Засгийн газар шалгалт, тагнуулаар арилжааны банкуудыг “базаж”, иргэд хөсөр хаягдав

Арилжааны банкууд хэдэн сарын өмнөөс зээл, ам.долларын гаргалтаа “хачирхалтайгаар” хаасан билээ. Ингэснээр зах зээл дээр ам.долларын ханш 3425 төгрөгт хүрсэн бол нөгөө талд арилжааны банкуудаас илүү өндөр хүүтэй ББСБ, “зээлийн” гэгдэх аппликейшнүүд иргэдийн нуруун дээр мордоод авсан.
Арилжааны банкуудын үүрэг нь мөнгөн хөрөнгийг эргэлтэд оруулах байдаг. Гэтэл энэ үүргээ умартсанаар эдийн засаг “царцаж”, байдал дээрдтэл унтаа байдалд шилжихээс аргагүй нөхцөлд хүрлээ. Тодруулбал, иргэдэд “бүсээ чангалах”-аас өөр сонголт үлдсэнгүй.
Eguur.mn энэ удаа Засгийн газар нь Монголбанк, тагнуул, санхүүгийн хяналт шалгалт гэх мэт бүтцээр дамжуулан, зээлд гүйцэтгэх арилжааны банкуудын үүргийг багасгаж, төлбөр тооцоо хийхээс хэтрэхгүй “амьд сүг” болж хувиргасан сэдвийг хөндөж байна.
ХАЧИРХАЛТАЙ ДАВХЦАЛ
ОХУ Украинд цэргийн тусгай ажиллагаа эхлүүлсний дараа ОХУ-д ам.долларын ханш огцом өссөн. Энэ зурвас үеэр манайхан ам.доллараа ОХУ руу гарган ашиг олж эхэлсэн бөгөөд хэдхэн хоногийн дотор олон сая ам.доллар гараад явчихсан гэдэг. БНХАУ-ын хэрэгжүүлж эхэлсэн “0 ковид” гэх бодлогоос валютын нөөц талдаа хэдийнэ дохио авчихсан байсан Засгийн газар энэ нөхцөл байдлаас үүдэлтэйгээр валютын гадагш урсгалд тавих хяналтаа эрс чангатгасан. Энэ ажилдаа тагнуулынхныг ч татан оролцуулсан гэдэг. Хяналтад орох субъектуудын эхний эгнээнд арилжааны банкууд байсан нь ойлгомжтой.
Дараа нь AQR буюу активын чанарын үнэлгээг хийлгэхээр шуурхайлсан бөгөөд системийн таван банкыг хамруулсан. Активын чанарын үнэлгээ хийгдэж эхэлмэгц шалгалт оруулж буй банкууд хэрэглээний зээл гэх мэт эрсдэл өндөртэй бүтээгдэхүүний гаргалтаа багасгасан байдаг. “Монголбанк” үүнийг “Тохиолдлын чанартай”, “Цаг хугацааны хувьд ингээд таарчихлаа” гэж тайлбарлаж байгаа ч УИХ-аас банкуудын IPO гаргах хугацааг нэг жилээр хойшлуулж, AQR хийгдэж эхэлсэн 2022 оны зургадугаар сараас хойш арилжааны банкууд “Монголбанк”-наас ам.доллар нэхэхээ больсон байдаг.
“Монголбанк”-ны ам.долларын ханшийг тогтворжуулах үүрэг ч орхигдож, валютын дуудлага худалдаа зохион байгуулж импортын чиглэлээр ажилладаг ААН-үүдэд хэрэгцээний хэдийг нь нийлүүлэхээс өөрийг хийхээ больжээ.
Энэ бол үндсэндээ бидний хэрэглэж буй шатахуун, элсэн чихэр зэргийн л төлбөр бөгөөд боловсрол зэрэг бусад чиглэлийг хөсөр хаясантай ялгаагүй юм.
“Нэг ААН-д өдөрт нэг сая төгрөгтэй тэнцэх ам.доллар зарна” гэх мэт ам.доллар хомсдсон гэдгийг илтгэх журам хэрэгжүүлэх атлаа л ам.доллар “нэхэлгүй” удаж байна гэхээр цаана нь том барьцаа байгаа нь харагдаж буй.
Дундарч буй валютын нөөцөө ариглах гэж ядаж буй “Монголбанк”-ны зовлонг ингэж сайн ойлгож байгаагийн шалтгаан нь сайндаа ч биш, жижигүүдийнх нь амыг тагнуулаар нам барьж, арай дөнгүүр томуудад нь санхүүгийн хяналт шалгалт оруулан үгэндээ оруулсан байж болзошгүй дүр зураг уншигдана.
ТӨРИЙН ТӨЛӨӨ ИРГЭД НЬ ӨЛСӨХ ЦАГ
“Монголбанк”-ны Мөнгөний бодлогын зөвлөл өчигдөр хуралдаад бодлогын хүүг 12 хувь болгох, банкуудын 360 хоног ба түүнээс дээш хугацаагаар гадаад зах зээлээс бонд болон зээл хэлбэрээр шинээр татсан эх үүсвэрийг заавал байлгах нөөц тооцох эх үүсвэрээс хасаж тооцох шийдвэр гаргалаа. Ингэснээр зах зээл дээр бэлэн мөнгө улам л хомсдох нь.
Гэтэл иргэдийн ихэнх нь зээлтэй. “Царцаасан” ипотекийн зээлээ ирэх оноос төлж эхэлнэ. Гэсэн ч Шри Ланка шиг валютын хамаг нөөцөө барчихгүйн тулд иргэдээ өлсгөж байна. Энэ бол зөвтгөл мөн. Манай улсын хувьд, ОХУ-аас авахуулаад ихэнх түнштэйгээ бэлэн валютаар худалдаа хийдэг, мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлчихээр импортын бараа авч хэрэглэж улсаа хорлодог иргэдтэй гээд зовлон бий.
Гэсэн ч иргэдийн бүс чангалах нь хэмжээтэй. Тэлээ нь тас үсэрч мэднэ. Энэ тал дээр мэдрэмжтэй байх шаардлага үүсээд байна.
"Монголбанк" мөнгөний хатуу бодлогоо инфляцийг зорилтот түвшинд хүртэл барихаа илэрхийлж байгаа бөгөөд хүрэх хугацааны төсөөлөл нь одоогийн байдлаар 2024 оныг даваад явж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эцсийн эцэст иргэд тэгээд хохирох. юмдаа
huutei mongond aluulj bn ooo hoorhiii
HEWIIIN BAIDALDAAA OROH YM BOLDOOOO YS GORIDOJ B GAA NOHOI SHG L BN DOOOO HEDEN ARD IRGED NI
Ямар л цаг үе ирж иргэд бид өртөөд байна даа хэзээ энэ бүхэн дуусах юм болдоо
Ардчил�##� гэдэг гайтай нийгмээ сольж гуравдахь хөрш америк андынхаа атганаас гарч байж амрана даа хөөрхий
Ер нь Монгол банк муудаа ч биш зүгээр л Оросод хэт долларын эрэлт үүсээд тэрэн дээр нь ашиг хийх гэсэн хүмүүсээс болж л ханш ингэж их өссөн биздээ.
Төр нь бодлого байхгүй , хулгайчдаар дүүрсэн болохоор монгол улс "Зомби" болон хувирчээ. Иргэд минь идэвхтэй байж эх орноо өөд нь татах цаг.
Ш�##�г�##�таа ч зүй зохистой явуулдаг дээрээс нь нийгэмдээ ч ийм хохирол учруулдаггүй асуудлыг шийдэж сурмаар байна аа
ХЭЗЭЭЭ ИРГЭДЭЭЭ ХӨСӨР ХАЯХААА БОЛИХ ВЭ
ЗЭЭЛЭЭЭ ХЭЗЭЭ ОЛГОЖ ЭХЛЭХ ЮМ БЭ БАНКУУД ЗЭЭЛЭЭ ӨГӨХГҮЙ БОЛОХООР ХҮҮТЭЙ МӨНГӨНД ЭДҮҮЛЖ ТЭРНИЙГЭЭЭ САЙН Ч ДАРЖ ЧАДАХГҮЙ ХҮҮНЭЭС ИЛҮҮ ГАРЧ ЧАДАХГҮЙ БАЙНА ЯГ ЯААА ГЭЭД БАЙГАА ЮМ БЭ
Оюунэр дэнээ ажлаа хийгээч ээ. Энхболд нь хамаагүй дээр байж
Боловсролгүй Оюуэрдэнэ Сумъяабазар Амарбаясг�##�ан нарыг Монголын төрөөс �######�уулах хэрэгтэй
Hezeee niigemee ard irgedeeee hohiroohgvigeeer asuuudliiig hurdan nuhatstai shiidwerlej surah we
Нар гарч ард иргэдийн магнай тэнийсэн сайхан өдөр ойртож байгаа байлгүй дээ.
хөлдүү толгойтой,мэдрэмжгүй хүмүүст төрийн мэдлийг өгсөн горыг нь иргэд л амсана. Тэд уул уурхайгаас өдөр өдрөөр цагаар баяжиж байна. Нэг л өдөр эх орноосоо гадагшаа зугатаад гарцгаана,тэгэхэд ард түмэн толгойгоо бариад ч нэмэргүй л болов уу. Эхлэл нь тавигдаж л байна
Г�##� командчин Хүрэлсүх, Гачгаар Оюунаагаар удирдуул
Банкууд в�##�ютын ченж хийсээр байгаад долларын ханш өсгөсөн. Монгол банк хараад л суугаад байсандаа.
Юмаа ойлгохгүй, хачин хачин юм бичих юм аа. Эхлээд юмаа сайн суд�##�ж ойлгооч м�##� аа.