СПОРТ
Tоронто Рэпторс баг анх удаа NBA-д түрүүллээ

АНУ-ын ҮСБХ-ны плэй-оффын аваргын төлөөх зургаа дахь тоглолт өнөөдөр болж Торонто Рэпторс багийн ялалтаар өндөрлөлөө. Плэй-оффын эхнээс л Голден Стэйт Уорриорс багийг аварга авна хэмээн хүмүүс итгэл төгс ярьж байсан ч энэ удаад тэд чадсангүй. Гэвч аваргын алдрыг авсан Торонто Рэпторс 56 жилийн түүхтэй энэ баг анх удаагаа ҮСБХ-ны аваргаар тодорч буй юм.

Өмнөх тав дахь тоглолтод Голден Стэйт Уорриорс тун хүнд байдлаас цувралыг 2-3 болгон багтаа итгэл найдвар авчирсан. Гэвч өнөөдөр багийн гол тоглолтыг үзүүлсэн К.Томпсонг гэмтэл авснаар тэдний итгэл найдвар унасан юм.

Б.ТОГТУУН









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.