УЛС ТӨР
АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэл сонгогдсоныг УИХ-ын дарга баталгаажуулав

УИХ дахь Ардчилсан Намын бүлэг арваннэгдүгээр сараас хойш бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаагүй. Харин өчигдөр /2022.08.23/ хуралдаж, даргаараа О.Цогтгэрэлийг сонгосон.
Монгол Улсын Их хурлын тухай хуульд "Бүлэг даргаа гишүүдийнхээ дотроос сонгож, энэ тухайгаа Улсын Их Хурлын даргад бичгээр мэдээлнэ. Нам, эвсэл бүлэг байгуулсан тухай шийдвэр, бүлгийн гишүүдийн нэрийн жагсаалтыг Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлэх бөгөөд ийнхүү ирүүлснээр бүлгийн эрх, үүрэг хэрэгжиж эхэлнэ" хэмээн заасан байдаг.
Энэ дагуу өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар АН-ын бүлгээс хүргүүлсэн албан бичгийг уншиж танилцууллаа.
Ингэснээр О.Цогтгэрэл УИХ дахь АН-ын бүлгийн даргаар сонгогдсон нь албан ёсоор баталгаажив.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бидон Ганбаагаасаа нэг юм с�##�ж дээ
Suga bidon nusaa medsen uu haha
Цогтгэрэл боломжийн з�##�уу гэж боддог.Бидон бол АН-ыг муухай харагдуулж байгаа мунхагуудын жишээ мөнөөсөө мөн.