ДЭЛХИЙ

Устаж үгүй болсон уутат чоныг дахин амьдруулахаар ажиллаж байна

Австрали, АНУ-ын эрдэмтдийн баг 86 жилийн өмнө бүрэн устаж үгүй болсон уутат чоно буюу тилацин, Тасманийн бар гэх нэрээр алдаршсан амьтныг дахин бий болгохоор ажлаа эхлүүлжээ. ВВС агентлаг энэ талаар мэдээллээ.  

Эрдэмтэд үүдэл эс, ген засварлах аргаар бүтээхээр найдаж буй бөгөөд хэрвээ санаснаар болбол 10 жилийн дараа анхны амьтнаа зэрлэг байгальд тавих юм байна. Тилацин нь судлнаасаа болоод л тасманийн бар гэж алдаршсан болохоос үнэн хэрэгтээ нэгэн төрлийн уутат сүүн тэжээлтэн байсан юм.

Тиймээс эрдэмтэд үүдэл эсээ ижил төстэй уутат амьтдаас гаргаж авч, түүнийгээ засварлах замаар гаргаж авахаар төлөвлөжээ. Энэ аргаар яг тасманийн бар биш юм гэхэд маш төстэй амьтан гаргаж авч чадна гэдэгтээ эрдэмтэд итгэлтэй байгаа аж. Австралийн талаас оролцож буй Мельбурны их сургуулийн эрдэмтдийн багийн ахлагч, профессор Эндрю Паск анхны үр дүнгээ 10 жилийн дараа харна гэж найдаж байгаагаа ярьсан байна. АНУ-ын талыг “Колоссал” компанийн эрдэмтэд төлөөлж байгаа аж.

Зэрлэг байгаль дах сүүлчийн уутат чоныг 1930 оны тавдугаар сарын 13-нд агнажээ. Харин хүний эрхэнд байсан сүүлчийнх нь 1936 онд Хобарт дахь хувийн амьтны хүрээлэнд үхсэнээр энэ төрөл зүйл бүрэн устсан юм.     

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button