Дүрэм: МАН-ын шинэ генсекийг Л.Оюун-Эрдэнэ нэр дэвшүүлж, Бага хурлаар хэлэлцэнэ
МАН-ын генсек Д.Амарбаясгаланг ЗГХЭГ-ын даргад дэмжсэн. Өнөөдөр 11.00 цагт тангараг өргөнө. Түүний оронд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хэн болох вэ гэдэг нь анхаарлын төвд байна.
МАН-ын дүрмийн 24.2.3-т заасанчлан, Монгол Ардын Намын дарга нь бүрэн эрхийнхээ хүрээнд : Намын ерөнхий нарийн бичгийн дарга, удирдах зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн даргыг сонгуулах саналыг Бага хуралд оруулдаг.
Тэгэхээр МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий нарийн бичгийн дарга сонгуулах саналаа бага хуралд оруулах нь.
МАН-ын дүрмийн 29.2-т: Ерөнхий нарийн бичгийн дарга орон тооны байх бөгөөд өөр ажил, албан тушаал эрхлэхийг хориглоно хэмээжээ. Тэгэхээр Д.Амарбаясгалангийн оронд очих хүн УИХ-ын гишүүн юм уу өөр ямар нэг алба хашдаг хүн байх боломжгүй нь ойлгогдож байна. Мөн энэ заалтаар Д.Амарбаясгалан генсекийн суудлаа өгч буй.
Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Удирдах Зөвлөлийг толгойлдог. Удирдах Зөвлөлийн хуралдааныг зарлан хуралдуулдаг билээ.
Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
- 29.1.1. Удирдах Зөвлөлийн хуралдааны бэлтгэлийг хангах, гарсан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах;
- 29.1.2. Удирдах Зөвлөлийн хэрэг эрхлэх газар /ажлын алба/-ыг толгойлж, өдөр тутмынх нь ажлыг удирдах;
- 29.1.3. Намын санхүү, аж ахуйг эрхлэн хөтлөх, батлагдсан төсвийг захиран зарцуулах;
- 29.1.4. Намын архив, цахим архив, албан хэрэг хөтлөлтийг зохих хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах;
- 29.1.5. Монгол Ардын Намын дарга хүндэтгэн үзэх шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд түүнийг шинээр сонгох хүртэл бүрэн эрхийг нь хэрэгжүүлэх;
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ариунзаяа болох хэрэгтэй