ДЭЛХИЙ

Бидний мэдэхгүй Хятадын улс төрийн тогтолцоо

ХКН-ын XX их хурал ирэх арваннэгдүгээр сард болохтой холбоотойгоор eguur.mn БНХАУ-ын улс төрийн тогтолцооны талаар мэдээлэл бэлтгэснээ хүргэж байна.

БНХАУ нэг намын тогтолцоотой улс тул намын өндөр хэргэм зэрэгтнүүд л улсын өндөр албан тушаалыг хашдаг. Ингэхдээ тодорхой дэг журамтай бөгөөд намд ямар албан тушаал хашиж байгааг нь мэдэхэд л улсын албан тушаалыг нь багцаалахаар нарийн дэгтэй байдаг байна.   

Их хурал бол намын эрх барих дээд байгууллага бөгөөд улс орны өнцөг булан бүрээс сонгогдсон 2000 гаруй төлөөлөгч гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч Төв хороо, Улс төрийн товчооны гишүүдийг сонгодог. Төв хороо нь 205, Улс төрийн товчоо нь 25 гишүүнтэй бөгөөд үүний долоон  гишүүн нь Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн байдаг.

Тэдгээр долоогоос нэг нь  “Core Leader” буюу гол удирдагч. Одоогоор Ши Жиньпин байна. Бусад гишүүд нь “De facto top decision-making body” буюу улсын хамгийн дээд түвшний шийдвэр гаргагчид. Бүгд нэгээс долоо  хүртэл дугаартай. Нэгдүгээр  хүн болох Ши Жиньпиний намын албан тушаал нь “ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Үндэсний аюулгүй зөвлөлийн дарга”. Харин улсын албан тушаал нь “Хятадын Ерөнхийлөгч бөгөөд Цэргийн төв зөвлөлийн дарга”.

Хоёрдугаар хүн болох Ли Көцянийн намын албан тушаал нь “ХКН-ын нарийн бичгийн дарга болон Үндэсний аюулгүй зөвлөлийн дэд дарга”, улсын албан тушаал нь Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд. Гуравдугаар  хүний намын албан тушаал нь хоёрдугаар хүнтэй ижил боловч улсын албан тушаал нь “Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга” гэж явна. Дөрөвдүгээр хүний улсын албан тушаал нь ХКН-ын Улс төрийн зөвлөлийн Үндэсний хорооны дарга. Тав болон зургадугаар хүн нь албан бусаар нэгдүгээр хүний (Ши Жиньпиний) баруун, зүүн гар гэж явдаг. Энэ хоёрт улсын тодорхой албан тушаал байдаггүй. Шүүх болон хүчний байгууллагуудыг шууд удирддаг. Намын хамгийн нөлөөтэй байгууллага болох Сахилга бат хяналт шалгалтын комиссыг энэ хоёрын нэг нь захирна. Одоогийн бүрэлдэхүүний хувьд, зургадугаар хүн Жао Лежи энэ суудалд сууж буй. Намыг авлигачдаас цэвэрлэх тэмцлийг энэ хүн гардан удирддаг гэсэн үг. 

Долдугаар хүний улсын албан тушаал нь хоёрдугаар хүний тэргүүн орлогч гэж явдаг. 

2017 онд болсон XIX их хурлаас Улс төрийн товчоо болон Байнгын хорооны гишүүнээр доорх эрхмүүд сонгогджээ. 

  1. Ши Жиньпин
  2. Ли Кэцян
  3. Ли Жаншү
  4. Ван Ян
  5. Ван Хунин
  6. Жао Лежи
  7. Хан Жен

Дин Шиушиан, Ван Чен, Лиу Хе, Шу Цилиан, Сун Чунлан, Ли Ши, Ли Цианг, Ли Хонжон, Ху Чуньхуа, Ян Жиечи, Ян Шиаду, Жан Юшуа, Чен Ши, Чен Цуангуо, Чен Миньер, Гуо Шенкун, Хуан Кунмин, Сай Ци.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО БАГАТАЙ

Хятадын коммунист намын 90 шахам сая гишүүний 23 сая буюу 26 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Намын эрх барих Их хурлын 2000 гаруй төлөөлөгчийг сонгохдоо энэ харьцаагаа бараг яс барьдаг. Гэвч Азийн ихэнх улсын адил, албан тушаал дээшлэх тусам эмэгтэйчүүдийн орон зай хорогддог онцлогтой. Одоогийн Улстөрийн товчооны 25 гишүүн дотор ганц л эмэгтэй бий. 2012 онд энэ тоо хоёр байсан. Харин Байнгын хороонд эмэгтэй гишүүн багтсан тохиолдол сүүлийн жилүүдэд гараагүй ажээ.  

ХЯТАДЫГ УДИРДАЖ БУЙ 7 ЭРХЭМ

Ши Жиньпин

Си Зиньпин 1953 онд Шаанси мужийн Фупин хошуунд төрсөн. 1969 оноос ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн бөгөөд 1974 оны нэгдүгээр сард ХКН-д элссэн. Цинхуа Их Сургуулийн химийн инженерийн анги болон Хүмүүнлэгийн ба Нийгмийн шинжлэх ухааны факультетийн аспирантурт суралцаж  Хууль зүйн ухааны докторын зэрэг эзэмшсэн байна.

2007 он хүртэл Хөбэй мужийн Жэндин хошууны намын хорооны нарийн бичгийн дарга, Сямэн хотын дэд дарга бөгөөд намын хорооны гишүүн, Ниндэ тойргийн Намын хорооны нарийн бичгийн дарга, Фужоу, Фузень, Шанхай хотын Намын хорооны нарийн бичгийн дарга ба хотын АТИХ-ын Байнгын хорооны даргаар тус тус ажиллаж байгаад 2007 онд Улс төрийн товчооны гишүүн, 2008 онд БНХАУ-ын дэд дарга, 2012 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр ХКН-ын 18 дугаар Их хурлаас ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2013 онд БНХАУ-ын даргаар тус, тус сонгогдсон.

2017 онд болсон ХКН-ын 19 дүгээр их хурлаас намын ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогджээ.

Ли Көцян

1955 онд Аньхой мужийн Диньюань хотод төрийн албан хаагчийн гэр бүлд төрсөн. 1974 онд буюу Соёлын хувьсгал үргэлжилж байх үед дунд сургуулиа төгсөөд Аньхой мужийнхаа Фэньюн хотын Дамяо нэгдэлд очиж ажиллажээ. 1976 онд ХКН-д гишүүнээр элсэж, намын анхан шатны нэгжид нарийн бигчийн даргаар томилогдсон байна.

1978 онд Бээжингийн их сургуулийн хууль зүйн тэнхимд элсэн суралцаж, 1982 онд төгсчээ. Төгсөх курст байх жилээ сургуулийнхаа оюутнуудын намын байгууллагыг даргалах болж, 1998 он хүртэл эвлэл, пионерийн байгууллагад удирдах албан тушаал эрхэлсэн байна. 1998-2004 он хүртэл Хэнань мужид удирдах алба хашиж байгаад 2004 оноос Ляонин мужийн намын даргаар ажилласан. 2007 онд Улс төрийн товчооны байнгын зөвлөлд, тавдугаар үеийн удирдагчаар нэрлэгдэн Си Зиньпинтэй хамт орж ирсэн. Улмаар 2013 онд Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдаар сонгогдон ажиллаж байна.

Ли Жаньшу

1950 онд Хэбэй мужид төрсөн, энэ жил 67 настай. 1975 онд ХКН-д элссэн. Намын удирдлагын шатаар аажуухан өгсөөр 2007 онд Хейлунцзян мужийн захирагчаар сонгогдон төрийн өндөр албанд ажиллах нөхцлөө бүрдүүлсэн хүн юм. Тэрээр 2010 онд Гуйчжоу мужийн намын хорооны даргаар томилогдон ажиллаж байгаад 2012 онд ХКН-ын Төв хорооны гишүүн, хэрэг эрхлэх газрын даргаар сонгогджээ. 

Ли Жаньшу бол одоогийн удирдагч Ши Жиньпиний хамгийн ойрын хүмүүсийн нэг юм.

Ван Ян

1955 онд Сучжоу мужид төрсөн. 2013 оноос хойш Ли Кэцяны дөрвөн орлогчийн нэгээр ажиллаж байгаа. Бага балчраасаа хүнд амьдрал туулсан хүн. Ваныг 17 настай байхад эцэг нь нас барсан бөгөөд энэ үеэс ээждээ тус нэмэр болох гэж хар ажил хийн, сургууль соёлоо орхижээ. Өөрөөс нь гадна хоёр дүү нь байсан тул ийм сонголт хийсэн гэдэг. 1972-1976 онд Аньхой мужийн Сусянь тойрогт хүнсний үйлдвэрт ажилчин, 1976-1979 онд хүртэл багш, үйлдвэрт орлогч даргаар ажиллаж байх үедээ намын үйл ажиллагаанд идэвхийлэн оролцох болжээ.

Ван Ян 1989 онд Намын дээд сургуульд орж, 1992 онд төгссөнөөр өндөр албан тушаал хаших бололцоо бүрдсэн. 1992 оноос Аньхой мужийн Төлөвлөгөөний комиссын дарга, 1993-1998 он хүртэл Аньхой мужийн захирагчийн орлогч, 1998-2013 он хүртэл Улсын төлөвлөгөөний комиссын орлогч дарга, Чуньцин, Гуандун мужийн намын хорооны нарийн бичгийн дарга, дарга гэх мэт ажлыг хийж байгаад 2013 онд төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын дөрвөн орлогчийн нэгээр томилогдож байв.

Ван Хунин  

1955 онд Шанхайд төрсөн. Хань үндэстэн. Фуданийн их сургуулийн хуулийн тэнхимийг төгсөөд тэндээ магистрын зэрэг хамгаалж, улмаар эрдмийн ажил хийж байгаад АНУ-ын Беркли, Айовагийн их сургуульд уригдаж ажилласан.

2007-2012 онд Намын төв хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байв. Хятадын урдаа барьдаг хуульч, улс төрийн онолч хүн бөгөөд Хятадын “Зөөлөн хүч”-ний онолыг үндэслэгчдийн нэг юм. Түүнийг Ху Жиньтаогийн хүн гэдэг ч Зян Зэминьтэй ч ойлголцдог нэгэн гэх.

Жао Лежи

1957 онд Цинхай мужид төрсөн. Бээжингийн их сургуулийн гүн ухааны ангийг төгсчээ. 1997 онд Цинхай мужийн захирагчийн орлогч, 1999 онд захирагчаар томилогдож, энэ албыг хашсан хамгийн залуу улстөрчөөр тодорч байв.

2012 онд Намын төв хорооны нарийн бичгийн даргаар сонгогдож ажилласан. 2017 онд Улс төрийн товчооны байнгын зөвлөлд орж ирсэн. Түүнийг намын удирдлагад дахин 10 жил ажиллаж, албан тушаал, үүрэг нь улам өсөх магадлалтай улстөрчдийн нэг гэж үздэг.

Хан Жэнь

1954 онд Чэзянь мужид төрсөн. Ван Хуниний нэгэн ахдил Фуданий их сургуулийн хуулийн ангийг төгсжээ. Мөн шанхайн их сургуулийн улс төр судлалын ангийг оройгоор төгсгөсөн.

Ажлын гараагаа 1975 онд эвлэлийн байгууллагаас эхлүүлсэн тэрбээр 1982-1986 онд Шанхайн Химийн үйлдвэрийн залуучуудын эвлэлийн холбооны дарга, 1987 онд Шанхайн Химийн инженерийн сургуулийн залуучуудын эвлэлийн дарга, 1987-1990 онд Шанхайн залуучуудын эвлэлийн дарга зэрэг ажлыг хийж байгаад 1995 оноос Шанхай хотын даргын орлогч, 2003-2012 онд Шанхай хотын даргаар ажилласан. 48 настайдаа Шанхай хотын дарга болж байжээ. Түүнийг Зянь Зэминь өөрийн биеэр өөд нь татаж, өнөөгийн өндөрлөгт нь хүргэсэн юм. Өөрөөр хэлбэл, Хан Жэнь бол Зянь Зэминий тэргүүлдэг Шанхайн бүлгийн хүн ажээ.     

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Судлаач
Судлаач
2022-08-25 10:03

"Улс төрийн товчооны байнгын хорооны дарга", "ХКН-ын Үндэсний хорооны дарга" Ийм �##�бан туша�##� огт байхгүй. Битгий худлаа юм санаагаараа бичээд бай!

Хариу
Хариу
2022-08-25 13:12

Хаанаас ийм хуучин мэдээлэл олж аваад тавьсан бэ? Олон жилий өмнөх мэдээлэл байна. "Зянь Зэминий тэргүүлдэг Шанхайн бүлгийн хүн ажээ" ч гэх шиг. Арай шинэ мэдээ �##�га уу? Хятад хэлтэй, суд�##�гаа хийдэг хүмүүсээс мэдээ мэдээлэл авч болохгүй юу?

Зочин
Зочин
2022-08-26 01:01

Kharhnuudiin udirdagch harhnuud

Батболд
Батболд
2022-10-20 07:00

Бичиж байгаа зүйлээ ядахдаа нэг удаа уншиж байгаач , худлаа юм их байна. Хамгийн ингийн жишээ бол 1950 онд төрсөн хүн яагаад 67 настай байдаг юм бэ?

Холбоотой мэдээ

Back to top button