УЛС ТӨР

Д.Амарбаясгалангийн И.Мөнхжаргалд гомдсон шүүх хурал хойшиллоо

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргалд холбогдох шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдоод байсан. Тэгвэл шүүх хуралдаан хойшилж, есдүгээр сарын 12-нд болох тов гарчээ.

И.Мөнхжаргалыг "Нэр хүндэд халдсан" үндэслэлээр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан шүүхэд гомдол гаргасан байдаг.

Харин И.Мөнхжаргал "Би намын байр суурь илэрхийлж, хэвлэлийн бага хурал хийх үеэрээ МАН-ын тухай ярьсан. Гэтэл гомдол гаргавал байгууллага дээр гаргах учиртай байтал хувь хүнд, надад хаягласан нь ойлгомжгүй байгаа" гэж байр сууриа илэрхийлсэн юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button