGL turiin tolgoid zalsanaa mederch bnuu.Daanch hulhi huviin surguuli.tsergiin surguuliig echnee angiar tugssen humuus l iim too bodno doo.Zaluus#aa zaigaa tavij egeh tsag chin bolson shuu.Terbumaar idsen.ulsaa hudaldsan n zugeer.tamhini ish haysan 50 say.

Зочин
Зочин
2022-08-15 15:21

Ингэж байж л тамхи татдаг хүмүүс дуртай газраа шүлсээ хаядаггүй, тамхины ишээ хаядаггүй болж соёлжин хувь хүний үүргээ ухамсарлах биз

Зочин
Зочин
2022-08-15 15:22

Энэнээс өөр Монголд минь хийх болон хөгжүүлэх ажлууд байгаа ч энэ ч бас том ажил соёл гэж харах хэрэгтэй эерэг т�##�аас нь

Зочин
Зочин
2022-08-15 15:24

ТАМХИНЫ ИШ НУС ЦЭРЭЭ Л ХААА ДУРТАЙ ГАЗРАА ХАЯХААА БОЛЬЧИХ

Зочин
Зочин
2022-08-15 15:28

Авлигл�##�ын хэрэг ч болж байна ааа. Угаасаа авлига л авч байгаа, өгч байгаа гаруудтай ийм хатуу гараар үзэхгүй бол дийлдэхээ больсон. Харин тамхины иш ч арай л тэнгэрт тулсан мөнгөн дүн байна.

Зочин
Зочин
2022-08-15 15:54

Хөгжлийн г�##�т тэрэгнийхээ хурдаар боддог болцийн байлгүй ард түмэн чирэгдэхнь дээ

Зочин
Зочин
2022-08-15 15:54

Ард түмнээ басамжилсан авилгад идэгдсэн төр засагийн тэргүүн, хууль зүйн сайд нарыг төрөөс цэвэрлэх хэрэгтэй

Зочин
Зочин
2022-08-15 15:54

Ийм тоо мэдэхгүй сайдтай байна гэдэг гутамшиг биздээ

Зочин
Зочин
2022-08-15 15:56

Авилг�##� аваад 40 сая тамхины иш хаяад 50 сая баян хүмүүс шүү .50 сая гэдэг тоо хараагүй хүмүүсийг доромжилж чадаж байгаа шүү.

Зочин
Зочин
2022-08-15 16:21

Зүгээр харьцуул�##�т байна Тамхи татах нь таны эрүүл мэндэд мөн дам тамхид�##�тандаа хортой 2- 20 хүний асууд�##�.Нийгмийн буруу үзэгдэл юм . Үүнийг зөв гэсэн бус түүнээс ч хортой улс орон минь хөгжихгүй байгаагийн гол ш�##�тгаан нь АВИЛГА гэх бүх улс оронд дэлхий нийтэд хохирол учруулж буй уршгийг т�##�аар ярьж байна . Томоор ойлгож УЛСАА ХӨГЖҮҮЛЬЕ

Зочин
Зочин
2022-08-15 18:59

Ерөнхий сайд маань амьдр�##� мэдэхгүй , боловсрол муутай харагддаг л даа?????

Холбоотой мэдээ

Back to top button