УЛС ТӨР

Л.Энх-Амгалан: Үндэсний и-мейл нэвтрүүлж, төр ба иргэн шууд харилцдаг болно

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.08.17/ боллоо. Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан мэдээллээ. Тэрбээр үндэсний цахим шуудан хэрэглээнд нэвтэрч байгаа талаар дурдлаа.

Л.Энх-Амгалан “Үндэсний цахим шуудангийн системийг өнөөдрөөс нэвтрүүлж байна. 16-аас дээш настай хүмүүсийг И-Монгол системээр дамжуулж, и-мейл хаягтай болгоно. Үүний гол давуу тал нь, иргэн төртэй, төр нь иргэнтэйгээ шууд харьцдаг тогтолцоог бий болгоно. Гадаад пасспортын хугацаа дууссан 61 мянган хүн байна. Энэ сануулгыг жишээ нь и-мейлээр өгөөд явна гэсэн үг. Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх цахим шууданг ийн нэвтрүүлж байна. И-Монгол системд одоогоор төрийн 680 орчим үйлчилгээ орсон байгаа. Орон нутгийн үйлчилгээг холбох шатандаа явж байна.  

Хэрэв аль нэг байгууллага таны хувийн мэдээллийг ашиглавал “Энэ мэдээллийг энэ төрийн байгууллага ашигласан байна” гэдэг мэдээлдэг болно. Давхар тоон гарын үсэгтэй болгоно. Өөрөөр хэлбэл 1111 төвийг цахимжуулж байна гэсэн үг” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-17 14:47

Цахимруу шилжээд нэг бодлын амар болсон

Зочин
Зочин
2022-08-17 14:47

estoi zow

Зочин
Зочин
2022-08-17 14:55

Хөдөөд бол цахимжах нь бүр хэцүү компьютерийн товч дарж мэдэхгүй,уха�##�аг утсаа ашиглаж мэдэхгүй хүмүүс зөндөөшдээ бүгд л бидний нуруу нь дээр ирдэг

Холбоотой мэдээ

Back to top button