ВИДЕО КОНТЕНТСурвалжилга, Нийтлэл

“Хараагүй төр” #1 | Өмхрөн унаж буй ч үнэ төлбөргүй сургалт явуулдаг “Хүүхдийн урлан бүтээх төв"

Хүсэл сонирхлоо цээжиндээ түгжсэн сумын сургуулийн охин. Тэнд дугуйлан, сургалт гээд байхгүй. Хичээлээс гадуурх цагийг чухам юу хийж өнгөрүүлж байснаа одоо үл санана. Харин Улаанбаатарт бол өөр байжээ. Одоо ч тэр. Юу сонирхдогоо, юу чаддагаа хүүхдүүд таньж мэдэх боломжтой. Таньж, мэдэг гээд хүүхэд хөгжүүлэх үүрэг бүхий хоёр байгууллагыг улсаас байгуулаад өгчихсөн. Тэдний нэг нь “Хүүхдийн ордон”. Тэнд хүүхдүүд урлагийн дугуйлангуудад явах боломжтой.

Харин удаах байгууллага болох “Хүүхдийн урлан бүтээх төв”-д дүрслэх урлаг, гар урлал, техник технологийн чиглэлийн дугуйлангууд хичээллэдэг. Бүгд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ.

Бид энэ удаагийн сурвалжилгаараа “Хүүхдийн урлан бүтээх төв”-ийг онцолж байна. Онцолж байна гэхээс илүү "Хараагүй төр" хэмээх сурвалжилгаараа төрийн хараа хүрэхгүй байгаа нэгэн асуудлыг хөндөх болно.

ГАДААД ТӨРХ

Энэ барилга 64 настай. Ахмад архитектурч Б. Дамбийнямын зураг төслөөр баригдаж байсан түүхтэй. Сонгодог архитекторын шийдэл бүхий түүх соёлын бахархалт өв гэгддэг. Хотын зүрхэн туршаа оршдог. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл нэг ч удаа засвар, шинэчлэлтийн ажил хийгдээгүй өтөнд идүүлсэн бургас мэт болжээ. Нэг удаа гадна фасадыг нь будахдаа зөвхөн урд талыг нь будаад өнгөрсөн байгаа юм. Ард тал нь харин анх баригдсан тэр л өнгөөрөө.

Хашаа руу нь ороод үзвээс цөлд хаягдан уух ус горьдож зогсоо хүн мэт хөшөө, баримлууд ширтэж байх нь тэр. Модон цонхнууд булан тохойгоороо эмтэрч, цонхны гаднах хамгаалалтын төмрүүд зэвд идэгджээ. Тулгуур багана, хана, цемент довжоо, шат цуурчээ.

Тус төвийн захирлаар 2016 онд томилогдсон Д.Уранбилэгийн хэлж буйгаар:

-Цонхнууд дээр үеийнх, модон. Хүчтэйхэн салхи салхилахад  тачигнана. Дулаан алдалт ихтэй. Дээр үеийн цонх тул хөвөн хийгээд дулаална. Жил бүр л. Гэсэн ч хүйтэн. Хүйтний улиралд сурагчид ханиад хүрэхээс эхлээд асуудал бий болдог.

Намгархаг газар баригдсан барилга олон жил болоод ирэхээрээ суулт өгөх өндөр магадлалтай байдаг. "Хүүхдийн урлан бүтээх төв"-ийн барилга энд тэндээ нэлээн цууралт өгчихсөн. Энэ нь сууринд ямар нэгэн гажилт өгч байна гэсэн үг. МХЕГ-аас суурийн хүчитгэл хийх шаардлагатай гэсэн дүгнэлтийг 2012 онд гаргасан. Суурийн хүчитгэл хийх ажил Нийслэлийн Засаг даргын тамгын газар яригдаж байгаа. Дараа жилийн Нийслэлийн төсөвт суурийн хүчитгэлийн зураг төслийнх нь мөнгө суугдчихсан гэж ойлгосон.

Би захирлаар томилогдож ирснээсээ хойш л НЗДТГ руу засвар, шинэчлэлт хийлгүүлэхээр хүсэлтээ өгөөд байгаа. Хамгийн сүүлд цонх болон гадна фасадыг шинэчлэх саналаа хотын дарга Д.Сумъяабазарт танилцуулсан. Төсвийн боломж гарахаар хамгийн түрүүнд хийе гэж хэлсэн. Бага, багаар ч болов засвар, шинэчлэлтийн ажил хийх болов уу гэж найдаж байна.

Ийнхүү барилга байгууламжийг маань анхаараад өгөөч хэмээн хоолойн хэрээр "хашхирч" буй ч төр засаг сонсохгүй л. Төрийн хараа хүрэхгүй байна уу, мөнгө хүрэхгүй байна уу, ёстой бүү мэд.

Улсдаа хаягдсан энэхүү барилгыг япончууд л өөриймсөг сэтгэлээр өөд нь татах оролдсон нь зургаан оны өмнө. Тус улсын “Соёлын өвсний үндэс” төслийн хүрээнд "Хүүхдийн урлан бүтээх төв"-ийн дээвэр, өрөөнүүдийн таазыг бүрэн засварлаж, дусаал гоожих зовлонгүй болжээ.

ДОТООД ТӨРХ

Гаднаа паланцаг, дотроо гяланцаг гэдэг дээ. Дотогш орвол нарийн коридор, өндөр тааз намайг тосов. Цэлгэр уудам зайд өөрийн тааваар сэтгэг гэсэн шиг л шийдэж. Тааз нь хэчнээн өндөр байсан гээ. Хоёр давхар энэхүү барилгын баруун, зүүн жигүүрийн бүх хана хэн нэгний зурсан зураг, сүрлээр хийсэн наамлаар дүүрэн. Тогтоод ажваас бүгд хүүхдийн бүтээл байх нь тэр. Уран зургийн галерейд ороод ирсэн мэт мэдрэмж төрүүлэх нь догь. Амралтын өдрөөр эсвэл ажлын өдрөөр хүүхдээ цэцэрлэг, сургуулиас нь авчхаад орж ирээд үзэхэд хэн бүхэнд нээлттэй байдаг аж. Хамгийн гол нь үүдний жижүүрт хэлээд, зөвшөөрөл авдаг юм байна.

Тэд нэгэн анги танхимдаа үе үеийн төгсөгчдийнхөө бүтээлүүдийг цуглуулдаг ажээ. Тус танхимаар орвол, модоор хийсэн баг, үсний туузаар хийсэн зурагтай цонхны хөшиг, хүүхэлдэйн хувцас, сүлжмэл сагс, амьтад, арьсаар зурсан зураг, модоор хийсэн урлалууд гээд өчнөөн юмс байлаа. Одоо бол хүүхдүүд өөрсдийн хийсэн бүтээл, зурсан зургуудаа гэр рүүгээ аваад явдаг аж.

Анх сүрлэн наамал, сүрлэн сүлжмэл, оёдол эсгий, мужаан гэсэн дөрвөн ангитай, таван багштайгаар үйл ажиллагаа эхлүүлж байсан тус төв өнөөдөр 17 төрлийн 21 дугуйланд 2000 хүүхэд бүртгэж авчээ. Жил бүрийн есдүгээр сарын 1-15-ны хооронд дугуйланд явах хүүхдүүдийг бүртгэдэг ч энэ жилийн бүртгэл гуравхан өдөрт л дүүрчээ. 2016 онд жилд 600 хүүхэд бүртгэж авдаг байсан тэдний хувьд нь бол том амжилт. Дугуйланд бүртгүүлэх хүүхдүүдэд ямар нэгэн шалгуур тавьдаггүй. Шалгалт ч авдаггүй. Дүрслэх урлаг, гар урлал, техник технологийн чиглэлээр суралцах чин хүсэл эрмэлзэлтэй 8-18 насны хүүхдийг бүртгэдэг ажээ. Нийт бүртгүүлэгчдийн 40-50 хувь нь гэр хорооллын хүүхдүүд байдгийг "Хүүхдийн урлан бүтээх төв"-ийн захирал онцлон ярьж байлаа.

Ямар дугуйлангууд байдаг вэ гэж үү?

  1. Уран зургийн анхан шат                                 
  2. Сүрлэн сүлжмэл, гар урлалын анхан шат     
  3. Хүүхэлдэй бэлэг дурсгалын анхан шат       
  4. Монгол уран бичлэгийн анхан шат               
  5. Гар урлалын анхан шат                                 
  6. Уран баримлын анхан шат                           
  7. Уран зураг                                                     
  8. Хүүхэлдэй, бэлэг дурсгал                           
  9. Хувцас загвар                                                         
  10. Сүрлэн сүлжмэл                                                
  11. Сүрлэн наамал                                               
  12. Уран баримал                                               
  13. Уран хайчилбар                                               
  14. Арьсан урлал                                                   
  15. Чимэглэлийн уран зураг                                 
  16. Барилгын макет, дизайн                               
  17. Монгол уран бичлэг                                       
  18. Уран сийлбэр                                                 
  19. Монгол зургийн анги                                       
  20. Монгол хувцас загварын анги                     
  21. Үндэсний уламжлалт уран хатгамал.

Дугуйлан тус бүр нэг багштай. Хүүхэд дурын нэг дугуйлангаа сонгоод явах боломжтой. Хоёр дугуйланд зэрэг бүртгүүлчихээр ачааллаа дийлэхгүй нэг дугуйлангаа хаях, алдаг онох явж эхэлдэг байна. Энэ нь идэвхтэй явах байсан нэг хүүхдийн боломжийг хаана гэж үздэг тул нэг хүүхэд, нэг дугуйлан гэсэн зарчмыг баримталдаг байх нь. Гэхдээ хоёр болон түүнээс дээш жил тасралтгүй, хариуцлагатайгаар дугуйландаа явсан хүүхдүүдэд хоёр дахь дугуйлангаа сонгон суралцах боломжийг олгодог байна. Мөн хүүхэд эхний улиралд нэг дугуйланд явж байгаад хүсэл сонирхлынхоо дагуу өөр дугуйлан руу шилжин суралцах боломжтой байдаг ажээ.

Дугуйлангууд өглөө, оройн ээлжээр хичээллэдэг тул сурагчид хичээлийнхээ цагийг зөрүүлээд ирж, суух боломжтой. 10-20 хүүхэдтэйгээр хичээллэдэг, нэг анги нь.

БАС НЭГЭН АСУУДАЛ

Наймтайгаасаа 18 хүртлээ "Хүүхдийн урлан бүтээх төв"-ийн дугуйланд явж, их сургуульд суралцан төгсөөд, энэ төвдөө багшаар ирсэн хүн нэлээдгүй байдаг гэнэ. Энэ жилийн хичээлийн жилд л гэхэд хоёр төгсөгч нь багшаар ирж буй аж. Бага насаа өнгөрөөсөн газар дулаахан ээнэг, газар тул төгсөгчид ажиллах хүсэл сонирхлоо илэрхийлсээр байдаг бололтой.

Төгсөгч нар нь өөрөө суралцаж байсан учир хүүхдүүдэд ямар арга барилаар хичээлээ заах нь хүртээмжтэй, сонирхолтойг мэддэг гээд олон давуу талтайг "Хүүхдийн урлан бүтээх төв"-ийн захирал онцлон хэлж байв.

Мөн тэрбээр багш нарын цалингийн асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм.

-Төрийн үйлчилгээний байгууллагын цалин үнэхээр бага. Төрийн байгууллагад ажиллаж буй хүн хуулиараа өөр байгууллагад давхар ажиллаж болохгүй. Тиймээс багш нар маань эндээ л ажилладаг. Яахав бүгд уран бүтээлч учир ажлынхаа зав чөлөөгөөр уран бүтээлээ хийж, түүнийгээ зарж борлуулах эрх нь бол нээлттэй. Угаасаа тэгэхгүй бол цалингаараа амьдарна гэдэг угаасаа хэцүү л дээ.

Төгсгөлийн оронд: "Орон нутагт салбар нээж өгөөч" гэсэн хүсэлт "Монголын хүүхдийн урлан бүтээх" төвд маш их ирдэг тухай захирал нь ярьж байна. Мөн алслагдсан дүүрэг, хотын захын хороодоос ийм санал ирдэг аж. Мэдээж ганцаар толгой мэдээд шийдчих асуудал биш. Хотын төвд буй ганцыгаа өөд нь татчихаж чадахгүй МХЕГ-ын дүгнэлт гараад хэдийнэ 10 он улирч байхад чихгүй толгой царайлаад сууж буй төр засаг салбарлуулах нь юу л бол доо. Гэхдээ найдлагын зам тасрахгүй ээ...

ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
23 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-15 08:05

Хөөх ийм байсан юм уу

Зочин
Зочин
2022-09-15 08:47

Haramsaltai heleh ch vggvi emgenel

Зочин
Зочин
2022-09-15 08:54

Үнэхээр гомдмоор төр барьж байгааа нэр зүүсэн төрийн минь нэрийг унагаасан тэр хүмүүсд олон үрс хөгжиж байдаг он удаан жил оршин тогтнож буй энэ газрыг харааандаа авч чаддаггүй л юм байхдаа

Зочин
Зочин
2022-09-15 08:55

ARAI ARAI ARAI

Зочин
Зочин
2022-09-15 09:16

Олон улсад хүүхдийн урлан нь хичнээн сайхан аюулгүй байдлыг хангаж ажилдаг бол

Зочин
Зочин
2022-09-15 09:16

hargis bgaaa ym shvvv bas l

Зочин
Зочин
2022-09-15 09:26

Garchig ni uneheeer goy taarcheee haraagvi tor

Зочин
Зочин
2022-09-15 09:27

Манай хүүхэд энд явдаг юм гаднаас сайхан дохижуулаад өгчихвөл дотроо хүүхдийн урлангаар дүүрсэн сайхан газар байдаг юм төр минь жаахан анхаараад өгөөсэй

Зочин
Зочин
2022-09-15 09:28

ОЛон хүүхдийн сэтгэл шингэж хайрлагдсан газар даа. Даанч хэзээ мөдгүй нурах шахсан энэ барилгад хүүхдүүд минь айдастай сур�##�цах юмдаааа

Зочин
Зочин
2022-09-15 09:29

ҮҮНИЙГ ЗӨВХӨН СУРАЛЦДАГ ХҮҮХДҮҮД МИНЬ Л ХАРДАГ ХАРИН ӨНӨӨДӨР СОШАЛД СӨХӨГДӨЖ ДЭЛГЭЖ БАЙГААД БАЯРТАЙ БАЙНА

Зочин
Зочин
2022-09-15 09:49

Суурийн хүчитгэлийг нь сайн хийлгэчих гадна фасад засвар үйлчилгээг нэг сайн анхаараад мэддэг чаддаг �##�бан туша�##�тнууд шийдчих болох байлгүй бага байхад том цэлгэр хашаатай цэвдэг газар гэдэг байсан одоо газар гэхээр юм байхгүй өчнөөн өндөр байран дунд оршиж байна барилгын хийц их гоё өвөрмөц шүү! Гадны олон дарга нар ирж айлчилдаг бид шугам жагса�##� хийж хүлээж авдаг байв төв гаазрын дайн болж байгаа үед сайн хамга�##�аарай өрөө том цэлгэр таазтай дугуйлангуудаас олон �##�дартнууд төрсөн

Зочин
Зочин
2022-09-15 10:13

Багш нар нь мөнгө хувиараа авна. Зургийн дэвтэр үзэг харандаага аймаар өндөр үнээр зарна.

Зочин
Зочин
2022-09-15 10:36

Gomdmaaaar ymaaaa

Зочин
Зочин
2022-09-15 10:39

Үүнийг нэг засварлаад өгчихөөр яах уу дээ та нарын кармаруугаа нэг л өдөр хийдэг мөнгөөр засварлана биз

Зочин
Зочин
2022-09-15 10:40

Энэ ч бас л их түүх агуулсан барилга даа. Пионерийн ордон байлаа даа бидний үед

Зочин
Зочин
2022-09-15 10:52

Дотроо нил хайр шингэсэн дүүрэн хүүхдийн урлангаар дүүрсэн энэ газар гаднаасаа яг л б�##�гас шиг харагдаж байгаа нь ямар сохор төртэй байхийг илтгэх шиг. СОнгууль дөхөхөөр нэг нь гарах гээд янзлуулчихдаггүй юм байхдаа

Харамсалтай
Харамсалтай
2022-09-15 11:37

Ордон гэх стату�####�а нийцэхүйц үнэхээр сайхан байшин байж билээ. Манайхаас арчаатай улс анхны зургаар нь дахин сэргээж барьчихна даа.
Хойд т�##�ын орон сууцнуудын оронд том т�##�байтай, одоо паркад байгаа шиг машиныг хүүхдүүд жолооддог ту�####�а замтай байж билээ

Зочин
Зочин
2022-09-15 13:54

Ямар сайхан зөв юм энд байгаа юм байна. Дээхнэ 1970-80 онд ёстой л хүүхдийн мөрөөдөл болсон ордон байлаа. Түвдэндорж аварга үндэсний бөхийн дугуйлан удирдаж байв. Би хүнд хэрэгтэй үнэ төлбөргүй бүх юм устсан адил ажилгүй болсон гэж бодож явсан. Төр засаг ийм ирээдүйтэй газраа өөд татах хэрэгтэйгээс хэрэггүй баахан яам тамгын газрын байр барих хэрэггүй

Зочин
Зочин
2022-09-15 19:29

Хүүхдийн ордны газрыг зарсан үе үеийн хар�##�ган захирлууд ба удирдлагууд

Зочин
Зочин
2022-09-15 23:49

Үнэхээр сайхан газар шүү. Сэтгэлд дулаахан мэдрэмж төрсөн

Ахмад
Ахмад
2022-09-16 07:27

Монгол - Буриадын Урлагийн гавьяат зүтгэлтэн Цэрэндорж гуайн нөр их хөдөлмөр зүтгэл шингэсэн Монгол улсад оршин тогтнох ёстой боловсролын чух�##� төвийн нэг шүү дээ! 1980 аад оны үед хуучнаар УБЗТИнститутын ОСИБЗТовчоонд инженер Гомбын Ганбат, Архитектор Цэрэндорж нар суурийн хүчитгэлийн ажлыгн зураг хийж байсныг тод санаж байна түүнээс түүнээс хойш гар хүрээгүй гэхэд хилсдэхгүй болов уу ! Одоо Хотын дарга , Боловсролын сайд , МХЕГ , анхаар�##�даа авах нь чух�##� обьектын нэг шүү дээ ! ! !

Oyu
Oyu
2022-09-16 08:24

Энэ төвийн асуудлыг хөндсөн сэтгүүлчид баярл�##�аа. Төр шиг төртэй бол анхаарлаа хандуулах цаг нь болсон гэхээсээ илүү өнгөрсөн. Ямар чух�##� ордон болохыг сур�##�цагсад л мэднэ.

Зочин
Зочин
2022-09-18 06:49

Барилгын гадна болон дотор архитатур дизайн үнэхээр гоё ховор загвартай. Дотоод коридорууд анги танхимуудыг үнэхээр сайхан тохижуулсан байдаг. Одоо байгаа захир�##� удирдлагын үед дотоод тохижилт улам сайхан болж байгаа нь илт мэдрэгддэг. Манай 2 ч хүүхэд олон жил бие даан сур�##�цан их ч юм сурч байгаа өгөөжтэй газар шүү. Үе үеийн хүүхэд багачуудын энерги шингэсэн сайхан ордон. Одоо үед төлбөргүй хойч үеийг минь сурган хүмүүжүүлж байгаа ховорхон байгууллага шүү. Төр засаг, НИТөлөөлөгч нар минь минь анхаар�##�даа авна уу!!!

Холбоотой мэдээ

Back to top button