УЛС ТӨР

Ц.Магалжав допингийг эсэргүүцдэг үү, дэмждэг үү

Өнгөрсөн жил Хүй долоо худагт болсон барилдааны дараа улсын арслан Э.Оюунболд, аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нараас допинг илэрсэн. Улмаар Э.Оюунболдын барилдах эрхийг найм, бусад гурван бөхийнхийг дөрвөн жилээр хассан.

Үүний дараа Э.Оюунболд спортын арбитрын шүүхэд хандан, эрхээ сэргээлгэсэн байдаг. Мөн энэ жил тавдугаар сард явцын шинжилгээний үеэр аймгийн арслан Д.Ням-Очир, Б.Лхагвадорж нараас допинг илэрсэн тул барилдах эрхийг нь дөрвөн жилээр хассан. Гэтэл Монголын үндэсний бөхийн холбооны Тэргүүлэгчид наадмын өмнөхөн хуралдаад допингийн зөрчил гаргасан дээрх таван бөхийн барилдах эрхийг сэргээсэн билээ.

Ингээд тэд наадмаар барилдаж, нэг нь бүр улсын цолонд хүрсэн нь аймгийн арслан Б.Лхагвадорж. Өөрөөр хэлбэл допингийн асуудалд холбогдсон бөхчүүдийг хэрхэх нь Ц.Магалжав тэргүүний үзэмжийн шахуу асуудал болсон гэлтэй. Ноёнтой үзэлцсэн хүн толгойгүй гэдэгчлэн шударга үнэний төлөө, допингийн эсрэг явдаг хэсэг нь түүнтэй өштөн болж, харин түүнийг даган дэмжиж байдаг хэсэг нь түүний ивээлд багтаж явдаг болсон гэх бөхчүүдийн дундах яриа ч үнэнд ойр болж байх шиг. Хаан мэт болсон Ц.Магалжав тэргүүн допинг хэрэглэсэн бөхчүүдийн хэнийг нь өршөөгөөд, хэнийг нь өршөөдөггүй вэ.

Дээрх үйл явдлаас хардаж дүгнэвэл энэ жилийн наадмын допингийн шинжилгээний хариу ийн удааширч, БНСУ-аас үхрийн баас шиг увж цувж ирж байгаа гэх мэдээллүүд хөвөрч буй нь бас л нохойн замаар орж байгааг илтгэж байна. Бөхчүүдийн дунд ч “МҮБХ допинг илэрсэн бөхчүүдтэйгээ тохирч, аргалах гэж хороо гүйлгэж эхэллээ” гэх яриа гарсан байгаа аж. Ийм яриаг олон ч жил явган ярьсаар ирсэн байдаг нь нууц биш.

Яагаад дөрөвхөн бөхийн допингийн хариу “гацах” болов гэдэг нь маш сонин. МҮБХ яг үнэндээ допингтой тэмцэх гээд байна уу. Дүр эсгэнгээ цаагуур нь допингийг дэмжиж, авлигын сүлжээ үүсгэж байна уу гэх хардлага үүсээд байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Del
Del
2022-08-17 08:46

монгол бөх дампуурсан допингтой тэмцэх чадвар сая байхгүй болсон ямар нүүрээрээ дараан допинг илэрвэл эрхийн хасах юм вэ

Зочин
Зочин
2022-08-17 10:11

Tur zasag bohir bgagaasl iim yvdal garch bga ym shuu dee hamgiin turuund tseverlej bjil niigemtsevershine

Зочин
Зочин
2022-08-17 10:12

Одоо өнгөрснийг мартаад цаашид дахин ийм �##�даа дутагд�##� гаргахгүй байх хэрэгтэй гээд бөхөө барилдуулах

Зочин
Зочин
2022-08-17 12:25

Одоо асууд�##�ыг даруйхан шийдэж эрх мэдэл нэр төр хөөцөлдөөд байгаа увайгүй хүмүүсд төрийн төмөр нүүр үзүүлж хатуухан шийдвэр гаргах хэрэгтэй болжээ

Эрка
Эрка
2022-08-17 18:57

Ene bol magaljavin biznes uchraas dotroo demjdej hun

Эрка
Эрка
2022-08-17 19:00

Barag bugdeeree l doping geh em taria em beldmel heregledeg nuuc bish harin henig dopingd unagah ve gedeg n magaljav enhsanaa nasanbat 3-n tohirolcoonoos l hamaarna tosvin calintaa emch ger buleeree 9911 dugaartai bugd 570 unadag 3-5 haustai geheer oilgomjtoi bus uu m#luudaa

Зочин
Зочин
2022-08-19 11:15

Ямар жилийн 365 хоног өдөр бүр допингийн шинжилгээ хийлгэж байгаа биш, жилдээн ганц удаа 64 бөхийн шинжилгээг хэл амгүй аваад зохион байгуулж чадахгүй, Төрийн бус нэг байгууллагын дампуу үйл ажиллагаанд дөрлүүлж, амыг нь харсан ийм л хөгийн дүр төрх хэдэн жил үргэлжилж, хүн бүрийг т�##�цуулах гээд байгаа юм вэ.

Холбоотой мэдээ

Back to top button