УЛС ТӨР

Э.Одбаяр: Гурван тал анх удаа хийн хоолойн асуудалд санал нэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нартай гурван талт уулзалт хийсэн. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хоёр талт уулзалт хийсэн. Уулзалтын үеэр ямар асуудал хэлэлцэж, ямар шийдэлд хүрсэн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяраас мэдээлэл авлаа.

Тэрбээр хэлэхдээ "Энэ удаагийн гурван талт уулзалт тогтсон форматын дагуу ажил хэрэгч болж өндөрлөлөө. Гурван улс гурвуул байр сууриа илэрхийлсэн. Тодорхой асуудлуудыг хөндсөн. Эдийн засгийн коридорын талаар маш дэлгэрэнгүй ярилаа. Анх удаа гурван тал гурвуулаа хийн хоолойн асуудлыг ярилаа. Энэ бол бодитой хэрэгжихээр харагдаж байна гэсэн үг.

Мөн цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийн энэ үед боомтын асуудлыг ч гэсэн нааштай авч үзэж, шаардлагатай газар нь зохицуулалт хийж , нээж болох газар нь нээж, төмөр замыг ч мөн адил холбож болох газар нь холбож эдийн засгийн коридорын хөтөлбөрийг амжилттай, эрчимтэй хөгжүүлье гэдэгт гурван тал байр сууриа илэрхийлээд санал нэгдлээ. Энэ бол маш том, урагш алхсан алхам болсон" хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button