ЭДИЙН ЗАСАГ

Бодит байдал: Импортын цементийн татварыг тэглэснээр зах зээлийн ханшийг эсрэгээрээ дэвэргэж байна

Хүйтний улирал дөхөж барилгын салбар ид идэвхэждэг үе буюу зах
зээлд богино хугацаанд өндөр эрэлт бий болдог үед Хөтөлийн “Цемент-Шохой ТӨХК” тэг зогсолт хийсэн нь эрэлтийг улам нэмж үнийн хэлбэлзэл үүсэж зах зээлийн савлагаа бий болсон.

Энэ үед цементийн ханш тонн нь 600,000-700,000 төгрөг хүртлээ дамлагдаж байсан тул ЗГ цемент, цементийн төрлийн бүтээгдэхүүний импортын гаалийн албан татварыг он дуустал 0-лэх шийдвэр гаргасан.

Өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас мэдээлэл хийж, эл шийдвэрийг танилцуулсан юм. Он дуустал хэрэгжих энэ зохицуулалтаар зах зээлд цементийн үнэ болон эрэлт тогтворжино гэж Сангийн сайд Б.Жавхлан мэдээлсэн.

Тэгвэл бодит байдал ямар байна вэ. Шийдвэр зорилгоосоо эсрэгээр хэрэгжиж буй дүр зураг дараах байдлаар харагдаж байна.

Нэг:

Гэвч бодит байдал дээр БНХАУ-аас орж ирж байгаа цемент тонн нь 570.000 төгрөгөөр зах зээлд борлуулагдаж байна. Энэ бол Засгийн газар ямар ч судалгаа, тооцоогүй, үр дагаврыг нь таамаглалгүй гэнэтийн шийдвэр гаргасан гэдгийг илтгэж байна.

Хоёр:

ЗГ Хятадын цементийг дэмжсэнээр үнийг бууруулах биш зах зээлийн ханшийг улам дэвэргэж байна. Түүнчлэн БНХАУ-аас цемент оруулж ирж байгаа нь валютын гадагш чиглэх урсгалыг нэмэгдүүлж төгрөгийн ханшийн эрсдлийг улам нэмэгдүүлж валютын нөөцийг багасгаж байна.

Гурав:

Цемент Шохой ТӨХК нь улсаас олон төрлийн татаас авдаг бөгөөд
өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж үнийн огцом савлагаа үүсгэж байгаа нь зах зээлд сөргөөр нөлөөлж байна. Мөн үйлдвэрийн менежмент, түүхийн эдийн асуудал зэргийн талаар мэдээллүүд гарсан байна.

Дөрөв:

Мөн Дарханы замын олон жилийн удаашрал, буруу менежментийг "Цемент Шохой" ТӨХК буюу улсын үйлдвэрийн 0 зогсолтоос үүссэн огцом эрэлт, хомстолтой холбон цемент үйлдвэрлэгчид рүү буруугаа тохож байгаа нь бас өрөөсгөл ойлголт юм.

Тав:

Үндэсний үйлдвэрлэгч хувийн хэвшлүүдийн хувьд зах зээлийн бодит эрсдэл, инфляци, ам.долларын өсөлт, төгрөгийн ханшийн уналттай нүүр тулж улсаас ямар нэг татаас авдаггүй бөгөөд ам.долларын ханшийн өсөлтөөс үүссэн нэмэлт зардлыг үүрэн ХБ-ны зээлээ төлсөөр байна.

Зургаа:

Түүнчлэн цар тахлын хүнд үед хүнд үйлдвэрлэлийн салбарт ямар нэг дэмжлэг ирээгүй, хоёр жилийн турш үйлдвэрлэлүүд хүнд байдалд байсан ч цомхотгол хийлгүйгээр ажлын байр, үндэсний үйлдвэрлэлээ хамгаалж байв.

Зах зээлийн нөхцөл байдлыг харвал бүх л салбар тэр дундаа үйлдвэрлэгчид олон сорилттой нүүр тулсаар байна. Үүнд цементийн үнэ ханш өсөхөд инфляцын өсөлт, ам.долларын ханшийн өсөлт, төгрөгийн уналт болон тээвэр логистикийн хүндрэл, гацаа, дээр нь ТӨХК-ийн бодлогогүй үйл ажиллагаа, Мөн үйлдвэрлэгчдэд тулгарсан Хөгжлийн банкны хүүгийн асуудал зэрэг олон асуудал нөлөөлж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2022-09-23 15:21

bairnii une ulam l oshono dee

Хариулт
Хариулт
2022-09-24 12:52
Reply to  zochin

ОЙМС Л.НАРАНБААТРЫГ �######�УУЛААЧ

Зочин
Зочин
2022-09-23 15:25

Долларын ханш өссөнөөр улам бас юмны үнэ нэмэгдэх боллоо.

Зочин
Зочин
2022-09-23 15:26

Урдахаа авч хойт хормойгоо нөхнө гэгчээр л амьдарч байна даа монголчууд минь

Зочин
Зочин
2022-09-23 15:26

ai. hooorhiii hezeee ng saihan tsag ireh ym boldooooo

Зочин
Зочин
2022-09-23 15:27

Бүр нийгэмчлэгдчихлээ шүү ийм байд�##� бид дасаж л амьдрахаас өөр аргагүй байд�##�д засаг минь хүргэж байна

Курамагомедов
Курамагомедов
2022-09-23 15:42

Эргүү Данх ЯАЖ БИЗНЕСИЙН т�##�ын мэдлэг байхгүй вэ дээ. Ерөнхий сайд гэдэг чинь бизнесийн нарийн мэдрэмжтэй хүн хийдэг ажил. Бэрхийн тэнэг Оюуэрдэнэ гачкар амьдр�##�даа сэтэрхий зүү зарж үзээгүй хүн

Холбоотой мэдээ

Back to top button