НИЙГЭМ

Хөтөлбөр: Хоолны өдөрлөгөөр юу, юу болох вэ

“UB Food festival” өнөөдөр буюу наймдугаар сарын 20-нд Д.Сүхбаатарын талбай, 12:00-20:00 цагийн хооронд зохион байгуулагдана.

Тус арга хэмжээнд “Намастэ”, “Mongolian lamb”, “Khulan” тэргүүтэй ресторанууд, мөн “Black burger” түргэн хоолны ресторан оролцох ажээ. Гудамжны хоол үйлчилгээг төлөөлж "Ub street food" болон "Food truck" зэрэг газрууд оролцох юм.

Өдөрлөгийн үеэр мастер тогооч нар Монгол үндэсний хоолны үзүүлбэр үзүүлнэ. Мөн аж ахуйн нэгжүүд үндэсний үйлдвэрлэлийн нэрийн бүтээгдэхүүн, үндэсний төрөл бүрийн хоол, зууш амттаны үнэгүй амталгаа бэлтгэж, хямд үнээр иргэдэд үйлчилнэ. Арга хэмжээний үеэр хүрэлцэн ирсэн зочид, үзэгчид дунд төрөл бүрийн хоолны тэмцээн, хөгжөөнт тоглоом, урлаг соёл, хоол урлалын сонирхолтой үзүүлбэрүүд болох юм байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-20 15:59

уламжл�##� болгон зохион байгуулб�##� зүгээр байна

Холбоотой мэдээ

Back to top button