Нийгмийн

Д.Ангармөрөн: АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон Улсын дээд шүүхийн шийдвэр биелүүлэхгүй байна

Өнөөдөр /2019.10.02/ Монгол ньюс мэдээллийн төвд АШУҮИС-ийн “Тогтвортой хөгжил” үйлдвэрчний эвлэлийн хорооны төлөөлөгчид одоогийн захирал Ж.Цолмонг шүүхийн гаргасан шийдвэрийг биелүүлж мөрдөхийг шаардан мэдээлэл хийлээ.

Тодруулбал, 2018 оны 11 сарын 02-ны өдөр АШУҮИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Г.Батбаатарыг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэдгийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс тогтоож, албан тушаалд нь эргүүлэх томилох тухай Улсын дээд шүүхийн тогтоол гарсан байдаг. Гэтэл шүүхийн эл шийдвэрийг өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй байна гэж тэд хэллээ.

АШУҮИС-ийн багш, "Тогтвортой хөгжил" үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Д.Ангармөрөн уг хурлын үеэр “Дээд шүүхийн тогтоол гарсан өдрөөс буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 25-наас хойш Ж.Цолмон гэж хүний гаргасан тушаал, шийдвэр хүчингүй болж байгаа юм. Эрх, үүрэг нь дуусгавар болсон үүрэг гүйцэтгэгч зургаан сарын турш АШУҮИС-ийг удирдаад явж байна. Мөн зарим багш гурван шатны шүүхээс гарсан шийдвэрийг хэрэгжүүлж өгөөч ээ гэх хүсэлтийг Ерөнхий сайд, БСШУС-ын сайдад илгээсэн. Гэтэл маргаашнаас нь эхлээд тус хүсэлтэд гарын үсэг зурсан багш нарыг зарим албан тушаалтан дуудаж, ажлаас хална гэх дарамт үзүүлсэн байна” хэмээлээ.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button