НИЙГЭМ

Усан парк: АТГ-аас шалгаж буй асуудлыг Д.Сумъяабазар "Хууль ёсных" гэлээ

Энхтайваны гүүрний зүүн талд, Дунд гол урсдаг хэсгийн 11.8 га газарт “Азид хамгийн томд тооцогдох усан парк, спорт цогцолбор соёл амралтын хүрээлэн”-г барина гэж 2016 онд хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлж байв. Гэвч тухайн хашаан дотор өдгөө орон сууцны барилгууд баригдаж эхэлсэн талаарх мэдээллийг бид өмнө хүргэж байсан.

Тодруулбал, "Эм Энд Жи" констракшны эзэмшлийн тус 11.8 га газрыг 2008 оны есдүгээр сарын 17-нд орон сууцны зориулалтаар олгож байсан. Харин тус газрын эзэмших эрхийг 2020 оны есдүгээр 30-ны захирамжаар цуцалж, ногоон байгууламж болгох шийдвэр гарсан. Гэвч Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгож, газрын эрхийг сэргээсэн байдаг.

Тэгвэл уг асуудлыг өнгөрсөн амралтын өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар автобусаар явж байх үедээ ярилцсан бичлэг түгээд байна. Яриаг сийрүүлбэл:

Л.Оюун-Эрдэнэ: Усан паркийн газарт барилга босгосон гэх гомдол 11-11 төвд олон ирсэн. Та хэд судалсан уу. Бодитой юм уу?

Д.Сумъяабазар: Эхний зориулалт нь орон сууцаар гарсан. Дараа нь шүүх дээр очиж усан парк барих болсон ч ахиж шүүхдээд орон сууц, усан парк, тусгай зориулалт гэсэн гурван чиглэлээр олгогдсон.

Л.Оюун-Эрдэнэ: Хууль бус биш гэсэн үг үү?

-Д.Сумъяабазар: Хууль зөрчөөгүй. Улс төржүүлээд яваад байна.

Угтаа барилгыг барьсан "Эм Энд Жи" констракшн нь авлига албан тушаалын хэргээр АТГ-т шалгагдаж эхэлсэн. Дунд голын сав газарт орон сууц барих нь гамшиг учрах эрсдэл ихтэй, байгаль орчинд ч сөрөг нөлөөтэй талаар эрдэмтэд ярьж байгаа. АТГ-аас шалгаж эхэлсэн асуудлыг "Хууль зөрчөөгүй" гэж ам гарч байна, хотын мээр.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2022-08-15 10:48

анх барилга барих зөвшөөрөл олгохдоо хууль зөрчисөн байхад юуных нь хууль ёсных байхавдээ.

Зочин
Зочин
2022-08-15 10:58

Хөрөнгө оруул�##�тын банк Чингис банкинд байршуулж авсан мөнгөө өгөөч.

Зочин
Зочин
2022-08-15 10:58

Долгорсүрэнгийн шээс их юм будилуулж байгаа хулгайчдаа

Зочин
Зочин
2022-08-15 10:59

Сумъяаг холбож ш�##�гах л шаардлагатайм бна даа

Зочин
Зочин
2022-08-15 10:59

yg huuli ysniiih uuu

Suma
Suma
2022-08-15 12:50

Arai ch dee Hot iin dargaa, heleh muu ug oldohguimaa. chini hiisen muu yumnuud chin garch ireh l bolno.

Зочин
Зочин
2022-08-15 16:17

dongos ni biz

Холбоотой мэдээ

Back to top button