Ховд аймгийн шинэ Засаг даргын нэр яригдаж эхэллээ

Өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаар Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавыг Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг гацаасан үндэслэлээр огцруулсан. Тэрбээр өөрөө ажлаа өгөх хүсэлтээ удаа дараа гаргаж ирсэн гэдгээ хэвлэлд илэрхийлээд буй.
Тэгвэл дараагийн Засаг даргын нэрс яригдаж эхэллээ. Хамгийн түрүүнд МАН-ын гишүүн, НОСК-ийн Тамгын газрын дарга П.Анхбаярыг шинэ Засаг дарга хэмээн сошиал хуудсуудаар мэдээлж байна.
Түүний намтраас сонирхвол:
-1988 онд төрсөн Монгол Улсын их сургуулийг хуульч эрх зүйч мэргэжлээр төгссөн
-Одоо нийслэлийн орон сууц корпорацийн тамгын газрын даргаар ажиллаж буй
-Улаанбаатар Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч
-НАМЗХ-ны удирдах зөвлөлийн гишүүн
-Монгол ардын намын гишүүн юм байна.
Процессын хувьд аймгийн Засаг даргыг Ерөнхий сайд томилдог. Энэ үүднээс дараагийн Засгийн газрын хуралдаанаар нэрс оруулж ирэн, хэлэлцэх чигтэй байгаа юм.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зайл муу банди минь эхлээд �######�өө арчаад сурчих
Ховдын гар�##�тай биш бол �######�аа