С.Мөнхчулуун: “Сакура”, “Слава”, “Сүши”, “Japonica” будааг Монголд нэр өгөөд, савлаж зардаг

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуунаас будааны гарал үүслийн асуудлаар тодруулга авлаа.
Тэрбээр "ШӨХТГ-т будаатай холбоотой гомдол ирдэг. Будааг япон, солонгос гэж, ойлгоод авдаг. Гэтэл сүүлд нь вьетнам юм уу хятад будаа байдаг гэх гомдол ирдэг. Энэ гомдлыг үзэхээр хууль тогтоомжийн хувьд зөрчилгүй байгаа юм. Гэхдээ урд нүүрэндээ япон, солонгос сортын будаа гэж бичсэн байдаг. Мөн япон, солонгос, орос будаа гэж ойлгогдохуйц нэр хаяг тавьсан байгаа юм.
Иргэд нэрийг нь уншаад сакура гэвэл япон гэж ойлгох гэх мэт төөрөгдөл байдаг юм байна. Гэтэл энэ будаа нь савлаад зарж байгаа хятад, вьетнам будаатай адил будаа байдаг. Энэ бол маркетингийн асуудал. Тухайн аж ахуй нэгж тухайн бараа бүтээгдэхүүнээ хэдэн төгрөгөөр зарах нь тэдний хэрэг. Гэхдээ иргэд ямар будаа худалдаж авч байгаа, эх үүсвэр нь аль улсаас вэ гэдгээ ойлгож, сонголтоо шударгаар хийх хэрэгтэй.
Тухайлбал, сакура будаа япон, америк гэж байна. Ягаан болон хар ууттай сакура будаанд гарал үүсэл, үйлдвэрлэгчийг нь хятад гээд биччихсэн байна. Гэтэл иргэд япон гэж ойлгодог. түүнээс гадна “Слава”, “Сүши”, “Japonica” гэх будаанууд байна. Бүгдийг нь Монголд савлаж, нэр өгч зардаг.
Барааны тэмдэг, газарзүйн заалтын тухай хуульд барааны нэр тэмдэг нь чанар, гарал үүсэл болон бусад шинж чанарын хувьд хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй байвал нэр тэмдэг олгохгүй гэж заасан байдаг. Тиймээс аливаа нэг улсынх мэт харагдуулж буй нэр тэмдгийг өгсөн нь энэ хуулийг зөрчсөн байна. Тиймээс барааны тэмдгээ дахин эргэж хараач гэдэг шаардлагыг Оюуны өмчийн газарт хүргүүлсэн" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шарга морьтын дэлгүүрээс кг 7200 төг япон будаа авсан ёстой агшдаггүй түүхиийрдөг будаа хулхи будаа байсан одоо ч байгаа Энэ хэрэглэгчийн эрх ашиг ,МХГ энэ олон төрийн ц�##�ингаар тэжээгсэд юу хийдэг юм бэ Ёстой сэтгэлггүй амьтад юм худ�##�даанд байгаа бүх будааг ш�##�гаад арга хэмжээ аваач дээ Сайд дарга нараа Энэ луйварчидыг тас�##�ан зогсоож шийдвэртэй арга хэмжээ аваачээ
дуучин сарантуяа авгай бас худлаа рекламдаж хуйв�##�дсан байна даа сакура гээд хуцаад байсан биз дээ новш үнэн юм монголд �##�га улс даяараа хуурамч болж дээ
Hojuu ch gesn yavah dee baahan hun havdar tusaad bhad neg hunsniii shalgalt hiideggui mongol uls buh hunsen deer shalgalt yavrai daa bitgii poprood yavchaarai
Reklam hiij bgaa uursdiigoo Od gedeg humuus chanartai ym reklamdaarai daa
МОНГОЛ УЛС, ТЭР ТУСМАА МОНГОЛЧУУДАД ХУДАЛДААНЫ СОЁЛ ГЭЖ БАЙХГҮЙ, ХАРИН ХУЛИХДАХ, ЗАЛИАХ СЭТЭХҮЙ БОЛ АЙМШГИЙН ХӨГЖСӨН УЛС ШҮҮ ДЭЭ!!!
Budaa er ni ali boloh baga heregleh heregtei ,!! Sain chanariin guril hunii biyd iluu !!
Уут, шошго л иддэг ард түмэн шүү дээ, үхэр Монголчууд чинь.
Худ�##�даачин хүн хуруу нэмвэл “хулгайч,,гэж өвөг дээдсийн анхааруулга байдаг нь хулгай ямар их үйлийн үрд унаж байгаагаа ойлгохгүйд л байна даа. бусдыг хорлохоос гадна маш хүнд үрд дагавартай. Болгоомжил,ухаар,
Орос япон улсын будааны нэр зээлдэж луйвар хийж үнээ нэмж байгааг �##�ь ч утгаар нь зөв гэж ойлгох үндэс �##�га, бүхэл бүтэн улсын хүнсний бүтээгдэхүүний нэрийг хулгайлсан байгаа нь гэмт хэрэг шүү.эдгээр улсын компаниуд гомдол гаргаж шүүхдэхэд хэн буруутай оюуны өмчийн газар уу? Үүнийгээ маркетин гэж нэрлээд байх инээд хүрч байна.хэрэглэгчийг хууран мэхэлж Зах зээлд бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөж үндэслэлгүй үнээ нэмж байгааг гэмт хэрэгавилга өгч байж ийм зөвшөөрөл гардуулсан бна