Сурвалжилга, НийтлэлЧөлөөт нйитлэлч

#Кена| ОХУ-аас: Сахар дууссан түүх

Чөлөөт нийтлэлчийн булан: Кена /Ц.Тамир/. Тэрбээр ОХУ-д амьдарч байна.

Хүн ам сийрэгхэн, ойн дунд ажин түжин Оросын нэг жижигхэн хот. Хүмүүс ерөөс өөрийн оноогдсон ажлыг л шоргоолж мэт өглөөнөөс орой болтол хийцгээнэ. Хуучны өнгө төрхөө анхны янзаар нь хадгалж үлдсэн энэ хотод олон улс орны иргэн ажиллаж амьдардаг билээ.

Жирийн л нэг өглөө. Өвлийн хүйтэн жавар алсраагүй, Волга буюу Ижил мөрний мөс ч гэсэж эхлээгүй. Хүмүүс харин хаврыг л хүлээнэ. Уг нь өвлийн дүн хүйтэнд нэмэх хэмтэй байхын сацуу шагай далдрам их цастайд бороо шивэрч байдаг тийм л хот юм сан. Энэ жил тийм байсангүй ээ. Ер бусын хүйтэн, тэвчихийн аргагүй их цастай өвөл болж байлаа. Жилийн дөрвөн улирлын гуравт нь дугуй унаж, өвөлдөө дийлэнх нь алхаж үзэгддэг энэ хэв маяг хорь, гуч, хэчнээн ч жил үргэлжилсэн гэлтэй вэ.

Харин энэ жилийн их цас олон хүнийг цуцаажээ. Эмнэлгийн урт хонгилд эмэгтэйчүүд өвлийн хүйтнийг хэрхэн давцгааснаа, эрүүл мэнддээ яажшуу санаа тавьж хавартай золгох тухай ярьцгаана. Орос хүүхнүүд хэзээний л ийм. Ахуйн тухай яриа нь дуусашгүй еэ. Гэнэтхэн л жирийн даруу ярианых нь уур амьсгал өөрчлөгдөж хүмүүсийн дуу чангарч эхлэв. Бүүр түүрхэн өндийгөөд хаалга тийш анзаарвал хүүхнүүд нэг дор бөөгнөрөн зогсоцгоожээ. Өнөөх чанга яриа нам гүм болж зөвхөн зурагтын мэдээний дуу л чангаар хадаж байлаа. Хэдхэн хормын дараа хүүхнүүд ээлжлэн "Война начинается" /дайн эхэлчихлээ/ гэж гаслах, шогшрох нь сонсогдохтой зэрэгцэн нэг өрөөнд хамт эмчлүүлж буй Эленаг  эмч нар түрсээр өрөөнд оруулж орон дээр нь хэвтүүллээ. Элена цаашаа харсан чигтээ ямар ч чимээ гаргахгүй мөртлөө мэгшүүлэн уйлж байгаа нь биеийнх нь хөдөлгөөнөөс мэдэгдэж билээ. Хагалгааны дараах өвдөлт, шаналлаасаа ч болсон уу энхийн цагт хүйтэн дайн эхэлж элдэв бодолд ээрэгдсэн үү. Аль нь байлаа ч түүнийг би тайтгаруулж чадахгүйгээ ойлгоод өрөөнөөс гарлаа. Саяхан л нэгнийхээ өрөөгөөр шагайнгаа “Хүүхнүүдээ шинэхэн булочка байна шүү” хэмээн инээлдсээр дуутай шуутайхан байснаа хуваалцаж гүйлдэх хүүхнүүд өрөө өрөөндөө орцгоожээ. Тарианы сувилагчийн тэргэнцэр тэр холоос айсуй нь л гагц сонсогдоно.


Хүний газар ажиллаж, амьдарч байгаа гадны хүмүүсийн нүдэнд болж буй юмсыг ойлгоход үнэхээр хэцүү. Дайн эхэлсэн гэх мэдээ зурагтын суваг болгоноор гарч байлаа. Хүмүүс нэг л унж дорой. Хүнсний дэлгүүр харин өдөр бүр л ачаалалтай байх болов. Ковидын жилүүдэд ахуйн хэрэглээний аар саар зүйлс хомсдож байсан нь ийн давтагдаж байна уу гэж хартал үгүй аж. Дайн эхэллээ гэснээс хоёр өдрийн дараа дэлгүүрийн лангуун дээрээс элсэн чихэр татарч байлаа. Дэлгүүр орох бүрд залуучууд ариун цэврийн цаас, угаалгын шингэн хэд хэдээр нь барьж зогссон бол дунд эргэм насныхан болон хөгшчүүд элсэн чихрийг 5-10 уутаар нь сагсандаа хийжээ. Эндээс үе хоорондын ялгаа ч мэдрэгдэнэ.

Удалгүй дэлгүүрүүд нэг хүнд хоёроос дээш сахар өгөхгүй байх журам гаргав. Жижиглэнгийн худалдаачдын лангуун дээрээс ч сахар олдохоо байлаа. Төдөлгүй хот даяар сахар тасрав. Оросын хамгийн том сүлжээ онлайн худалдааны зах дээр ч сахар үзэгдэхээ больжээ. Олон хотод энэ үзэгдэл бий болов. Сүүлдээ орос даяар сахар хомсдож буй яриа гарч эхлэв. Араас нь гурвалжин будаа ч мөн бараа сураггүй. Орос бол сахарын үйлдвэрлэл болоод худалдаагаар дэлхийд тэргүүлдэг улс. Тийм үнэтэй ч эд биш. Үүнийг ямар ч орос хүн сайн мэдэж байгаа. Гэсэн ч дэлгүүрт ормогцоо тэд өнөө л сахарын эрэлд гарцгаасан хэвээрээ л байв. Хааяа нэг цай, кофенд хийж үзэгдэхээс бусдаар гэрт хэдэн сар дамнан байдаг сахар яагаад энэ хүмүүсийн хувьд тийм чухал эд болохыг гайхна. Оросын олон нийтийн сошиал талбарт нэг хүн ийн бичжээ “Олон дайн, хүнд бэрх цагийг бид туулж үзсэн. Юуг хамгийн түрүүнд нөөцлөхөө оросууд маш сайн мэднэ” гэж. Хариулт нь энд л байж. Сахар дуусчихна гэсэндээ бус хэдий чинээ нөөцөлнө, дайн удаан үргэлжлэхийг тэд хар зөнгөөрөө ойлгож байгаа нь л тэр аж.

Дайн эхэлснээс хойшхи зургаан сарын дараа дэлгүүрийн лангуун дээр сахар элбэг өрөгдсөн байна. Гэвч бусад хүнс бараа хэд дахин цөөрчээ.

КЕНА.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-14 09:03

харин тиймээ дайн гэхээр л бүгд уйтгар гунигтай дэлхий даяараа л нэг сонин болчихлоо доо

Зочин
Зочин
2022-09-14 09:39

сайхан ярилцлага болжэээ яг л нэг тэр үед яваад очижчих шиг санагдав

Зочин
Зочин
2022-09-14 09:40

buulgahgvi baihiiin argagvi l deeee

Зочин
Зочин
2022-09-14 09:41

Өгүүллэг уншиж байгааа аятай яг л иймсэн гэж бодох бодрол хоёр давхцав. Баярл�##�аааа

Зочин
Зочин
2022-09-14 09:42

cooooooool

Зочин
Зочин
2022-09-14 10:22

MEDREMJ GEJ L ENE DEEEEEE

Зочин
Зочин
2022-09-14 10:23

saihaaaaaaaan

Жаргал
Жаргал
2022-09-14 16:36

Нийтлэлийг уншихад сайхан байлаа. Цагаан цайлган, огцом хурц зантай орос бүсгүй нүдэнд харагдаж байна. Тэдэнд их хэцүү цаг үе байгаа даа, хөөрхий. Нийтлэлч бүсгүйд амжилт хүсье.

Зочин
Зочин
2022-09-15 21:58

Украйнд дайн эхэлмэгц "Сахар лангуунаас зайчиж" Авгайчуудын сагсанд хэдий хэр нөөцлөгдөснөөр Дайн хэр удаан үргэлжлжлэийн зөнг билэгдэж байдаг гэсэн санаа дэвшүүлсэн "Энэ зохиомж" Оросын Украйнд хийж буй дайн дуусаагүй 8 сар үргэлжлэсээр ат�##� *6 сарын дараа "лангуу сахараар баяжсан" өгүүлэмжээр Лөөлөө болжээ

Зочин
Зочин
2023-05-03 17:21

Ямар гоё бичдэг юм бэ өгүүллэг уншиж байгаа ч юм шиг таатай мэдрэмж төрж байна.

Холбоотой мэдээ

Back to top button