НИЙГЭМ

БШУЯ: Хаагдсан сургуулиудын оюутныг хүсэлтийнх нь дагуу шилжүүлэн сургана

Монгол Улсын хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд 88 их, дээд сургуульд 147 мянган оюутан суралцаж байв. Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар 13 сургуулийн сургалтын үйл ажиллагааг зогсоож, найман сургуулийг бусад сургуулийн харьяанд шилжүүлж нэгтгэлээ.

Тусгай зөвшөөрөл нь цуцлагдаж байгаа 21 байгууллагад 163 багш ажиллаж, 1567 оюутан суралцаж байсан юм. Энэ багш нар шаардлага хангасан тохиолдолд бусад сургуульд шилжин ажиллах боломжийг нээж байна. Харин оюутнууд хүссэн сургуульдаа шилжин суралцана. 21 сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцлахаас гадна 24 сургуульд зөрчил дутагдлаа засах зургаан сарын хугацаатай үүрэг өгч байна.

Энэ хугацаанд стандарт шаардлагыг хангуулаагүй, хуульд нийцүүлсэн үйл ажиллагааг явуулаагүй тохиолдолд мөн тусгай зөвшөөрлийг цуцлах юм. Сургалтын үйл ажиллагааг зогсоохоос гадна сургуулиудын хөтөлбөрт мөн шалгалт хийж хүчингүй болгож байна. Өнгөрсөн хичээлийн жилд их, дээд сургуулиуд 2564 хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэж байсан бол 908 хөтөлбөрийг хүчингүй болголоо. Ингэснээр 1656 хөтөлбөр хүчин төгөлдөр хэрэгжих юм.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд ойрын жилүүдэд манай улсад 39 мянган инженер техникийн ажилтан шаардлагатай байна. Гэтэл өнгөрсөн таван жилд 14874 энэ чиглэлийн мэргэжилтнийг бэлтгэжээ. Хөтөлбөрийн шинэчлэл, сайжруулалтын дараа энэ бүх гажуудал засагдах юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-19 13:35

ashgvi deeeeee zohion baiguulalt saitai bn shvvvv

Зочин
Зочин
2022-08-19 13:45

МАШ ЗӨВ ИНГЭЖ ЧАНАРЖУУЛАХ ХЭРЭГТЭЙ

Зочин
Зочин
2022-08-19 14:15

Sain bna

Зочин
Зочин
2022-08-19 15:23

ингэж чанаржуулж байгаа нь зөв шүү. Манай сайд үнэхээр зөв шийдвэр гаргасан

Зочин
Зочин
2022-08-20 08:25

ёстой зөв. Монгол шиг Гиннест бичигдэхээр олон их сургуультай улс орон ####га. Чанаргүй ийм сургуулиудийг хаах хэрэгтэй ер нь нэг лагерийн байр шиг байранд байгаа сургууль яагаад ИХ СУРГУУЛЬ гэдэг нэр аваад байна. ?????

Зочин
Зочин
2022-08-21 02:54

энэ сургуулиудыг хотоос гаргаачээ түгжрэл үниын хөөрөгдөл түрээсийн байрны үнийг хөөрөгдүүлээд бна

Холбоотой мэдээ

Back to top button
6
0
Would love your thoughts, please comment.x
()
x