Нийгмийн

Ч.Номин: Соёлын салбарын төрийн байгууллагууд нэмэлт санхүүжилт авах боломж бүрдлээ

Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар сайд нар мэдээлэл хийлээ. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх арга хэмжээний талаар гарсан тогтоолын тухай Соёлын сайд Ч.Номин мэдээлэл өгөв.

Тэрбээр, "дэлхий нийтээрээ шинжлэх ухаан урлаг технологийн салбаруудыг нэгтгэсэн бүтээлч үйлдвэрлэлийн эдийн засгийг хөгжүүлэх маш олон төрлийн бодлого 2001 оноос эхлэн бий болсон. Энэ хүрээнд цар тахлын үеэр эдийн засгийг солонгоруулж байгаа хамгийн чухал салбарын нэг бол соёлын бүтээлч үйлдвэрлэл гэдгийг тодорхойлсон. Манай улсын урт хугацааны хөгжлийн бодлого "Алсын хараа 2050"-д соёлын бүтээлч үйлдвэрлэлийг бие даасан салбар болгон хөгжүүлнэ гэсэн зорилтыг тавьсан. Энэ зорилтын хүрээнд Соёлын яамны зүгээс олон улсын статистик судалгааны суурь дээр Юнескогийн статистикын хүрээнд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн суурь судалгааг хийсэн. Энэ судалгаагаар тухайн салбарт 11 мянган аж ахуй нэгж бүртгэлтэй байгаагаас 5600 орчим нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр байгууллагуудад 33000 гаруй хүн ажлын байраар хангагддаг. ДНБ-ний 1.4 хувийг эзэлсэн эдийн засаг байна гэдэг нь тодорхойлогдсон. Бид энэ судалгаан дээр суурилан олон улсын зөвлөх үйлчилгээтэй хамтран соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх үндсэн 12 чиглэлийг тодорхойлон гаргасан байгаа. Энэхүү 12 чиглэлийг бид хөгжүүлж Монгол улсын өрсөлдөх чадвар, нөөц бололцоо болон үндэсний өв соёл дээр суурилсан зургаан чиглэлийг тэргүүлэх чиглэлээр тодорхойлсон.

Үүнд:

  • Кино, дүрслэх урлаг
  • Дуу хөгжим
  • Хувцас загвар
  • Дижитал контент
  • Тоглоом хөгжүүлэлт
  • Утга зохиол, ном хэвлэмэл гэсэн чиглэлүүд багтаж байна. Энэхүү чиглэлүүдийг найман бодлого арга хэмжээний хүрээнд хөгжүүлэхэр төлөвлөн өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар батлууллаа.

Мөн Соёлын салбарын төсвийн шимтгэлийг бий болголоо. Энэ хүрээнд салбарын гүйцэтгэл дээр суурилсан төсвийн урамшууллын систем буюу нэмэлт төсвийг бий болгосон. Соёлын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагуудад хамааралтай бөгөөд эдгээр байгууллагууд өөрийн үйл ажиллагаа, гүйцэтгэлдээ суурилсан нэмэлт санхүүжилтыг авах боломжтой болж байгаа гэсэн үг" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Bidon
Bidon
2022-08-24 20:02

Nuhur n ene g####ig chaah daa ogidog bh daa

Холбоотой мэдээ

Back to top button