ЯРИЛЦЛАГА

Худгийн “зураач” Д.Цолмонбаяр: Мод суулгавал хулгайлж, цэцэг таривал бөөлждөг ч би няцахгүй

Худаг пүрэв гарагт амардаг аж. Цэвэрхэн, цэмцгэр худаг. Хойгуур нь тойроод баруун талын ханыг нь харвал мөнөөх зургийг дарж будсан цэнхэр “хаалга” хаалттай байна.  

Уг нь энэ зайнд Грекийн домогт өгүүлдэг Эрос, түүний дурлалт Сайке хоёрыг зурсан байсан. Эрос өөрийнхөө царайг Сайкед үзүүлэхгүйн тулд араас нь тэвэрч, Сайке царайг нь үл харах ч ханан жаргаж байгаа дүрслэл. Энэ домог манай эрин цагийн хайр дурлалын сэдэвт олон зохиол, жүжиг шийнд суурь сэдэл болж нөлөөлсөн.

Харин УСУГ-ын дарга Ц.Төрхүү хэвлэлд “Худаг усаар хангадаг болохоос уран зургийн галлерей биш" гэж тайлбарлажээ. Энэ асуудал цахим сүлжээнд өндөр аваад эхлэв. Тэгээд л худгийг зүглэсэн хэрэг. Дэргэд нь тоглоомын талбай, бичил цэцэрлэг байна. Ойр орчимд нь хүүхдүүд их байдаг бололтой.

Охин, хүү хоёр явж өнгөрөв. Хүү нь “Энд гоё зураг байсан, даанч будчихсан” гэж нөгөө охиндоо хэлж байна. Охин үүнийг мэдэж байгаа ч хүү зүгээр л хэлмээр санагдсан юм болов уу. Түүнээс бушуу “Та нарт таалагдаж байсан уу?” гэж асуувал “Таалагдаж байсан!” гээд нүд нь “аслаа”.

Худаг амардаг өдөр тул Эрос, Сайке хоёрыг зурсан гэж ойлгогдож буй эмэгтэй байхгүй байна. Холбогдоход, сэтгэл зүй нь амаргүй байгаа учраас сэтгүүлчтэй уулзахад бэлэн биш, таатай бус байгаагаа хэлсэн. Гэхдээ түүний худгийн ус түгээгч болсон түүх, урлагт хайртай нь гарцаагүй ертөнцийг нь ухаж төнхөх гэсэн хүслээрээ шалсаар, шалсаар орой 21.00 цаг өнгөрч байхад гэрийнх нь ойролцоо уулзлаа.

Худаг бүр Монельд, түүний гэр Бичилд. Шавил биетэй, намуухан уянга хоолойтой Д.Цолмонбаяр хэмээх эмэгтэй угтлаа.

-Та ч хэрэг тарьчихлаа даа?

-Харин тийм ээ. Дараа жил тэтгэвэртээ гарах учраас худгийнхаа эргэн тойронд далайцтай ажил хийх юм сан гэж бодож байсан. Манай худгийн хамгийн цулгуй, өөд нь татчихмаар хэсэг тэр хана юм байхгүй юу. Г.Климтийн “Үнсэлт”, В.Ван Гогийн “Одот тэнгэр” гээд хэд хэдэн зураг бодож байгаад Эрос, Сайке хоёрыг сонгосон. Би хар багаасаа уран зургаар амьсгалж өссөн хүн учраас, худгийнхаа хажуу хавиргын чулуу бүрийг уран баримал болгож харах нь холгүй байдаг.

 -Та өөрөө зурсан юм уу?

-Үгүй, манай нөхрийн найз. Нөхөр маань зураач л даа, гурван жилийн өмнө өөд болсон. Найзад нь би ийм юм хиймээр байгаагаа хэлчихсэн байсан юм. Ирж ус авдаг хүүхдүүд надад сахиусан тэнгэр шиг харагддаг. Түүнд “Чи энэ сахиусан тэнгэрүүдийг хар л даа. Хоёулаа энд сонгодог хийж үзье” гэж хэлсэн. Уухайн тас зөвшөөрсөн. Ажил нь 14 хоног амарч таараад, зурж гарсан. Үнэндээ зураг дуусаагүй байсан. 4-5 давхар шанс яваад, хатааж байсан юм. Нэмэх ажил үлдсэн байсан.

-Гэтэл будах болчихсон уу?

-Үнэхээр нийтийн өмч учраас хамаагүй зүйл зурж, будаж болдоггүй юм байна л даа. Би мэдээгүй. Тэд журам, би амьдралыг хараад байдаг. Үлдээмээр байсан, гэхдээ би дараа жил тэтгэвэртээ гарна. Бас дарга надад итгэл хүлээлгэж, энэ худагт ажиллуулсан. Надад итгэсэн зүрх бүхний төлөө би хайраа зориулж амьдардаг. Зургаа дарж будахдаа би уйлсан, цэцэг түүж аваад дэргэд нь тавьж, романтиклаад салах ёс хийсэн.

-Салах ёс хийсэн?

-Зургийн нээлт ч хийсэн. Хүүхдүүд хамаг гоё хувцсаа өмсөөд ирцгээсэн гээд бод доо.

-Хүүхдүүд зураг байхгүй болсныг хараад яасан бэ?

-Надаас хаачив гэж асуухаар нь “Тэр хоёр даараад гэртээ орсон байх аа” гэж хариулсан. Нээрэн ч яг тэр цэнхэр “хаалга” руу ороод, дотроос нь хаачихсан юм шиг дүрслэл бий болчихсон. Хүний хийсэн бүтээл бүр амьтай, сүнстэй байдаг. Хүүхдүүд гайхаж, асууж, эрж байгаа.

-Тэгвэл анх хараад?

-Нэг хүүхэд “Би яг тэдэнтэй хамт тэнгэрт нисэж байгаа юм шиг болж байна” гэсэн. Хүүхдэд зураг тэгж гоё мэдрэгдсэн байна шүү дээ. Та нарын үеийн залуус маш сайхан ойлгож байсан. Охин, хүү хоёр дэргэд нь зогсоод, хөтлөлцөөд, хараад л байсан.

"Салах ёс" хийж байна

-Та үлдээх гэж оролдсон уу?

-Тэгэлгүй яах вэ дээ. Надад маш хүнд оргиж, бүр уйлсан шүү дээ. Гэвч “Цайны цагаараа амжиж арилга” гэж үүрэг өгсөн. Би дээр хэлсэн дээ, тэтгэвэртээ гартлаа ажил дээрээ ямар нэг асуудал гаргамааргүй байна. Тэгээд л өөрөө буцааж будсан даа. Хэсгийн ахлагч залгаад л “Болдоггүй юм байна аа, дүү минь. Их хэл ам болж байна. Би яах вэ, яваад очих уу” гэж санаа тавьсан. Хорооны Засаг дарга “Таныг сошиалаас харлаа. Зургаа битгий устгаарай” гэсэн. Гэхдээ яах вэ, би хэд хоног гуниглаад л зүгээр болчихно. Хүүхдүүд л их харамсаж байх шиг.

Тэр хүчтэй сэтгэл хөдлөлтэй, түүнийгээ асгаж ярих юм. Д.Цолмонбаяр Монель дэх худагт ус түгээгчээр ажиллаад таван жил болж байгаа ажээ. Бараг л худгийн “Өндөр ээж” юм. Анх түүнийг энд ажиллахаар ирэхэд эргэн тойронд нь хүмүүс архиддаг, ус авахаар ирсэн улс мөнгөө шидэж өгдөг, бохир орчинтой байжээ. Тэр архи уудаг хүмүүсийг зандарч явуулах, хүмүүст хариулт мөнгөө хоёр гардаж өгөхөөс л эхэлжээ.

-Одоо таныг яагаад ус түгээгч болсон талаар ярих уу?

-Би нөхөртэйгөө ханилснаас хойш огт ажил хийж үзээгүй л дээ. Тэгээд Сингапур зэрэг хэдэн орноор хэсэг явж ирээд Монголынхоо хөгжлийг гэнэт гайхсан. Мөртлөө монголчууд минь ямар сайхан сэтгэлтэй билээ. Улсад ажиллаж үзэхээр шийдэж, УСУГ-т орсон. Нэг хэсэг хотын энд тэндхийн худагт “томилогдож” ажилласан. Худгуудын ус түгээгч нь амрангуут би очиж ажилладаг байсан гэх юм уу. Тэгээд л Улиастай, Салхит гээд хаана л бол хаанахын худагт очиж ажилладаг байлаа. Дөрвөн жил тэгж ажилласны дараа намайг энэ худагт жинхэлсэн. Надад дарга маань итгэл хүлээлгэсэн.

-Та даргынхаа тухай яримаар байна аа даа?

-Даргыг “Болохгүй нь ээ, хурдан дараад будаарай” гэхэд нь хэцүү байсан ч хүлээж авсан. Өөр зүйлгүй л дээ. Харин цахим сүлжээнд даргыг их буруучилж байгаа харагдлаа. Үнэхээр тийм журам байдаг бол хэцүү шүү дээ. Надад итгэл хүлээлгэж энд авчирсан, намайг ажилтай болгосон учраас би хичээдэг.  Ийм боломж олгосон учраас миний мөрөөдөл, үзэл бодол биелж эхэлсэн. Цалингийн зээл аваад л худгаа тохижуулсан.

-Хэн дарга гэнэ ээ?

-УСУГ-ын Зөөврийн ус хангах албаны дарга С.Одгэрэл

-“Худаг бол галлерей биш” гэж хэвлэлд ярьсан даргын нэр биш байна. Та сая цалингийн зээл авсан гэв үү?

-Тийм ээ.

-Худгаа тохижуулах гэж?

-Хэдэн жилийн өмнө цалингийн зээл авч байгаад нүүрсний өрөөгөө номын сан болгосон. Бас бус ажил хийж тохижуулсан. Тэр үед мөн хэвлэлүүд ирж, ярилцлага авч байсан шүү. Намайг анх ажилд ороход хэн ч инээдэггүй байсан. Би маш их гайхсан. “Яагаад хүмүүс инээхгүй байгаа юм бол” гэж боддог байсан. Мөнгө төгрөгөө шидэж өгөөд л. Тэгээд би худгаа, ус авах гэж ирсэн хүн тайвшраад, амсхийгээд буцдаг орчин болгоё гэж бодсон.

Ус бол үндэсний аюулгүй байдал. Бас амьдралыг тэтгэгч чандмань эрдэнэ шүү дээ. Энэ орчин цэвэр байх ёстой. Гэвч худаг архидалт болдог, тамхи татаж, нус цэрээ хаядаг цэгээс өөрцгүй байсан. Ингээд би холхон тамхины цэг байгууллаа. Орчин тойрныг янзалсан, мод тарьсан, цэцэг суулгасан. Хүмүүстэй ч эелдэг, сайхан харилцаж эхэлсэн. Зориуд банкнаас шинэ мөнгө аваад, хариултаа хоёр гардаж өгдөг болсон. Даанч хүмүүс модыг маань хулгайлж, цэцгэн дээр маань бөөлжиж байгааг харсан даа.

-Таныг ажиллаж эхэлснээс хойш хүмүүсийн хандлага өөрчлөгдсөн үү?

-Маш их өөрчлөгдсөн. Хүмүүс “100 метрийн дотор тамхи татаж чадахаа байсан” гэж ярьж байхыг сонсоод ямар их баярлав аа. Хүүхдүүд их дуртай ирнэ. Хүмүүс эелдэг, зөөлөн харилцаатай болсон. Хажууд нь цэцэрлэг байгаа биз. Тэнд би найзуудынхаа хамт мод тарьсан юм. Одоо худгийн дэргэд хүмүүс, хүүхдүүд нарлаж, агаарлаж, цагийг өнгөрөөж байгаа.

Би дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч чаддаггүй хүн л дээ. Учир нь би эх орондоо аймаар их хайртай. Улс минь надад ажил өгч байна. Би ажилдаа эзэн болох ёстой.

Ингээд нэг хартал би амьдралын хамгийн гол цэг дотор ажиллаж байсан. Үнэн бодит төрхийг нүдээрээ үзэж байсан. Хүүхдүүд энд урлагаас ямар хол, соёлоос алслагдмал байгааг ойлгосон. Гэр хороололд яагаад сонгодог урлаг үзэж харах бололцоо байж болдоггүй юм бол оо. Гэхдээ намайг “Арчаагүй учраас л ус түгээгч хийж байгаа ш дээ” гэж хэлэх хүмүүс байдаг.

-Худагтаа өөр хийе гэж бодож байгаа зүйл дахиад байна уу?

-Би уг нь гэрэлт самбар босгоё гэж бодоод байгаа. Түүндээ урлаг, соёлын тухай мэдээ, мэдээлэл наадаг. “Тэд дэх өдөр “Хунт нуур” тоглоно”, “Удахгүй тоглогдох “Чио Чио Сан” ямар утга учиртай вэ” гээд л. Мөн уран зургууд нааж, тайлбар бичээд л. Үнэхээр урлагаас алслагдаж байгаа гэр хорооллын хүүхдүүдийг мэдээлэлтэй байлгах үүднээс ийм самбар бодсон. Бас түүгээр дамжуулж монгол бичиг ч заах боломжтой санагдсан. Өвөл, хүйтэнд хүүхэд ус авах гэж ирэхдээ тэр гэрэлт самбарын доор жаахан амсхийдэг, тэгэнгээ урлагийн тухай юм мэдэж авдаг байвал гоё шүү дээ.

-Үүнийгээ хийнэ биз дээ?

-Санхүү хэрэгтэй л байна. Гэхдээ би амжуулж хийх байх аа, найзууддаа хандана.

-Гэхдээ нүцгэн, шалдан дүрслэлтэй зураг гээд л болиулчих шиг боллоо доо?

-Миний монгол түмэн сайхан. Ямар ч хүнийг би буй байгаагаар нь л хүлээж авна. Тэдний буруу биш шүү, эгчийн дүү. Гэхдээ яах ч аргагүй соёл урлаг манай нийгэмд хоцрогдож байгааг харж байна. Гадаадад хаана ч явсан сонгодог уран баримал, уран зурагтай таардаг. Би хүүхдүүдийн ертөнцөд чимх ч гэсэн гэгээ өгье л гэж бодсон. Амьдрал хайраар бүтэж, хайраар дуусдаг. Тийм учраас амьдралд хайртай.

Тэр ажилдаа автобусаар явдаг байна. Өвөл 06.00 цагт босож, автобусаар ирээд цасаа цэвэрлэдэг. Яваад ирэхэд архины шил хагарсан байвал нэг бүрчлэн түүдэг. Хүүхдүүд оройн цагаар ус авахад “Одоо яг харина биз, амлаарай” гэж сануулдаг. Тэр “Би чинь бараг л өндөр ээж гэсэн үг шүү дээ” гээд инээж байлаа.

Түүний нөхөр зураач Ц.Батжаргал агсан. Хөрөг зургийн төрөлд тэр заяагдмал авьяастай байснаас гадна реалист хэв маягийг импрессионизмтэй чадмаг сүлдэг уран бүтээлч юм.

-Та урлагийн чиглэлээр боловсрол эзэмшсэн үү?

-Надад эзэмшсэн мэргэжил байхгүй. Харин маш сайн ээж, хань болж чадсан. Зургаан хүүхэд төрүүлсний маань хоёр нь тэнгэрт хальсан. Нөхөр маань ч яваад гурван жил болж байна. Үлдсэн дөрвөн үр маань намайг сэпхийтэл өргөөд л аваад явж байна.

Би өөрөө бүр бага байхдаа л уран зураг сонирхож, дурлаж өссөн. Рембрандт В.Р-гийн зурагтай марк цуглуулдаг байлаа. Зурагтаар сонгодог дуурь явахад айх мөртлөө хаалганы завсраар чагнаж, мэдэрч сонсоно. Харин наймдугаар ангидаа Дүрслэх урлагийн дээд сургуульд шалгуулах гэж яваад анх нөхөртэйгөө танилцсан. Аравдугаар ангидаа гэрлэсэн, анхны амьдралаа түүндээ тэгж зориулсан.

-Нөхөр тань таны амьдралын ая, эгшиг байж дээ. Нас барахад нь асар хүнд хүлээж авсан байх?

-Нас барснаас нь хойших хоёр жилд маш их шоконд орсон. Одооноос гайгүй болж л байна. Тэр минь гэнэт, зуурдаар өнгөрсөн.

Би орос хэлдээ гайгүй тул, уран зургийн тухай орос сэтгүүл дээрх нийтлэлүүдийг надаар орчуулуулдаг байлаа. Бас түүнийгээ дагаад зураачдын, урлагийн хүрээлэл дунд амьдарлаа. Надад нэртэй зураачдын амьдрал, түүхийг их ярьж өгнө. Тийм учраас би урлагийн талаар сургууль төгссөн дайны мэдлэг, мэдээлэл цуглуулсан даа.

-Хүүхдүүдээ жаахан танилцуулж болох уу?

-Том охин ХБНГУ-д байдаг. Хүү маань СУИС-ийг төгссөн, БНХАУ-д уран зургийн чиглэлээр магистр хамгаалсан.

-Хүү нь үзэсгэлэн гаргаж байсан уу?

-Одоо гаргах гэж байгаа!

-Тийм үү. Би очно оо.

-Тэгээрэй. Харин охин маань МУИС-д Итали хэл, орон судлалаар сурч байгаа. ХБНГУ-д байгаа охинтойгоо хамтарч, уран зургийн галлерей байгуулна гэж ярьдаг. Миний тэтгэвэртээ гараад хийх ажил.

Д.Цолмонбаяр уран зураг, зураачдын тухай ярихдаа цаг хугацаанаас тасран одож байна гэлтэй. Уулга, санаа ээлжилж алдаад л, зураачдын нэр хэлнэ. Бас эх орны тухай, хүүхдүүдийн нандин мөн чанарын талаар ярихдаа эрхгүй уясаж, сэтгэл нь хөдөлнө. Түүний намуухан хоолой хэрхэн сүлэн салхилж, тийм эрч хүч, сэтгэл хөдлөл үүсгэж байсныг бичвэр болгох тун амаргүй юм.

САЙКЕГ ХУЛГАЙЛСАН НЬ

Зураач Виллиам-Адольф Бюгүро 1895 онд “Сайкег хулгайлсан нь” зургаа туурвижээ. Энэ үед дэлхийн уран зургийн чиг хандлагад сонгодог, хатуу реализмаас салах эрмэлзэл нэгэнт бий болоод байсан. Зураачид хүний биеийг яг төгс, бодит байдлаас гажуудуулалгүй, аль болох “жинхэнэ” зурах гэж Сэргэн мандалтын үеэс эхлэн нэжгээд зууны турш хангалттай хичээсэн ба хэдийнэ амжилт олоод байлаа. Грекийн домог, бурхдын төрх сэдэв биш болох чимээ дохиолж байв. Энэ үед Виллиам-Адольф уламжлалт гэж болох дээр дурдсан хэв маягийг арга барилын хувьд чадмаг эзэмшсэний дээр хэт хөшингө, хатуу аясыг нь өөрийнхөөрөө чөлөөлж, төсөөлөл доторх өнгө тонн, сэтгэл мэдрэмжээ илэрхийлж байлаа.

“Зөвхөн нүдээр харагдах алимыг бус, төсөөлөл доторх алимаа зуръя. Энэ ч бас бодит байдал биш үү” гэсэн импрессионист хэв маягийн үл ялиг цучил түүний уламжлалт сэдвээрх зургуудын бодит мөртлөө чөлөөлөгдсөн, зөөлөн өнгө аясаас илэрдэг.

"Сайкег хулгайлсан нь", 1895

Эрос бол хайрын бурхан Афродитагийн хүү. Сум харваж, хүссэнээ өөртөө дурлуулдаг эр. Гэтэл Сайке ээж Афродитагаас нь ч үзэсгэлэнтэй төрсөн, эгэл нэгэн хааны бага охин. Афродита Сайкегийн гоо үзэсгэлэнд атаархаж, хүүдээ хандан “Эрос, түүнийг харваж, үзэшгүй муухай араатанд дурлуул” гэж явуулжээ. Гэвчиг Эрос Сайкег нүдээр үзээд, өөрөө дурлачих нь тэр. Бусад руу харвадаг сумаа өөр лүүгээ харвачих шиг л болжээ. Дурлачихсан учраас тэр ээжийнхээ хэлснийг гүйцэлдүүлж үл чадав.

Харин Сайкегийн хоёр эгч гэр бүлтэй болсны дараа хаан аав нь санаа зовних болов. Мэрэгч, төлөгчид хандвал нь “Уулын орой дээр ганцаар хүлээ. Нөхөр чинь болох нисдэг могой ирж авна” гэвэй. Уйлан хайлсаар Сайкег эцэг нь уулын орой дээр орхиод явав. Нээрэн л салхи салхилж, зөөлөн гар Сайкег өргөж, гялалзсан ордон харшид авчрав гэнэ. Тэр Эрос байлаа. Эрос “Одоохондоо чи намайг харж болохгүй. Хайр дурлал нэгэндээ итгэхээс эхэлнэ” гэж захижээ. Сайке нөхрийнхөө царайг харахгүй ч харанхуй шөнө бүр жаргал цэнгэлийг эдэлж, дурлал хайранд умбаж байлаа.

Нэгэн өдөр хоёр эгч нь дүүгээ олж уулзаад, атаархсандаа ятгаж гарчээ. “Үнэхээр нисдэг могой гээч нь л байж таарлаа. Идгүй, шидгүй гэвээс ийм орд, харшид суухын учир үгүй. Чи царайг нь олж үзээч, үзэшгүй муухай юмтай эд хөрөнгөд болж ханилан суухаа болиоч” гэжээ. Сайке нээрэн л эргэлзэх шиг болж, шөнө нөхрөө унтаж байхад лаа барин очжээ. Нүүр лүү нь тусгаваас үзэсгэлэн гоо эр, Эрос бурхан хэвтэж байх нь тэр. Гэвчиг лааны тос Эрос дээр тусмагц айхавтар түлэгдэж, тэр сэрээд юу ч хэлэлгүй яваад өгчээ. Үүний дараа Сайке “Хайр дурлал итгэхээс эхэлнэ гэж үнэн хэлжээ. Би түүнийгээ заавал олно” гээд бурхдын орны араас элдлээ...

Домог цааш үргэлжилж, Сайке ч мөн бурхан болох бөгөөд тэд нижгэр хурим хийдэг.

“Сайкег хулгайлсан нь” зурагт Эрос Сайкег анх уулын орой дээрээс аван нисэж буйг дүрсэлсэн. Эрос царайгаа харуулахгүй гэсэндээ ар нуруунаас нь тэвэрч, нүүрэндээ эрмэг зоримог шинж төрхийг дурлаж орхисон залуу хархүүгийн шинжийг илрүүлжээ. Харин үзэсгэлэн гоо Сайке нисдэг могой, Эрос бурхны чухам аль нь буйг үл мэдэх ч учрал тохиол ёсоор цэнгэл мэдэрч, агаарт хэсэгхэн зуур нойрсож байна.

Уг нь МЭӨ үеийн домог, 100 гаруй жилийн өмнөх зураг. Сонгодог  хэв маягт зургууд дээрх нүцгэн байдал нь реал илэрхийлэл бөгөөд үүнд зураачид “Биеийнх нь хэсгүүдийг ил гаргая” гэж бус “Хүмүүний  төгс бие төрхийг яг буй байдлаар нь, огтхон ч гажуудуулалгүй буулгаж суръя” гэж хандсаар олон зууныг үдсэн билээ. Энэ ч утгаар ихэвчлэн Грекийн домог үлгэрийн баатруудын нүцгэн дүрслэл хүн төрөлхтний бүтээж ирсэн соёлын хүчтэй нэг илэрхийлэл болдог. Энэ нь зүгээр л завхай шалиг зурагтай харьцууламгүй, домог үлгэрийн шинжтэй болон дүрслэлийн уламжлалт хэв маягаараа шууд сонгодог гэж ойлгогдож, ялгагддаг.

Хүүхдүүд багаасаа сонгодог дүр дүрслэлийг ялгадаг болж гэмээ нь өнөөгийн сэтгэлгээний суурийг ойлгоно. Д.Цолмонбаярын ярьснаар тэд Эрос, Сайке хоёрын тэнгэрт аажим нисэж буй орчлыг мэдэрч байсан гэлтэй. Хүүхдүүдэд ямар шинэ, дулаан, хүчтэй, танин мэдмээр санагдаа бол. Грек бурхдын сонгодог дүрслэлүүд хэчнээн нүцгэн ч үзэгчээ татан тачаадуулах элемент огтхон ч агуулахыг зорьдоггүй, агуулдаггүй.

Нээрэн л Эрос, Сайке хоёр даараад тэр цэнхэр хаалганы цаана ороо болов уу.

Хүмүүс УСУГ луу утастсан л байх, өөрсдийнх нь хэвлэлд мэдээлснээр. "Арилгуулаач", "Шалдан хүүхнийг алга болгооч" гэх мэтээр хандсан гэсэн.

Харин худгийн “зураач” Д.Цолмонбаярын “Миний сэтгэл зүй өөдрөг, тэнхлүүн байхад уран зураг дэм болдог. Уран зураг бол тааварлашгүй, цаглашгүй ертөнц. Дэлхийн сонгодог бүтээлийг таашаадаг хүн яагаад ч муу хүн байж чадахгүй” гэсэн нь сэтгэлд үлджээ.

ЯРИЛЦЛАГА, БИЧВЭРИЙГ М.ТЭНГИС

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.ЭРДЭНЭБАЯР, О.УЛСБОЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
47 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-26 08:34

Nutsgen bish bid bar daaraaad baihad nutgen ene 2 argach vgvi buzdeeee hoorhii

Зочин
Зочин
2022-08-26 08:51

уйлмаар санагдчихлаа.асар гэгээлэг сайхан хүн юм даа

Зочин
Зочин
2022-08-26 09:09

Mundag emegtei shvvveruul enhiig husii

Зочин
Зочин
2022-08-26 09:28

Соёлын сайдаас илүү нийгэм соёлын мэдрэмжтэй эмэгтэй байна. Уран зураг зөвхөн г####лерайд байх ёстой гэж боддог уран зураг урл#### гоо сайхны бүтээл хөгжил дэвшил харахаараа нүд нь хорсдог ийм дарга түшмэд олонтой байна гэдэг гутамшиг юм даа.

Зочин
Зочин
2022-08-26 09:29

Гайх####тай дотоод ертөнцтэй бүсгүй байна
Улам өөдрөг байж сайхан амьдраарай

бор
бор
2022-08-26 09:43

Үнэхээр мундаг эмэгтэй. Хэдэн жилийн өмнө номын сан байгуулсан гээд зурагтаар гарч байхад их гэгээлэг эмэгтэй байсан. Худгийн гадаад орчинг хар л даа. Амьдр####ын эх ус байдаг. Чадмань эрдэнийг түгээгч хүний ариун хүсэл баархмаар байна.Сайхан орчин бүрдүүлж тухайн орчиндоо соёлыг түгээж байгаар нь бахархаж байна.

Зочин
Зочин
2022-08-26 10:01

УСУГ-ын дарга Төрхүү урлаг ойлгох хэмжээний боловсролтой хүн биш ээ. Бүхэл бүтэн Соёлын яамтай улс үүнийг шийдвэрлэхгүй Номин сайд яагаад дуугүй бгаад бна. Яагаад худгийн жижиг зайнд хүүхэд багачууд, бүдүүлэг харанхуй иргэдэд Дэлхийн сонгодог сор болсон бүтээлийг зурж харуулж танилцуулж болохгүй гэж. Сонгууль болохоор нам, нэр дэвшигчдийн зургийг п####ийт#### наадаг биз дээ. Алаг дарам жижиг зайнд урлагийн бүтээл яагаад тавьж болохгүй гэж. Ямар төр засгийн эсрэг улс төрийн зорилгоор ухуулга сурт####чилгаа хийсэн биш яамай бнаа хө. Энэ эмэгтэйг дэмжээд яваарай хүмүүс минь. Мундаг сэтгэлтэй эмэгтэй бна. Энэ стрeсстэй ядуурсан нийгэмд урлаг бидэнд жаахан ч атугай тайвшр#### гэгээрэл авчирна шүү дээ

Зочин
Зочин
2022-08-26 10:13

Хараахуй мунхаг намчин цүнх баригч дарганцрууд яаж ийм сонгодог урлаг ойлгох билээ. Гутамшигтай бас харамс####тай. Энэ зургийг хараад тача#### нь хөдөлж бдаг хүн гэж хна бх вэ. Харин ч гэгээн сайхныг мэдрэх бусуу

зочин
зочин
2022-08-26 10:24

Хайран сайхан зураг. Нэг юм мэдэхгүй нөхрөөс болж хүний хөдөлмөр, зүтгэл байхгүй болж урлагын бүтээл устлаа

Зочин
Зочин
2022-08-26 10:27

Хэн хийж байгаа нь чух#### биш
Юу бүтээж байгаа нь л чух#### гэдэгдээ

Bat
Bat
2022-08-26 10:51

Gegeeleg shn hvntei ehleed yriltssan bol ustgahgui bj ee!! Omnoos n haramsaj bnaa!!!

Зочин
Зочин
2022-08-26 11:18

Сайхан эмэгтэй юм аа. Гэгээрсэн ... Аз жарг#### хүсье

Зочин
Зочин
2022-08-26 11:19

Sieliin yamnii saidaa....Turiin albadad soel bolobsrliin tubshin yamar dood zindaand ochsoniig xarj bna uu. NOMIN CHI Duugaraach...ter buduuleg soelgui dargantsar nertei niigmiin shaariig turiin uilchilgeenii albanaas ####uulaach.....

Зочин
Зочин
2022-08-26 11:20

Batjargal zuraachiin exnert talarhal ilerhiilie..ta bol xaranhui niigemd gerel gegee bolson xun bna.....tsuhurch xereggui....

Зочин
Зочин
2022-08-26 11:32

Ene busguin setgelgee soeliin tubshing ter zurag ustguuldag dargiin setgehuitei xaritsuulaad bod doo..darga gej bgaa xunii setgehui ,,umhii ugaadastai shabar shabhai.....xudgiin ajilchin busguin setgelgee gerel gegee solongo tatsan....emergi.......bna daaa......

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2022-08-26 11:34

Сайхан л гэгээлэг зураг байсан юм байна хэн гуайд та####агдаагүйн учир юу юм болоо хачин юмаа

irgenIrgen
irgenIrgen
2022-08-26 11:38

Turiin alba.deed shatandad ch bolovsrol.medleggui humuus ihenh n bdg bolhoor .ulsiin mungeer gadaadad yvj bhdaa ch uran zurgiin muzei uzeh setgelgui.ter ulsiin hugjil.mgl d uoyg heregjuulmeer bn ch gj harah melmiigui tiim tolgoinuud bga.Arhini delguur ymar standart.borluulalt.barag 1 aimaht 1 bh jisheenii bdg.Hogiin tsegt bga hogiin sav.angilal.2 dohi tuuhii ediig mungeer avdag avtomat mashin bugdiig uzsen ch mgl iin hursen deer buulgah tolgoi ajillahgui.Haalt neegeed.haagaad suuj bdg MU iin udirdagchid.

Зочин
Зочин
2022-08-26 12:10

Арай өөр зураг байсан бол зүгээр л байх. Бид ойлгохгүй байхад, хүүхдүүд сонгодог гэж ойлгохгүй шүү!

ЗОРИГТ
ЗОРИГТ
2022-08-26 12:25

Терхvv гэдэг чинь ер нь бол жоомхvv ч юмуу шуммуулхvv л юм байна шдээ!!!

Зочин
Зочин
2022-08-26 12:33

Маш харамс####тай сайхан гэгээлэн эгч байна

Зочин
Зочин
2022-08-26 12:47

Харамс####тай

Иргэн
Иргэн
2022-08-26 12:51

ХӨӨРХИЙ ########УУЛ ТЭНЭГ ТӨРИЙ ДООР УХААНТАЙ ХҮН АМЬДРАХ ЯМАР ГУНИГТАЙ Ч ЮМ БЭ ДЭЭ!!!

Зочин
Зочин
2022-08-26 12:57

Миний амьдр#### даа уншиж байсан хамгийн сайн нийтлэл байлаа. Бичвэрийг бэлтгэсэн багийнханд баяр хүргэе! Үнэхээр сэтгэлээ гарган ажиллажээ ???? ❤️

ах хүү
ах хүү
2022-08-26 13:16

100 жил болсон МАН яагаад ийм соён гэгээрээгүй байдаг юм бэ Ерөнхийлөгч ЕС хотын дарга нэг л сонин хүмүүс

Зочин
Зочин
2022-08-26 13:16

Shaldan nytsgen gej kharakhaasaa ilyyteigeer uran zurag oilgoj, medie gesen ermelzleltei bolj basan baikh daa. Kharankhui, bydyyleg kheveer n l bailgakh geed baikh yum daa.

хуй
хуй
2022-08-26 14:17

МАН-н нэг асар мундаг хурган Коммунист дарга зургыг яар####тай устгах туша#### буулгасан л даа. Барууны Порно зурагыг хурдан умтга л гэсэн гэнлээ

Зочин
Зочин
2022-08-26 14:22

Бурханы хүү лусын охинтой сууж байг####ь охин тэнгэрт дэвшдэг ёсон байдаг. Хүүхэд байхаасаа учрыг нь мэдэхгүй ч уран зургийн номыг үзэж суудаг байлаа. Мөрөөдлөө өөрийн гараар арчих ямар олиг байхав.

Baldan
Baldan
2022-08-26 16:34

Бузар эм,айл гэр сүйрүүлэгч

Зочин
Зочин
2022-08-26 17:26

Яг ийм зураг зурсан нь үнэн үү. МУНДАГ ЗУРААЧ.юм.Хайрлаж хамга####ж ,цааш нь энэ хүүхдийг ХӨГЖҮҮЛЭЭЧ ээ

Зочин Gundegmaa Baatar (facebook)
Зочин Gundegmaa Baatar (facebook)
2022-08-26 17:55

Энэ зургийг байшин дээрээ зуруулж болох уу?

Зочин
Зочин
2022-08-26 18:12

buruu ulger duurailal gj bodohgui bna arhichin tamhichin huchirhiilegch aaw eejuud henhen bolowsrolgui hooson tolgootoi zuruud humuusiin huwid l muu zuil bh

Зочин
Зочин
2022-08-26 18:55

Т####ийгаач Батжа ах аавтай минь хамт Эрдэнэт хотын урчуудын с####барт олон жил ажилласан мундаг зураач ах байсан даа. Урлагийн ертөнц зураач нар дунд бага нас минь өнгөрсөн. Урлаг мэдэхгүй хүн урлагийн дайсан гэж үнэн үг юм даа. Та мундаг шүү эгч.

Зочин
Зочин
2022-08-26 20:41

ТV-9 телевизээр Б.Батцэцэг гэдэг сэтгүүлч энэ худгийн тухай ярилцлага өгч ус авч байгаа хүмүүсээс энэ зургийн тухай асууж хүн болгон сайхан зураг гэж бахдан ярихыг уржигдар үзэж байсан. Худгийн дарга нь манай журамд зураг зурж болохгүй арилга гэж хэлж байсан. Энэ эмэгтэй худгийг ямар гоё болгосон байлаа, зураг байхгүй болсонд харамсаж байна

Irgen
Irgen
2022-08-26 21:09

Амьдр####, хайрыг илэрхийлсэн маш сайхан ариун бүтээлийг өөрөө өөрсдийнхөө бохирдсон сэтгэл мэлмийгээр хараад арилгуулсан байна даа. Энэ чинь гайх####тай сайхан урлаг, хайр шүү дээ. Дэлхий ертөнц, хүн төрөлхтөн бүгд хайраас үүсчихээд одоо л ихэнх нь сохор харанхуй явж бна даа ????

Зочин
Зочин
2022-08-26 23:07

ГЭГЭЭЛЭГ САЙХАН БҮСГҮЙ БАЙНА,ХОГ,ШОРОО ӨНГӨГҮЙ ОРЧИНД ХҮМҮҮС ГОЁ УРАН ЗУРАГ ХАРЖ Л БАЙГ Л ДЭЭ.

Зочин
Зочин
2022-08-26 23:57

Үнэхээр мундаг гайх####тай

Зочин
Зочин
2022-08-27 09:00

Зөв сайхан сэтгэлтэй бүсгүйд амжилт хүсьe.

Зочин
Зочин
2022-08-27 12:39

Хэдийгээр урлагийн бүтээлийг таниулах гэж хичээсэн ч байршлаа олсонгүй дэ.

Зочин
Зочин
2022-08-28 07:45

Тэтэгэвэрт гарах гэж байгаа хүн ийм гоё сэтгэлтэй хөдөлмөрлөж байхаднасаараа дарга хийсэн УСУГ.хан тэгвэл худгийнхаа эргэн тойрныг энэ эмэгтэй шиг сэтгэл гаргаж тохижуулаад будахын оронд гэр бүлийн аз жарг####д тохирсон зургаар чимээд өгөхгүй яасын??? Монголд ийм гэгээлэг урлагт дуртай хүнийг ийм гаүар ажиллуулах харамс####тай юм бэ?! Энэ хүний байх ёстой газар урлагын ертөнц байжээ. Тэтгэвэртээ гараад охинтойгоо Г####арей нээж олон сайхан бүтээлд тайлбар хийгээд явж байхыг үзэх л үлдлээ дээ! Амжилт хүсье. Ирээдүй нь үргэлж гэрэл гэгэээтэй байж үр хүүхдүүтэйгээ жаргаж яваарай!

Зочин
Зочин
2022-08-28 08:08

Төрхүү ч үнэхээр "сонгодог м####" л даа. Нам дагаж амиа зогоодог цүнх баригчдын л нэг ш дээ. Төрийн өмчит компаниудын хурган дарга нар бүгд л иймэрхүү гарууд байдаг.

Зочин
Зочин
2022-08-28 08:52

энэ сайхан зургийг дахин зуруулаачээ... өөр ч бж болышдээ

.. нийтийн т####байд харин ч хүмүүс бүтээл хийхэд урамшуулж шагнах нь зөв шүү

Юм мэдэхгүй байж болно эхлээд асууж болно
Юм мэдэхгүй байж болно эхлээд асууж болно
2022-08-28 14:19

Насандаа таараагүй сэтгэлгээтэй хүн байна. Би ийм ажлаа мэдэхгүй хүнд дургүй. Хувийнхаа өмч дээр зурж буй бол хамаагүй. Гадаадад байсан бол энэ хүн маш их мөнгөөр торгуульж шүүхээр орж с####ах байсан. Монголд харин ч шийтгэлгүй толгойг нь илээд өнгөрлөө. Танай ажлын газар чамайг хуулийнхаа дагуу хуулийн байгууллагад шилжүүлээгүйд баярлах хэрэгтэй. 2. Урлагийн бүтээл хуулж зурах хуулиар хориотой. Наад зураг чинь бодвол зохиогчийн эрхээр хамга####агдсан байдаг байх. Тийм тохиолдолд бүтээлийг хуулахдаа өөрчлөхийг хориглодог. Наад хүн чинь өөрчлөөд л зурсан байна. Ажил мэргэжлийнхээ дагуух хууль дүрмийг ядаж мэддэг байх хэрэгтэй. Худаг дээр зурж болдог эсэхээ мэдэхгүй бол ядаж үүнийг мэдэх ёстой.

Зочин
Зочин
2022-08-28 16:02

chi yamar teneg yum be Delhiii dayar heden zuun sayar huulbarlagdsan baidagiin

Мэргэжлийн морал
Мэргэжлийн морал
2022-08-28 14:27

Хүний зураг хууль бусаар хулгайлж зурахын оронд өөрөө юм байшин дээр биш зурдаг юман дээр нь зураад г####ерэйд эсвэл интернетээр зарж болно.

Зочин
Зочин
2022-08-28 14:31

Сонгодог бүтээлд дуртай бол, түүнийг яаж болдог үгүйг нь мэддэггүй нь гайхмаар ! Уйллаа гэхээр сэтгэл зүйн асууд####тай хүн болов уу гэж та####аа.

Зочин
Зочин
2022-08-29 01:57

Баярл####аа. Үнэхээр Сайхан Гэгээн ертөнцтэй эмэгтэй байна ????

иргэн
иргэн
2022-08-29 15:07

Ямар гэгээлэг үзэл бодолтой эмэгтэй вэ. Манай эмэгтэй их хурлын гишүүн, сайд нар дотор ийм хүн байдаг болов уу?

Холбоотой мэдээ

Back to top button
47
0
Would love your thoughts, please comment.x
()
x