Сурвалжилга, Нийтлэл

Ухралт: БШУЯ-наас Чингис хааны эш хөргийн хийц, хэмжээ, залах байршлыг ЗААЖЭЭ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигийг дагаж, бүх шатны боловсролын байгууллагууд Чингис хааны эш хөргийг залах үүрэг хүлээсэн. Энэ нь БШУ-ы сайд Л.Энх-Амгалангийн баталсан удирдамж, хавсралтын дагуу хийгдэх юм.

Гэвчиг удирдамж Чингис хааны эш хөргийн хэмжээ, хийц, өнгө будаг зэргийг нарийвчлан нэрлэснээс гадна хаана байрлуулах ёстойг ч заасан агуулгатай. Ерөнхийлөгч үзэл санааны хувьд зарлиг буулгаж болох ч салбарын сайд нь албан байгууллагын үүдээр орж, хаана нь, ямар жаазтай, хэдий хэмжээтэй хөрөг байршуулахыг зааварчилна гэдэг зөрчил дагуулна.


УДИРДАМЖ: Ямрыг, хаана, хэрхэн залах вэ

Эхний зурагт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигийг үзүүлэв. Үүнд зөвхөн "...хөрөг зална" гэсэн утга бүхий ерөнхий өгүүлбэр бий.

Харин хоёр дахь зурагт, зарлиг дагалдан гарсан БШУ-ы сайд Л.Энх-Амгалангийн удирдамж, түүний хавсралт байна.

Удирдамжийг бүр дэлгэрэнгүй унших юм бол,

  • ХЭМЖЭЭ: Цэцэрлэгт 60х68, ЕБС-д 70х78, МСҮТ, коллеж, их, дээд сургуулиудад 80х92 сантиметр харьцаатай.
  • ЗАГВАР: Тайваний музейд хадгалагдаж буй загварыг баримталсан, өнгө будгийн зөрүүгүй
  • ЖААЗ: Эш хөргийн хэмжээнээс үл хамааран хүрэн бор өнгөтэй, 10-11 см өргөн окантовктой, шилгүй
  • БАЙРШИЛ: Нийтийн эзэмшлийн талбай, үүдний хэсэг, багш ажилчдын хүндэт самбарт /өөр хүрэг зурагтай хамт/ залахгүй. Харин ёслол хүндэтгэлийн болон алдрын танхим, хурал уулзалтын танхимын хоймрын дээд хэсэгт байрлуулна гэж заажээ.

ЖААЗ ҮЙЛДВЭРЛЭГЧИД: Нэг байгууллагад давуу эрх олгож байна

Салбарын яамнаас удирдамж ингэж гарчээ. Есдүгээр сарын 1 гэхэд эш хөргөө залсан байх үүргийг сургуулиуд ингэж хүлээв. Гэвчиг тэдний зарим нь яг удирдамжид нийцсэн эш хөрөг хаанаас худалдаж авахаа мэдэхгүй байна.

"Тасам" үйлдвэрийн тухайд, Чингис хааны эш хөрөг хийж байгаа ч Л.Энх-Амгалан сайдын баталсан удирдамжид нийцүүлдэггүй. Заасан хэмжээ нь Тайвань дахь эш хөргийн хэмжээнээс зөрөхөөс гадна тааруулахаар болбол тодорхой хэсгээс нь тайрах шаардлага үүснэ гэсэн байр суурийг илэрхийлж байна.

Мөн хэд хэдэн үйлдвэрүүд эш хөргийн хэмжээ, жаазны хэлбэр хийцийг нарийвчлан заасан нь үндэслэлгүй, нэг байгууллагад давуу байдал олгох оролдлого байз болзошгүй хэмээж байв.

Үүнтэй зэрэгцэн сошиал орчинд зураг түгсэн.

"Төрт ёс, хаадын сан" хэмээх санг зохиолч, нийтлэлч Д.Гүн-Үйлс тэргүүлдэг. Тус сангаас яг БШУЯ-наас баталсан гурван хэмжээгээр эш хөрөг худалдах үнийн саналаа бэлтгэсэн дүр зураг харагдана. Энэ зургийг и-мейлээр илгээхдээ тайлбар хэсэгт нь "Ийм юм хийчихлээ, араас нь удирдамж очно" гэж бичсэн гэж ойлгогдож байв.

Бид "Төрт ёс, хаадын сан"-тай холбогдоход "Дотоод мэдээллээ хамаагүй гаргаж өгөхгүй, бүгдийг Боловсролын ерөнхий газраас л асуу. Тэд мэднэ" гэсэн хариу өглөө.


УТГА АГУУЛГА: Бодлогын яамны бодлогогүй хандлага

Тайванийн "Хааны ордон" музейд хадгалагдаж буй Чингис хааны эш хөрөг 59.4х47 хэмжээтэй. Дөрвөн жилд нэг удаа ил гаргаж, олон нийтэд үзүүлэх байдлаар нандигнадаг. 740 гаруй жилийн өмнө зурагдсан тул хамгаалалтын өндөр стандарт үйлчилдэг байна.

Чингис хааны дүр төрхийн талаарх хамгийн бодитой, таам төсөөлөл авч болох хөрөг бол энэ. Харин энэ хэмжээг БШУЯ-ны удирдамжид заасанчлан хөрвүүлэхэд масштаб алдагдах учраас тодорхой хэмжээнд тайрагдах асуудал үүсэх нь.

Нөгөө талаар Ерөнхийлөгчийн зарлигийг дагаад Чингис хааны хөргийг иргэн, албан байгууллага ямар хэмжээ, жаазтайгаар залах нь дурын сонголтын асуудал баймаар. Харин "Бусад хүний хөрөгтэй хамт залж болохгүй", "Хурлын зааландаа л зал", "Заавал бор өнгийн жаазтай шүү" гэх мэт утга агуулгаар нарийвчлан зааварчилсан энэ удирдамж нийгэм, соёлын хувьд ухралт гэлтэй.

Нөгөө талаас хэмжээ, хэлбэр хийцийг нарийвчилж баталсан нь аль нэг ААН-д давуу байдал үүсгэсэн байж болзошгүй хэмээн хардах ч үндэслэлтэй. БШУЯ бол бодлогын яам. Бодлого боловсруулах үндсэн ажилтай ч Чингис хааны ямар хөргийг, яаж байршуулахыг зааж, зааварладаг коммунист хандлага үнэртүүлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
29 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 2, 2022 08:54

Цэцэрлэг сургуулиуд өчигдөр нээлтэн дээрээ аялгүй их з�##�ж мөрдөж байна лээ төр засгийнхаа шийдвэрийг хүндэлж дагаж байгаа нь сайхан санагдсан

Зочин
Зочин
9 сар 2, 2022 08:55

chingis haantai hamgiin adilhan gegdeeeed bga ter zurgiig ni zalbal zvgeersen

Зочин
Зочин
9 сар 2, 2022 08:56

TOR ZASGIINHAA SHIIDWERIIIG DAGALGVI YAHAW IH ZOW GEJ BODOJ BGAA

Зочин
Зочин
9 сар 2, 2022 09:06

zow gej bodoj bgaa ym bolgon ih uchirtai shvv dee

Зочин
Зочин
9 сар 2, 2022 09:10

манайхан тэгээд олигтойхон хоймортоо з�##�аад тоос шороог нь арчаад арчилаад аваад явж чадах юм болов уу даа хөлөндөө ч тавьж байж мэдэх ухамсартай хүмүүс бий шүү юмнаас цочирдохоо байчихсан

Зочин
Зочин
9 сар 2, 2022 09:17

НЭЭРЭЭ ӨЧИГДӨР СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГҮҮД ТӨР ЗАСГИЙН ТОГТООЛ ШИЙДВЭРИЙГ УНШААД ЭЦЭГ ЭХИЙНХ НЬ НҮДЭН ДЭЭР ЧИНГИС ХААНАА ИХ ЗАЛЖ БАЙГАА ХАРАГДСАН

Зочин
Зочин
9 сар 2, 2022 09:19

Нэг мөсөн нэг зарчимаар хандах нь зөв өөтэгэхгүй бол бөөн өөр өөрсдийнхөө дураар авирлаад онцгүй

Зочин
Зочин
9 сар 2, 2022 09:21

Архин дээрхи Чингисээ болчихоод з�##� даа

Зочин
Зочин
9 сар 2, 2022 09:21

Байршуулах нэг хэлбэр. Тэгээд яах ёстой юм. Зүгээр өлгөөд хараад байх уу. Дэлхийд хэрэгжүүлж байсан бодлого болон хэлж ярьж байсан үгийг ишлэл болгох уу. Одоо тэгээд элдэв зүйл дээр нэр, зургийг нь хэрэглэхгүй байх зарлиг гаргах ёстой. Архи, хивс, элдэв сурт�##�чилгаа гээд элдэв зүйлд хэрэглэхийг хорих ёстой. Нэр �##�дарыг нь дуудаж нэрлэхийг хүртэл цээрлэсэн байдаг тул Их Эзэн Хаан гэж нэрлэ гэсэн дээ. Тэр богд могд гэдэг элдэв ламын нэршилийг болих хэрэгтэй.Байршуулах нэг хэлбэр. Тэгээд яах ёстой юм. Зүгээр өлгөөд хараад байх уу. Дэлхийд хэрэгжүүлж байсан бодлого болон хэлж ярьж байсан үгийг ишлэл болгох уу. Одоо тэгээд элдэв зүйл дээр нэр, зургийг нь хэрэглэхгүй байх зарлиг гаргах ёстой. Архи, хивс, элдэв сурт�##�чилгаа гээд элдэв зүйлд хэрэглэхийг хорих ёстой. Нэр �##�дарыг нь дуудаж нэрлэхийг хүртэл цээрлэсэн байдаг тул Их Эзэн Хаан гэж нэрлэ гэсэн дээ. Тэр богд могд гэдэг элдэв ламын нэршилийг болих хэрэгтэй.

Зочин
Зочин
9 сар 2, 2022 20:57
Reply to  Зочин

BOGD GEDEG NI MONGOL NER SHUU DEE... MONGOLIIN NUUTS TOVCHOOND BODONCHIR BOGD GEJ GARDAG

Зочин
Зочин
9 сар 2, 2022 09:36

Neg banhar hutshad busad in duuriaj bwal teneglel bas hohino

Болд
Болд
9 сар 2, 2022 09:57

Зөв шүү дээ, тэгээд янз янзын Чингисийн зураг тавьчаад сууж байх болж бнуу. Засаг төрийн шийдвэрээ дагах нь зөв штээ

Зочин
Зочин
9 сар 2, 2022 10:08

Энэ сайдыг их давраав�##� хамаг юм дампууруулнаа,баахан сургуулийг нэр зааж авилгач гэж зарлаад л ,ингэж болох уу

иргэн
иргэн
9 сар 2, 2022 10:28

Мэдээж байгууллагын хамгийн хүндэтгэлийн хэсэгт л Их эзэн хааныхаа хөргийг байрлуулж таарна. Нээрээ л тэр "Богд" гэдэг үгийг бүх шатандаа хэрэглэхээ болих хэрэгтэй. Заа тэр жаазны хэмжээ энэ тэрийг заагаад байх нь дэмий биз дээ, ямар Хойд Солонгос биш.

Зочин
Зочин
9 сар 2, 2022 10:30

нэг стандарт хэмжээ заачихв�##� харин ч амар юм биш үү дээ

Зочин
Зочин
9 сар 2, 2022 10:30

Архины шилэн дээр чингис хаан хэвлэж гаргадагаа үнэхээр болимоор байна аа. Тэгэхгүй бол ингэж дээдлээд байхийн ямар нэмэр байна

Зочин
Зочин
9 сар 2, 2022 10:32

Бид Чингис хаанаараа бахархах бахархлаа бат�##�гаажуулж тамг�##�ах учиртай.

Зочин
Зочин
9 сар 2, 2022 10:35

Нэг хөрөг олж авмаар бнаа, хаагуур бна?

Зочин
Зочин
9 сар 2, 2022 10:36

Хогон дээр хөглөрдөг архины шил дээр хааны зургийг наахыг хориглох нь үүнийг дагаад гараад ирлээ. Гүйцээх нь зүйт.

Зочин
Зочин
9 сар 2, 2022 10:39

Нэг хэмжээ стандарт зааж өгөх нь зөв. Үгүй бол хот хөдөөгүй юу нь мэдэгдэхгүй замбараагүй хачин хачин хөрөг з�##�аад олны шившиг болийшд, Тэр үед нь та нар дээрээс хэмжээ зааж өгөөгүй гээд бас өөнтөглөх үү?

Зочин
Зочин
9 сар 2, 2022 10:43

Ene arhinaasaa zuragiig n avbal yaasiin

Зочин
Зочин
9 сар 2, 2022 10:44

Ингээд л монголчууд худлаа хэлбэр хөөцөлдөөд… ингэж байх нь хэнд хэрэгтэй байдаг юм бол.

Зочин
Зочин
9 сар 2, 2022 10:45

зөв тэгэхгүй бол хаана ч байрлуулж мэдэх юмтай улсууд их шүү ширээн дээр тавиад таваг өрсөн байсан биз дээ

Зочин
Зочин
9 сар 2, 2022 10:46

МАНгар л�##�аруудаа энэ зургаа 100% мөн болохыг батл�##�даа эргүү л�##�аруудаа

Зочин
Зочин
9 сар 2, 2022 11:31

Zuv Ingej baij utga ucirrtai hundetgeltei bolno. Haa hamaagui ungu budagta adilhan bish uurinhuu canaagaar zursan zurag ih bolson.i

zochin
zochin
9 сар 2, 2022 14:36

Khaanaas hudaldan avah ve ???

Зочин
Зочин
9 сар 2, 2022 20:54

Ээ дээ - та минь ээ , энэ боловсролын \ боловсролгүй \ сайд гэх эв хавьгүй нөхрөөс ЭВГҮЙ юм их гарна шүү : цаана нь ямагт ашиг сонирхолын ЭЛЕМЕНТҮҮД байдаг : - " муу багшийг БАГА ЦАЛИНЖУУЛНА гэхэд л цаана нь ах дүү - хань хамсаатнаа хот - хөдөөгүй " муу багш " нэрээр ц�##�инжуулах Ов МЭХ байсан нь илчлэгдсэн ш дээ , наад иш хөрөгт чинь ч нэг л ашиг сонирхол байгаа даа ... хайцгаа _..

Akhmad
Akhmad
9 сар 2, 2022 21:24

irged haanaad avah ve

Зочин
Зочин
9 сар 3, 2022 11:03

Bolovsroliin heltes deer mungu avaad taraaj bga zurag ni Oligtoihon chanartai tod tseverhen gargaj huhilaagui hachin ium ugch bn lee biznes geltei...

Холбоотой мэдээ

Back to top button