Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

Хөшигний ард: 2023 оны төсвөөр хотод нэг их наядыг "цацахаар" төлөвлөж, орон нутгийн гишүүдээ "Бүсээ чангал" гэжээ

Ирэх долоо хоногт буюу аравдугаар сарын 3-нд УИХ-ын намрын чуулган нээлтээ хийнэ. Бүтэн жилийн хугацаа маш хурдан өнгөрч. Хэрүүл уруултайхан баталсан 2022 оны төсвийн жил шувтрах тийшээ хандаж, 2023 оны төсөв хэлэлцэх цаг нэгэнт иржээ. Намрын чуулганы эхэнд хэлэлцэх хамгийн чухал асуудал бол 2023 оны төсөв. Ирэх жилийн төсөв тун чиг бүсээ чангалсан, хэмнэсэн байх нь дарга нарын үг, үйлдлээс харагдаж эхлээд байна.

Тухайлбал, өчигдөр /2022.09.26/ Нийгмийн бодлогын байнгын хорооноос зохион байгуулсан “Халамжаас хөдөлмөрт” хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, Сангийн сайд Б.Жавхлан нар хүүхдийн мөнгийг хавтгайруулан тарааж буй байдлыг эргэн харж, 2023 онд танах тухай ам нэгтэй ярьсан нь анхаарал маш ихээр татаж байна.

Ерөнхий сайд ч хэдхэн хоногийн өмнө Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзахдаа "Засгийн газраас 2023 оны улсын төсвийг боловсруулахдаа шинэ жишгийг бий болгож, зарлага тал буюу халамжаа багасгаж, орлогоо дэмжих хөрөнгө оруулалтуудаа нэмэхээр төлөвлөж байгаагаа онцолсон.

Тэгвэл энэ нь өнгөрсөн долоо хоногт МАН-ын бүлэг Их тэнгэрийн аманд хуралдсан хуралдаанаас гарсан шийдлүүдийн нэг гэж хэлж болно. 2023 оны төсвийн танилцуулгын үеэр, хөшигний ард тэд юу ярьж, тохиров.

-ХОТЫН ТӨСВИЙГ 2023 ОНД ТУЛТАЛ НЭМЭХЭЭР ТОХИРЧЭЭ-

Муу гэмээр нэг мэдээ нь 2023 оны төсөвт хөдөө орон нутагт ямар ч шинэ хөрөнгө оруулалт тусгахгүй, дур зоргоороо хөрөнгө оруулалт тусгаж байдаг цаг өнгөрсөн гэдгийг орон нутгаас сонгогдсон гишүүддээ хатуу хэлжээ. Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн учраас энэ удаа ингэж бүсээ чангалахаас өөр аргагүй гэдгийг сайтар тайлбарлаж, ойлгуулсан гэх. Харин эсрэгээрээ хотын төсвийг тултал нэмэхээр тохирчээ.

Түгжрэлийг буруулахад 2022 онд 420 тэрбумыг зарцуулсан ч үр дүнд хүрээгүй. Энэ их мөнгө хаачив гэж иргэд маш хүчтэй шүүмжилж байгааг үл ажран Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны төсөвт дээрх мөнгийг харин ч нэмж, 586 тэрбум төгрөг төсөвлөнө гэдгээ зарлаад буй. Тэгвэл эх сурвалжуудын өгч буй мэдээллээр нийслэлд зарцуулах эл мөнгийг дахиад ч нэг их наяд хүргэж өсгөж, хотод тулгамдаад буй асуудлуудыг шийдэхээр тохиролцсон байна. Мэдээж үүнд нь орон нутгийн гишүүд тун ч дургүй байгаа гэх. Учир нь жил бүр улсын төсөвт олон тэрбумыг суулгаж буй хэрнээ түгжрэлийн асуудал нь улам бүр гаарч байгааг сануулж, дахин их наяд шахуу төгрөгийн хөрөнгө оруулалт хийх нь хэр үр дүнд хүрэхийг сануулж, ам асууцгаажээ.

-БООМТУУД, ҮЙЛДВЭРЖИЛТ РҮҮГЭЭ АНХААРАХАД АЯНДАА ЭДИЙН ЗАСАГТ ГЭРЭЛ ГЭГЭЭ ТУСНА ГЭЖ ЭЕРҮҮЛЖЭЭ-

Өөрөөр хэлбэл тойргоо усалж, дараагийн сонгуульд гарах бэлтгэлээ улсын мөнгөөр хангадаг гэгддэг орон нутгаас сонгогдсон гишүүдэд юу ч өгөхгүй, "гомдоосон" хэрнээ хотод маш их хөрөнгө цацсан жил болох нь гарцаагүй болж таарах нь. Гэхдээ орон нутаг руу чиглэсэн өмнөх жилүүдийн хөрөнгө оруулалтуудыг бага багаар санхүүжүүлж, урагшлуулах ажлыг бол зогсоохгүй аж.

Ерөнхий сайдын цаад санаа нь орон нутаг руу барилга байшин, спорт заал гэх мэт тоосго өрөхөөс илүүтэйгээр хөдөө, орон нутгийн хөгжлөө бодлогоор дэмжих учиртай гэж үзэж буй. Энэ бүхнийг цогцоор нь шийдэхийн тулд “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, авто болон төмөр замаар холбох, эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг нэмэх, аж үйлдвэрийн салбарт томоохон төслүүдийг хэрэгжүүлэх, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, ногоон хөгжил, төрийн бүтээмжийг сайжруулах бодлогын ажлуудад  гол анхаарлаа хандуулах ёстой хэмээжээ. Үндсэндээ ийм бодлого барьснаар хот руу чиглэсэн бөөгнөрөл, түгжрэлийг багасгана гэсэн хэтийн зорилт дэвшүүлж буй бололтой. Өөрөөр хэлбэл эдийн засаг нэгэнт хүндэрч, юмны үнэ өссөн энэ үед орон нутаг руу чиглэсэн боомт, үйлдвэржилт рүүгээ анхаарлаа хандуулаад ирэхэд аяндаа гэрэл гэгээ тусна гэдэг байдлаар аль болох эерүүлээд орхижээ.

-ШИНЭ САЙДУУДЫН ЭХИЙГ ЭЦЭЭЖ, ТУГАЛЫГ ТУРААЛГҮЙ ЗОХИЦУУЛЖЭЭ-

Хуулиараа наймдугаар сарын 15-ны дотор 2023 оны улсын төсвийг тооцож, Сангийн яаманд хүргүүлэх ёстой байдаг. Дахиж төсөв задалж, өөрчлөлт оруулах боломжгүй. Гэтэл төсвийн тооцоололтой давхцаж, шинэ яамдууд сайдтай болж, сайдуудаа сольж олиод амжсан. Мэдээж шинэ сайдууд эрх мэдлийн хүрээнд бага сага зарцуулалтын өөрчлөлтүүд хийгээд амжсан бололтой. Тухайлбал, 600 саяар компьютер авна гэж байсан бол тэр 600 саяас хэдэн саяыг нь сугалж, өөр зүйл санхүүжүүлэхээр тусгасан гэх мэтээр дотоод зохион байгуулалт, шилжүүлэлтүүд хийсэн гэж ойлгож болох нь. Тэгэхээр эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүйгээр шинэ сайдуудыг аргалсан бололтой.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Ямартай ч Засгийн газраас хөрөнгө оруулалтын зардлыг шинээр тэлээд хэрэггүй гэдэг байдлаар 2023 оны төсөв хандаж буй нь тодорхой болж байна. Гэхдээ хөдөө рүү биш хот руу хөрөнгө оруулалтаа илүү хийж, түгжрэлээ шийдье гэж зорьж буй бололтой. Манай улсын хувьд байгалийн баялгийнхаа 90 хувийг боловсруулалгүй хямд үнээр гаргаж, дотоодын хэрэглээнийхээ 90 хувийг гадаадаас худалдан авч байгаа нь аж үйлдвэржилтийн бодлого алдагдсантай холбоотой. Мал аж ахуйн орон атлаа жилд 15 сая арьс, ширийг боловсруулж чадалгүй хаяж байна. Тиймээс зэсээ баяжуулж, нүүрсээ угааж, алтаа цэвэршүүлж, газрын тосоо боловсруулж, дотоодын хүнсээ хангаж, түүхий эд нийлүүлэгч улсаас аж үйлдвэржсэн улс болно гэж буй Засгийн газрын бодлогыг буруутгах аргагүй юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-27 08:50

Угаасаа иөнгө байхгүйм чинь

Хариулт
Хариулт
2022-09-27 12:06
Reply to  Зочин

УБ т хөрөнгө оруул�##�т их хийвэл ОРОН НУТГИЙНХАН бүгд УЛААНБААТАРТ ОЧИЦГООЁ УРАГШАА

Зочин
Зочин
2022-09-27 08:54

Дотоод баялагааа бүрэн боловсруулдаг болох хэрэгтэй ингэснээрээ ажлын байр орон нутагт хаана ч бий болгож дараагаар гадагш нь гаогадаг болгох хэрэгтэй

Зочин
Зочин
2022-09-27 08:54

Oron nutagtaa ajliin bair gargaj ogwol durgvitsaad bh ym bhgvi l bh

Зочин
Зочин
2022-09-27 09:57

үйлдвэржүүлэлт явж байж л улс хөгжинө өнөөдөртөө хэцүү байсан ч заав�##� дэмжих ёстой

Зочин
Зочин
2022-09-27 15:45

Ерөнхийдөө төсвийн бодлого, хандлага зөв т�##� уруугаа эргэсэн байна.
Дэмжихээс өөр арга байхгүй. Орон нутгийн хувьд өөрсдөө дотоод нөөц бололцоогоо ашиглаж , бие даасан байд�##� уруугаа илүү анхаарах хэрэгтэй. Гадна , дотнын хөрөнгө оруул�##�тын т�##� дээр орон нутаг өөрсдөө бие даагаад идэвхтэй ажиллаж яагаад болохгүй гэж. Эрх , мэдэл нь хязгаарлагдсан зүйл байхгүй гэж ойлгож байгаа. УБ хотын хувьд үнэхээр тулгамдсан асууд�##� их болсон. Хөрөнгө оруул�##�т маш их дутагдаж байгаа. Энэ нь улс төр , сонгуулийн системтэй ч холбоотой юм.
76 гишүүний сонгогдох сонгогчдын тоо адил тэнцүү юм уу , эсвэл пропорцион�##�ь тогтолцоогоор явдаг сонгуулийн системтэй болохгүй бол хөдөө нь хотоо идэж дуусгах аюул нүүрлээд байна.

Зочин
Зочин
2022-09-27 19:18

Жүжиг жүжиг

зочин
зочин
2022-09-27 23:54

1000 хан хүнтэй суманд аймаар том ноос, ноолуур угаах үйлдвэрийн дайтай том том спорт з�##� бариад байхаар яаж ажилгүй хүмүүс нь хот руу нүүхгүй байж чадах вэ дээ.

Холбоотой мэдээ

Back to top button