Ордны улаан хивсийг "эзэгнэгч"
Л.Оюун-Эрдэнийг энд дипломын агуулгаар нь нийтээрээ шүүж байх зуур тэр Владивосток хотноо В.Путинтай уулзаж, барууныхны хараанд илүү эрсдэлтэйгээр өртөв. Харин У.Хүрэлсүх төмөр замын нээлтийн гол дүр болохын тулд Женкогоо жийж, тууз хайчлаад бас л баахан шүүмжлүүлээд амжлаа.
Ерөөс энэ зуур ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан л их амгалан байж, жинхэнэ утгаар нь төрийн ордны улаан хивсэн дээгүүр маадгар алхав.
Тэрбээр МХЕГ-ын чиг үүргийг өөрчилж, ЗГХЭГ-ын харьяанд авчирч, яамдууд шалгах ажлаа чангаруулна гэх сонирхолтой өнцөг хэлсэн. Дараа нь нийтэд бүр хүчрэгдэхээ болиод буй Ж.Соронзонг ажлаас халах тушаал "айлдлаа".
Д.Амарбаясгалангийн энэ дүр яг У.Хүрэлсүх Ерөнхий сайд байх үед Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан төрхтэй адил харагдана. У.Хүрэлсүх гэж супер ардын баатар байсаар байтал л Л.Оюун-Эрдэнэ нь яаж ийгээд улаан хивсэн дээгүүр түрүүлж алхаад, нийтийн алга ташилт авчхаад байсан. Тэр үе.
Тэгж л тэр урагшаа явах хамаг пигураа улам лавшруулж, У.Хүрэлсүхийн пи-аристууд дэмий л баахан санааширсан. Үүнийг эдүгээ Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд байх үед Д.Амарбаясгалан үргэлжлүүлэх нь.
Нэг үе, нэг нам, нийлэхээс аргагүй замууд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарыг холбож буй. Тэд одоо өнгөн талдаа намаа ч, засгаа тэн тэнцүү хараандаа авцгаалаа.
Хоёр ийм хүч эв найртайгаар зэрэгцэн оршиход асар хүнд.
Гэвчиг МАН дотор өдөр ч шөнө ч үл зогсон, мөлхөө байдлаар ажиллаж л байдаг С.Батболд, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өнөөгийн нөлөөлөл тэргүүтнүүд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарыг нягтрахаас аргагүйд хүргэж буй. Ямартай ч МАН-ын генсек хийх хугацаандаа маш сайн тоо, балансууд дээр ажиллаж сурсан.
Олон хүмүүстэй хэлэлцэхдээ хэлэлцэж явсан туршлагаараа хувь хүнийхээ зүгээс "хий"-гүй болж, үг яриа нь ч сайтар тэгширсэн. Ийм л Д.Амарбаясгалан гэгч хүн ордны улаан хивсэн дээгүүр хурдтай жирийлгэж эхэллээ.
Сая бүрдсэн Засгийн газрыг хэрсүү нүдээр харвал бизнесийн томчуудад л тал зассан бүтэц бий болсон. Хууччуулаа гээхгүйгээр шинэ маягийн бүлэглэл, фракц үүсгэж удирдах нь Д.Амарбаясгалангийн төв санаа гэлтэй.
Тэр МАН-ын Тусгаар тогтнолын ордныг хувийн бизнесээ өсгөх, парламентад дуу хоолойтой болох, төрийн албанд өөрийн шинэ сүлжээг үүсгэх, Говь-Алтайн тойргийг хэдэн сонгууль дамнан "хаанчлах" бэлтгэлээ хангахад хангалттай ашигласан. Одоо Төрийн ордныг хэрхэн ашиглахыг анзаарч л байгаарай.
Г.ИТГЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайн байна. Дээдсүүд бүсээ чанг�##�аад ард түмэн нь сэтгэлээ нэгтгээд хийвэл бүтэхгүй болохгүй зүйл гэж үгүй ээ. Боломжийг бүү �##�д...
Сайн байна. Дээдсүүд бүсээ чанг�##�аад ард түмэн нь сэтгэлээ нэгтгээд хийвэл бүтэхгүй болохгүй зүйл гэж үгүй ээ. Боломжийг бүү �##�д...
Оюун-Эрдэнээс илүү нь сургууль төгссөн, үзүүлэх дипломтой хүн юмаа даа.
сайд болсоноос нь хойш ажсан ажилыг ум�##�зуулдаг з�##�уу бнлээ дээ
Я�##�тачгүй зөв хүн зөв газраа очсон л доо ажлаа авсан өдрөөсө эхлэж л ажлаа сайн хийгээд явж байгаа
Мундаг хүн дээ
Нилэээд үр бүтээлтэй долоон хоног өнгөрлөөө. Идэвхтэй шударга сайн ажиллаасай бүх гишүүд минь
Сайхан мэдээ байна, амжилт хүсье.
amjilt husey
ajilaa hiij bgaan bna amjilt
Үнэн л бичсэн байна
Бодит болж байгаа байд�##� ийм л байна шдээ
nuur bardam gedg chn ene dee
Эрт ээ урьдын цагт ийм нэгэн түүх өрнөжээ гэж....
ИХ шуугиантай долоо хоног байлаа шүү
URGELJLEL
3r surguuuliiin zahiraliiig ajlaasaa halagdaj ih saihan uil ywdal tohioloooo hahaha
HOSHIN SHOG DRAM TSAASHAA AMIDRALTAI HUMUUUS MANAI MONGOLCHUUUD ULS TORIIIN AMIDRAL MIN
Энх-Амг�##�ан гишүүн шиг ажилдаг болмоор байна манай гишүүд үнэхээр мундаг шудрага ажилласан
Боловсролын с�##�барыг улс төрөөс бүр ангид байлгах хэрэгтэй байна.
Mongolchuud iim sonin ard tumen negniigee hemlej muulj baival saihan badag yumu haashaa yum ajil hiihleer muulna iim bolood bid hugjihgui tamiin toirogtoo ergeed bga yum
Buzaruud alaltsaj l baig hooloo bulaatsaldaad, avilgaa bulaatsaldaad l …
Удахгүй хоорондоо �##��##�цах байлгүй. Өчнөөн бүоэглэлд хуваагдсан луйварчид �##��##�цаад бай
МАЛАА ХАРИУЛЖ ГАНСАА ТОГШИХ ӨВГӨЧҮҮЛ НААД ТӨРИЙГ ЧИНЬ ТӨВХӨНҮҮЛЭХ ҮГ ХЭЛНЭ ШҮҮ. БАТГАНА АЛАХ ГЭЭД Ч БАЙГАА ЮМ ШИГ БАЙХ ГЭЭД Ч БАЙГАА ЮМ ШИГ, БАТГАНА ХҮРТЭЛ ДУТУУ ШАВХАРВАЛ НҮД РҮҮ ДАЙРААД УХААНТАЙ ЗОЛИГ
Хөшигний араас удирдсаар з�##�хаа биз дээ. Тависан хүмүүсээ өөрөө гарч ирж з�##�ахгүй бол сонгууль ойртлоо. Унав�##� бүгдээрээ унана. Амласан амл�##�таа хэрэгжүүлэхэд хүч тавин ажиллаарай
Л�##�арын Авилгачдбын намын хужаа шээс...Амарбаясг�##�ан болон бусад луйварчид монголын төрөөс тонилоосой
Манай монгол улс драм шиг амьдрах юмдаааа