Монголын шигшээ баг ДАШТ-ий урьдчилсан шатанд анх удаа шалгарлаа

Монголын шигшээ баг Бруней Даруссаламын талбайгаас шаардлагатай үр дүнгээ авч, хоёр тоглолтын нийлбэр дүн 2:3-аар 2022 оны ДАШТ, 2023 оны ААШТ-ий урьдчилсан шатны хэсэгт орох эрх авлаа.

Бруней Даруссаламын шигшээ баг өөрсдийн талбайдаа тэс өөр тоглолтыг үзүүлэн эхний хагаст манай багийг 2:0-ээр тэргүүлэв. Харин тоглолтын 48 дахь минутад Монголын шигшээ баг 11 метрийн торгуулийн цохилт гүйцэтгэх эрх авсан юм. Ингэснээр торгуулийн цохилтыг үндэсний шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал амжилттай гүйцэтгэж тооны харьцаа 2:1, нийлбэр дүн 2:3 болсон юм.
Үндэсний шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал нь өмнөх тоглолтод гоолын сахилыг хагалсан бөгөөд түүний гоол энэ удаагийн ДАШТ-ын анхны гоол болж түүхэнд бичигдсэн билээ. Тэгвэл түүний хоёр дахь тоглолтод хийсэн уг гоол Монголын шигшээ баг ДАШТ-ий урьдчилсан шатанд анх удаа шалгарсан амжилтыг бичиж үлдээлээ.
Түүнчлэн “Талын хөх чононууд” маань 06-р сарын 12-нд буюу өнөөдөр 23:00 цагт эх орондоо ирнэ.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.