ЭДИЙН ЗАСАГ

Инфографик: Банкны салбар хөрөнгийн чадамжтай ч зээлээ "харамлаж" байна

Наймдугаар сараас эхлэн “Арилжааны банкнууд зээл олгохоо болилоо” гэдэг яриа дуулдсан. Банкнууд энэ талаар албан мэдэгдэл, байр суурь илэрхийлсэн удаагүй байна. Гэхдээ зээл олгох нь эрс багассан тул гар утасны аппликейшн ашиглах иргэдийн тоо өссөн гэж дүгнэж болохоор уур амьсгал нийгэмд үүсээд буй.

Энэ мэдээллийг нягтлахын тулд арилжааны банкнуудын олгосон цэвэр зээлийн дүнг наймдугаар сарын хэмжээнд авч үзэх хэрэгтэй. Гэвч статистик хамгийн сүүлд долдугаар сарын хүрээнд гарч, шинэчлэгдсэн байна. Хэрэв арилжааны банкнууд зээл олголтдоо хязгаар тавьж эхэлсэн бол яагаад, ингэх ямар бодит шалтгаан үүссэн бэ гэдгийг асуух хэрэгтэй. Үүнд урт хугацааны статистик шинжилж үзвэл сонирхолтой үр дүн харагдана.

СТАТИСТИК: Хоёр жилд банкны салбар хөл дээрээ босож байна

Наймдугаар сарын статистик гараагүй байгаа тул 2020 оны долдугаар сараас 2022 оны долдугаар сар хүртэлх дүн мэдээг харьцуулав. Ингэхэд арилжааны банкнуудын нийт актив, пассив зэрэг хөрөнгийн үзүүлэлт өссөн байна. Үүнийг дагаад олгосон дотоодын зээлийн цэвэр хэмжээ ч өсжээ.

Инфографикт үзүүлснээр:

  • Дотоодод олгосон цэвэр зээлийн дүн
  • Нийт актив
  • Гадаад актив
  • Нийт пассив
  • Өөрийн хөрөнгө
  • Төв банканд өгөх өглөх зэрэг үзүүлэлтийг ач үзвэл, хоёр жилийн хугацаанд тогтмол өссөн харагдаж байна.

Ялангуяа төв банканд өгөх өглөгийн хэмжээ бусадтайгаа харьцуулахад үлэмж өссөн нь энэ хугацаанд Монголбанкны бодлого арилжааны банкнууд руу чиглэж ирснийг харуулж буй.

Үүнээс зөвхөн нийт актив болон дотоодын цэвэр зээлийн статистикийг сүүлийн хоёр жилийн хугацаанд, сар бүрээр нь авч үзүүллээ. Ингэхэд харилцан шууд хамааралтайгаар өсөж эхэлсэн бөгөөд сүүлийн хугацаанд арилжааны банкнууд зээл олголтоо хязгаарлаж эхэлсэн дүр зураг харагдахгүй байна.

Гэхдээ суурь харьцуулалт нь коронавируст халдварын хөл хорио эхэлсэн 2020 он гэдгийг анхаарч үзэх хэрэгтэй. Түүнчлэн, арилжааны банкнууд 50 сая төгрөг хүртэлх бизнесийн, цалингийн, хадгаламж барьцаалсан зэрэг жижиг зээлүүдээ хязгаарласан гэдэг мэдээлэл бий.

ДҮР ЗУРАГ: Банкнууд ашгийн төлөө, Монголбанк банкнуудын төлөө ажилладаг

Монголын банкны холбооноос ч арилжааны банкнуудын олгосон зээлийн хэмжээ өссөн талаар тайландаа дурджээ.

Өөрөөр хэлбэл, банкны салбар хүндэрч, хөрөнгө нь зээл олгох хэмжээнд өгөөжгүй байж ирвэл тэд зээл олголтоо хязгаарлах боломжтой. Логик нь ийм ч дүр зураг эсрэгээрээ харагдаж байгаа юм. Иймд арилжааны банкнууд зээл хязгаарлаж эхэлсэн нь өөр зүйлд бэлтгэж буй шинжтэй.

Тухайлбал, үүнд банкны салбарын IPO-г нэрлэж болно. Үүний тулд тэд хөрөнгийн чанартай үзүүлэлттэй байх ёстой. Иргэдийн амьжиргаа хүндэрснээс үүдэж чанаргүй зээлийн тоо ч нэмэгдэж буй. Нөгөө талаар AQR хэмээн банк, санхүүгийн шалгалт хийгдэх нь ойртож байгаа талаар эдийн засагчид мэдээлж байгаа юм.

Арилжааны банк ашгийн төлөө, бизнесийн байгууллага гээд иргэдэд олгох зээлээ хязгаарлаж болно. Эрсдэлээс өөрсдийгөө хамгаалах нь зөв. Гэвчиг тэд өөрсдөө хөрөнгөө Монголбанканд ТБҮЦ хэлбэрээр байршуулж, хүүг нь авч байгаа. Монголбанк энэ намар бодлогын хүүг нэмж, мөнгөний бодлогыг хатууруулах чигтэй байна. Үүнийгээ ч мэдэгдсэн. Бодлогын хүү нэмэгдэх нь зах зээл дэх мөнгөний урсгалыг багасгаж, арилжааны банкнуудын зээлийн хүүг нэмдэг онцлогтой.

Энэ дүр зургаараа Монголбанк арилжааны банкнуудыг хамгаалж, тэд нь ашгаа л боддог схем үйлчилсээр байна. Харин иргэд зээл хүсэхдээ гар утасны аппликейшн, ББСБ зэргийг сонгон, улам санхүүгийн хүндрэлд орсоор байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-07 09:00

Янз бүрийн аппликэйшны зээл үнэхээр ихсэжэээ утасанаасаа авч болдог. Одоо аваагүй хүн ч байхгүй байх өө

Зочин
Зочин
2022-09-07 09:00

Банк зээл өгөхгүйгээс болж үнэхээр ард иргэд хүүтэй мөнгөнд идүүлээд хэцүүдэж байна

Зочин
Зочин
2022-09-07 09:00

Банк зээл өгөхгүйгээс болж хүүндээ �##�уулж байна дөө

Зочин
Зочин
2022-09-07 09:09

Зээл аваагүй хүн зээлээр гарахгүй зүйл ч �##�га болсон цаг болждээ

Зочин
Зочин
2022-09-07 09:31

NIIIIGEMD UNEHEER ASUUUDAL BOLOOOD BGAAA ZVIL SHVVVV

Зочин
Зочин
2022-09-07 09:33

М�##�чид маань л байнгийн сүлжээтэй газар байдагггүй болооод ч тэр юм уу эскүү бол мэдээлэлгүй болохоор ч юм уу эд нар маань л бага авч байгаа байхдааа

Зочин
Зочин
2022-09-07 09:57

BANKHUUUD HZEEENEEES ZEELEEEE OLGOJ EHLEH YM BE

Зочин
Зочин
2022-09-07 09:58

zeeeleeees zeeeliiin hooorond budegchij heden ard irged ni amidarch bhad deeguurh ulsiiig min udirdaj bui humsuuud yu. harj bodoj suudag bol

Зочин
Зочин
2022-09-07 09:59

Ай хөөрхий банк нь зээл өгөхгүй байхаар чинь утасаа л ашиглаж зээл авч байна шүү дээ

Зочин
Зочин
2022-09-07 10:01

Зээл олгоно, зээл чөлөөлнө гэсэн зөндөө л зарууд байх юм бас утсанд маш их та тэдэн минутын дотор зээл авч болно ч гэх шиг их л юм ирэхийн. Ийм хялбар байдлаар хүнд ойрхон хандахаар хэн ч үйлчлүүлнэ даан ч авсаныхаа дараа хүү нь их өндөр байдаг

Зочин
Зочин
2022-09-07 10:02

Зэээл хүсч байна уу гэсэн постны доор хэдэн зуугаарааа л байна авий л гэсэн хүмүүс үнэхээр өрөвдмөөр

Зочин
Зочин
2022-09-07 10:03

Манай улс шиг ард иргэд урдахаа авч хойтохоо нөхөж амьдардаг газар байдаг болов уу улам ядуур�##�д өртөөд байх шиг ийм сайхан том баялаг газар нутагтай байж үнэхээр өвөг дээдэс минь гомдмоор амьдарч байна дөө бид

Зочин
Зочин
2022-09-07 10:04

zeeelgvi hun garaaaa orgo gewel heden hunii heden ni orgoh bol bodohooor l emzeglemeeer

Зочин
Зочин
2022-09-07 10:13

Энхрий хайрт МАН даа баярлаж яв

Зочин
Зочин
2022-09-07 10:25

Олон хүн банкыг ийм цаг үед �##�га болж байгаад гомдож үзэн ядаж байгаа байхааа

Зочин
Зочин
2022-09-07 10:26

Банк нь хүртэл иргэдийг чадамжгүй гэж үзэж зугтааж эхлэв үү

Зочин
Зочин
2022-09-07 10:27

bankuuuud hezeeeee zeeeleeee olgoh ym be ydahnaaaa zeeliinheee huund shanalj suuuhgvi bh ymsan arai l bn aaa neeree

Иргэн
Иргэн
2022-09-07 18:45

Хугацаагүй хадг�##�амжийн хүүг цуц�##�сан хуулиа хүчингүй болгоочээ, банкуудын ашиг ханг�##�ттай байсан, иргэдээ бодооч ээ

Холбоотой мэдээ

Back to top button