Нийгмийн

Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах эсэх санал авч байна

Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, 2022 оны наймдугаар сарын 27-оос есдүгээр сарын 3-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулсан. Тодорхой бүсэд дугаарын хязгаарлалт үйлчилсэн найм хоногийн хугацаанд судалгаа хийж, мэргэжлийн байгууллагууд үнэлгээ, дүгнэлт өгсөн байна. 

Авто машиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах үед өдөрт 237-283 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож, хөдөлгөөний эрчим 30 гаруй хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

2021 оны есдүгээр сарын 1-ний өдөр хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн хурд 7-9 км/ц байсан бол энэ жил 15-20 км/ц байлаа. Дугаарын хязгаарлалтад багтсан замын нийт урт 1350 км. Машиныг тоог давхцуулахгүйгээр тооцоход Улаанбаатар хотод өнөөдөр 642,315 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Энэ нь 2011-2012 онд зорчиж байсан автомашины тоо даруй 50 хувиар өссөн дүн юм. Харин ноднин жилийнхээс таван хувиар өсжээ.

Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй авто машины тоо 1,122,644. Тэдгээрээс 57 хувь буюу 642,315 нь нийслэлд бүртгэлтэй. Гэтэл оношилгоонд орж буй машины тоо 351,038 буюу бүртгэлтэй машины 55 хувь. Улсын хэмжээнд ч оношилгооны хувь 52-оос хэтрэхгүй байна.  

Нийслэл Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг цаашид үргэлжлүүлэх эсэх талаар иргэн та энэхүү холбоосоор орж, https://vote.ulaanbaatar.mn/home  саналаа өгнө үү?

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-07 11:19

Ikh deed surguuliydiig avtobusta bolgoo. Khicheek tsuglakg, rarakh ye-eer oyutnuudaa khungulultei zirchuulaad bysad yed biitiun teevreer zorchikh bol ynetei zorchitsgoono buz. Niitiin teeveriin khugjild ch kheregtei

Зочин
Зочин
2022-09-07 12:35

Удахгүй хүмүүс 2 машинтай л болох байхдаа. Тэрний дараа зам бүүр таг түгжрэнэ шдээ.

Зочин
Зочин
2022-09-07 13:11

Төрийн байгууллага ийм тэнэг шийдвэр гаргах гээд иргэдээс сан�##� авна гэж юу байсын юм бээ. Ийм ялзарсан ядуу чадваргүй дарга удирдлагатай байгаадаа ичиж байна. Дугаарын тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцуулж болохгүй.

Зочин
Зочин
2022-09-07 13:13

Тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахыг эсэргүүцэж байна.

Холбоотой мэдээ

Back to top button