УЛС ТӨР

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Узбекистан улсын Самарканд хотноо газардлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотод хүрэлцэн ирлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг Самарканд хотын олон улсын нисэх буудалд хүрэлцэн ирэхэд хүндэт харуулын цэрэг жагсаж, узбекийн талаас Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхий сайд А.Н.Арипов, монголын талаас Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү тэргүүтэй албаны төлөөлөгчид угтав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн өдөр Бүгд Найрамдах Узбекистан Улсын анхны Ерөнхийлөгч И.Каримовын бунханд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёёв-той уулзана.

Эх сурвалж: ЕТГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-14 14:51

Хур дагуулж буугаа юу? Хурай хурай хурай зорьсон хэрэг ээ бүтээгээд ганзага дүүрэн ирээрэй.

Зочин
Зочин
2022-09-14 14:51

Нэг л м�##�ийж инээсэн хүн.Энэнд сайхан л байгаа.Ард түмний амьдр�##�ыг дээшлүүлэн юу хийвдэн

Зочин
Зочин
2022-09-14 14:52

Амжилт

Зочин
Зочин
2022-09-14 14:52

Хайрхаан дахиад л том амл�##�т өгөөд ирэх бий дээ мултаранч гэж мултарна шүү дээ

Зочин
Зочин
2022-09-14 14:52

Хуурамч Хурандаа цолыг нь хураах хэрэгтэй .Дуртай болгон нь цол диплом хуурамчаар авдаг бол

Зочин
Зочин
2022-09-14 14:53

Монголд ийм юм хнэ гд амлаад ирэх вий ард түмэн яаж амьдарч бгааг ч мэдэхгүй бж том ам гарчих вий ард түмэн хашраад бнаа

Зочин
Зочин
2022-09-14 14:54

ЕРӨНХИЙЛӨГЧ У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хур�##�даанд АЖИГЛАГЧААР оролцох мөн МОНГОЛ УЛСТАЙ мөнхийн хөрш ОХУ болон БНХАУ хөрш орнуудын Төрийн тэргүүн нарын гурван т�##�т ээлжит зургаадугаар уулз�##�тад оролцож, гурван улсын хувьд СТРАТЕГИЙН ач холбогдолтой “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ-д байг�##�ийн хий нийлүүлэх хоолойн төслийн хэрэгжилтийн т�##�аар харилцан ярилцаж, улам бүр ЭРЧИМЖҮҮЛЭХЭД нь АМЖИЛТ ХҮСЬЕ.????????????

Зочин
Зочин
2022-09-14 14:56

Өөрийгөө мэдрээд хэлгүй юм шиг дүмбийж сууж байгаад хүрээд ирхээ мэдэх байлгүй

зочин
зочин
2022-09-14 15:58

доголон Төмрийн хөшөө бунханд цэцэг өргөж түүний сүнсэнд улс орныхоо одоогийн болоод ирээдүйн хувь заяаг даатгаарай.........

Холбоотой мэдээ

Back to top button