УЛС ТӨР
Ээлжит бус чуулганыг энэ сарын 22-нд товлон зарлалаа
УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, ээлжит бус чуулганыг товлон зарлалаа. Тодруулбал, энэ сарын 22-нд буюу ирэх даваа гарагийн 10.00 цагаас эхлүүлж, 26-ныг хүртэл үргэлжлүүлэх юм байна.
Хуралдаанаар:
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээлэл сонсох аж. Өөрөөр хэлбэл гадаад улс төр, геополитик, Үндэсний аюулгүй байдлын асуудлаар хаалттай сонсгол явуулахаар зэхэж байгаа аж.
ҮХЦ-ийн 2022 оны хоёрдугаар тогтоолтой холбоотой асуудлыг хэлэлцэх
Цаг үеийн асуудлаарх мэдээлэл
зэрэг асуудлыг хэлэлцэх аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.