НИЙГЭМ

Иргэний мэдээлэл: Өндөр барилга, олон машинаас хамгаалж барьсан хашааг нь буулгажээ

“Ямар ч зөвшөөрөлгүй манай байрны хашааг өчигдөр буулгаж, хураагаад явчихсан.” Наймдугаар сарын 12-нд өгсөн иргэний уг мэдээллийн дагуу Сүхбаатар дүүрэг, 11-р хороолол, 40-р байрны оршин суугчидтай ярилцаж, сурвалжиллаа.   

40-р байр нь Д.Сүхбаатарын нэрэмжит 2-р дунд сургуулийн баруун урд, гурван давхар өндөртэй шар байр. Урд талдаа тоглоомын төвтэй, хуучны байртайгаас бусдаар, тойроод өндөр барилгуудаар хүрээлэгдсэн. Ганцхан урд талдаа л машинаа тавьдаг. Ингэхдээ оршин суугчийн бус машиныг оруулахгүй гэж хийсэн гэмээр гүйдэг хаалгатай аж. Энэ хашааг тавиад удаагүй бололтой. Очих үед сүүдрэвчинд 7-8 нас тогтсон хэдэн хүн, нэг эмэгтэйтэй ярилцаж байхтай таарав.

Ингээд оршин суугчийн нэг болох Т.Батсүхтэй ярилцлаа. Тэрбээр үүсээд буй асуудлаас шалтгаалж, ажлаасаа чөлөө аваад үлдсэн нь энэ ажээ.

“Манай байр зүүн болон урд талаараа хашаатай. Гэтэл зүүн талын хашааг буулгачихсан байна. Удахгүй урд талын хашааг бас нураана гэсэн. Уг нь энэ байранд 54 өрхийн 200 хүн амьдарч байна. 70 орчим жил гар хүрээгүй өндөр модтой, цэцэрлэг яслитай энэ байрыг чинь хашаагаар л хамгаалж, хүүхдүүддээ тоглох талбай гаргасан. Түүнээс биш, хэн дуртай нь орж ирээд ногоон байгууламжийг талхлаад гарах, хэн хурдтай нь хүүхэд тоглож байхад дайраад гарахыг байг гэхгүй нөхцөл байдалтай.

Уг нь 1950-аад оноос хойш, энд хүмүүс амьдарч ирсэн. Тойроод сэлүүхэн, машин тэрэг ч тавьдаггүй байсан юм. Урдуураа харин хэдэн гаражтай байсан. Гэтэл одоо шинээр баригдсан өндөр байруудаас болж зогсоол аятай манай байрыг тойроод дүүрэн машин болсон. Нэр өгөөгүй л болохоос урд талаараа машин зорчих гудамжтай болчихсон шүү. Тэр болгоноос нь сэргийлж л энэ хашаануудыг манай байрныхан барьсан юм. Урьд нь өөр нэг хашаа байхад бас яг ингэж хэл үггүй шахуу нураагаад явсан. Шалтгаан нь өнгө зүс муу, хотын стандартад нийцэхгүй гэсэн. 2020 онд шүү дээ. Бид нар 6-7 сая төгрөг нийлүүлж байгаад харагдаж байгаа энэ хашааг босгосон. Яг л стандартад нь нийцсэн. Даанч одоо дахиад ингээд нураачихлаа. Нийслэлийн хашаа, хайс барих, ашиглах, буулгах санаачилга зөв хэдий ч буруу газартаа хэрэгжээд байна” гэлээ.

Мөн энэ байрны оршин суугч Ч.Болормаа хэлэхдээ “Дэндүү гэмээр явдал боллоо. Байрны зүүн талын авсан хашаа нь “Бөмбөөлэй” нэртэй цэцэрлэг, хоёр “Өдөр өнжүүлэх төв”-ийн хүүхдүүд орж тоглодог газар. Хуучны хэдэн тоглоомтой ч, орчин маш сайтай. Ядаж л хүүхэд минь хаашаа гүйгээд машинд дайруулчих бол гээд санаа зовохооргүй байдаг байсан. Гэтэл ингээд хашааг нь буулгачихаар хүүхэд тоглуулахад маш хэцүү. Учир нь машин зам яг хажууд нь байдаг болохоор дэндүү аюултай. Том зургаар харвал ЗГ-аас байр болгоныг цэцэрлэгтэй байлгах шийдвэр гарсан. Гэхдээ цэцэрлэг байлаа гээд тоглох газаргүй байлгана гэвэл энэ шийдвэр биеллээ бүрэн олохгүй юм шиг санагдаж байна” хэмээж байна.

Одоогоор буулгасан хашааг яг ямар зорилготойгоор буулгасныг лавлахад, оршин суугчийн нэг болох Б.Дэмбэрэл:

“Би буулгаж байхад нь очоод болиулах үүднээс тушаал, бичиг цаас гээд бүгдийг буулгачхаад явсан. Удахгүй энэ урд талын хашааг буулгана гэнэ лээ. Ёстой шүд зуугаад буулгуулахгүй юм шүү. Зүүн талын буулгасан нь ихэнх айлуудад харагддаггүй болохоор бидэнд мэдэгдэлгүй буулгачихад байгаа юм. Түүнээс биш бид чинь өөрсдийн өмчөө үнэгүйдүүлж, үхүүлэхгүй шүү дээ. Зорилго нь юу ч юм бүү мэд. Бидний зүгээс хардаж буй хардлага байгаа нь энэ газрыг аль нэг “том” хүн авсан. Дээр нь барилга барьж ч магадгүй. Хэрвээ барилга баривал үндсэндээ манай байр нар харах газаргүй л болно гэсэн үг. Ингэж нэг газраа чихэх яг ямар хэрэгтэй юм бэ. Гомдолтой байна” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Өнгөрсөн баасан /2022.08.12/ гарагт сурвалжилсан дээрх нөхцөл байдлыг шинэчилж, өнөөдөр иргэн Ч.Болормаатай дахин  холбогдлоо. Тэрбээр урд талын хашааг буулгаагүй хэвээр байгааг онцлов. Мөн тойргоо төлөөлж буй УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилд бичиг өгчээ. Одоогоор албаны хүмүүм болон Ц.Мөнх-Оргил гишүүнээс ямар нэг хариу байр суурь илэрхийлээгүй байгаа аж.

Эргэн тойрон өндөр барилгатай, зам дагаж автомашин зогсоох нь элбэг.  Үүний улмаас хоёр эгнээтэй автозам нэг болтлоо шахагдсан. Цэцэрлэг ажилладаг, олон хүн амьдардаг энэ орчин нөхцөлд иргэний орон зайн эрх зөрчигдөж байгаа талаар ийн ярилаа. Хашааг л буулгавал оршин суугчдын аюулгүй амьдрах боломж багасдаг хэмээн тэд онцоллоо.

Г.БАЛЖИННЯМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-15 15:12

Иргэд өөрсдийнхөө төлөө аюулгүй байд�##�даа анхаарах нь тийм буруу зүйл үү

Зочин
Зочин
2022-08-15 15:12

МАНАЙХАН НЭЭРЭЭ СОНИН ХҮМҮҮС ШҮҮ ХИЙЖ БҮТЭЭСЭН НЭГНЭЭЭ ҮГҮЙСГЭЖ БАЙДАГ

ЗОЧИН
ЗОЧИН
2022-08-15 15:14

Наад хашаанууд дээр чинь ажиллаад бгаам биш үү? ХАА НЭГ ЗУСЛАНГИЙН ХАШААГАА ЭНЭ БУУЛГАСАН ХАШААНУУДААР БӨГЛӨЖ БАЙГАА ГЭЖ ХАРДАХ ЭРХТЭЙ. НААНА ЧИНЬ БОЛ ЁСТОЙ ХАШАА БАЙХ ЁСТОЙ. ХҮҮХЭД ТОГЛОЖ БГААД БӨМБӨГНИЙХӨӨ АРААС ШУУД Л ЗАМРУУ ГАРАХ НЬ БН Ш ДЭЭ. САЙН ГЭСЭН НЭРИЙН ДООР ЛУЙВАР ДАВХАР ЯВААД БН.

Зочин
Зочин
2022-08-17 10:01

Гарааж, хашаа буулгах ажлыг дагаад гараажийн дээврийн хавтанг зардаг, хашааны төмөр гаагүй матери�##�ыг зардаг бизнес явж л байгаа. Гараажийн ха�##�ган дээр хаьтан авна гэсэн зар наачихсан л харагддаг .

Emee
Emee
2022-08-18 10:24

Khashaa buulgalt khilsdel, khelmegdel daguulaad b.na aa.

Оршин суугч
Оршин суугч
2022-08-18 14:00

Төрийн ажил бол акт үйлдэж, нураах ёстой. Комисс томилж, шийдвэр гарсан байх ёстой. Шүүхэд хохирлоо нэхэмжилж болно шүү дээ. Номхон тэмээг ноолоход амархан!

Холбоотой мэдээ

Back to top button