УЛС ТӨР

Д.Амарбаясгалан замын түгжрэлийн талаар юу гэж хэлэв

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.

Тэрбээр “Амралтын өдрүүдээр замын түгжрэлийн асуудлаар өргөн хүрээний хэлэлцүүлэг хийсэн. Өмнө нь бид түгжрэлийн асуудлаар олон нийтэд яаран дутуу бодож тооцоолсон шийдвэрийг гаргаж тавьж, тэр нь олон нийтийн шүүмжлэлд өртдөг. Иргэд өөрсдөө цаашаагаа ажил хэрэг болгодоггүй тэр дунд хэрэгцээтэй чухал,  хайран гэж хэлж болохуйц шийдвэрүүд хана мөргөж байсан. Яарсан, дутуу тайлбарласнаасаа болоод олон нийтийн дэмжлэг аваагүйгээс болоод уначихдаг. Тэгэхээр цаашид бид бодлого танилцуулахаасаа өмнө өргөн хүрээний удаа дараагийн хэлэлцүүлгийг эрдэмтэн судлаачид, олон нийтийн оролцоог хангасан байдлаар хийж шийдвэр танилцуулна. Бид өнөөдөр гарц шийдэл нь тодорхой бус хэлбэр рүү орчхоод байна. Цаашид монголын төр илүү шинжлэх ухаанд суурилсан олон нийтийн хүлээлтэд нийцсэн бодлого гаргахын төлөө ултай суурьтай хандана гэж ойлгож болно. Замын түгжрэл гэхээр зөвхөн автомашин гэж ойлгодог болчиж. Гэтэл үүнийг бий болгож байгаа маш олон төрлийн учир шалтгаан байгааг харж сурч, шийдвэрлэх ёстой. Ер нь бол сэтгэлийн хөдөлгөөнөөр бус тооцоо судалгаатай хандах ёстой” гэлээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2022-09-05 15:55

Зссс, хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэл нь зам дээрээ багтахгүй болсоныг л түгжрэл гэнэ биз дээ. Өчнөөн жил л суд�##�ж байна гэсэн, эцэстээ иргэдээс асуух байсан юм бол төр энэ тэр гэж байгаад яахав.

Zochin
Zochin
2022-09-05 17:11

Hoorolol bolgondoo surguuli,tsetserlegee hurteemjtei bolgo,zarim ih surguulaa oor hot,aimag nuulgen shiljuul,hotin teeveree saijruul,zarim gazruudad davhar zam tavih geed olon a/h avch bj shiidegdeh bh..

Зочин
Зочин
2022-09-05 18:05

Замын сүлжээ муу байна. Зөрчил гаргасан, торгуулиа төлөөгүй жолооч нарыг өршөөгөөд байв�##�, зөрчил буурахгүй. Хотын төвд хэт олон өндөр барилга бариулаад байгаа нь буруу байна. Түгжрэлийг улам нэмэгдүүлэх шийдвэрийг төр, засгийн байгууллагууд өөрсдөө гаргаад байна. Ханг�##�ттай зогсоолгүй, хоорондоо хэт ойрхон өндөр барилгууд байдлыг улам бүр дордуулна. ЗГ, Хотын захиргаа гэтэл үндсэн асуудлыг шуурхай шийдвэрлэхгүй явсаар байгаад, эцэстээ иргэдэд хохиролтой шийдвэр гаргахад хүрсээр баймааргүй байна.

erka
erka
2022-09-05 19:04

neg dargani garch ireed neg um yrih um neg zugruu neg setegleer ybaachee yg adilhan bna urid uridiin darga nartai surguuli tsetserlegee horoo horoondno hurdan bariachee hottoigoo neg burchlen ybj tanilts haana sul zai bna haana buruu um bariad bna geed hurdan oorsdoo bieree ybj tanilts bzd 14 horoond mash tom gazar choloolood um barihgui olon jil bolloo enenees abhuulaad hiih um zondoo bna daanch ta nar amaaraa baahan hudalaa yrih um naad tugjrel chni ta nariig uhsen hoino arilah baih ta nar gai bolood ajil hiisen nertei baahan hulgai hiigeed tarah biz

Зочин
Зочин
2022-09-05 19:24

Түгжрэлийг бууруулах үндсэн ганц арга бол нийслэлийг орхон голын хөндий рүү нүүлгэх явд�##� юмаа. Дэлхийн олон улс ийм жишгээр түгжрэлийг бууруулсан байна. МАН олонхи байхдаа энэ шийдвэрийг гаргаад хэрэгжүүлж эхлэмээр байна. Шинэ нийслэл барихад 3 их наяд төгрөг эхний ээлжинд ханг�##�ттай шүү дээ.

НЭРГҮЙ
НЭРГҮЙ
2022-09-05 20:06

ОДОО Л ТООЦООТОЙ ХАНДАХАА ОЙЛГОЖ БНА УУ ? ТА НАР 65, 62 ООР БҮТЭН 6 ЖИЛЭЭР ТӨР БАРЬЖ ТОГЛОЛОО Ш ДЭЭ ХАНААГҮЙ ЮУ

Хотын иргэн
Хотын иргэн
2022-09-06 10:32

Түгжирэл гэхээр л буруу хүрдтэйг болиул , дугаарын хязгаарл�##�т гэх мэт шууд харагдах байд�##� утга санаагаар хандаад бна. Түгжрүүлээд бгаа машины эзэн, түүний ард бгаа амьдр�##� нь хот руу чиглээд бгааг , мөн сургууль цэцэрлэгийн хүртээмжээс хамаарч өглөө оройд нааш цаас яваад бгааг ул суурийг нь шийдэхгүй бол үр дүн нь хэвээрээл бна. Жич: оюутан хүүхдээ дагаад орон нутагаас ээж аав нь эмээ өвөө гээд өрх айлууд түр болон байнга гэх мэт мөн 1-5 ангийн хүүхдүүдийг хичээлд нь хүргэж өгөх бдлаар гол түгжрэлийн нягтр�##� ихэсдэг юм бна гэжминий хувьд харж бна

Холбоотой мэдээ

Back to top button