Ази тивийн АШТ-д сайн дурын ажилтан авч эхэллээ

Жюүжицүгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд ажиллах сайн дурын ажилтнуудыг бүртгэж эхэлжээ. 2019 оны 7-р сарын 14-21-нд Жюүжицүгийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогдох "Азийн хүүхдүүд 2020" спорт наадмын “TEST EVENT” өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо болох юм. Уг тэмцээнд сайн дурын ажилтнаар оролцсоноор,
- 35 орны 400 гаруй тамирчидтай нөхөрлөх- Бусад орны соёлоос суралцах- Шинэ ур чадварт суралцах- Ажлын туршлага хуримтлуулах - Нийгэмдээ хувь нэмэр оруулах бололцоотой юм.
Хэрэв зуны амралтаа үр дүнтэй өнгөрүүлж, нийгэмдээ хувь нэмрээ оруулахаар шийдсэн бол өөрийн товч танилцуулгыг [email protected] хаяг руу илгээх юм байна.
С.ХОНГОРЗУЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.