УЛС ТӨР

Шинэ төгсөгчийг ажилд авсан компанид цалингийн дэмжлэг үзүүлнэ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл "ул" гэх үгийг хэрэглэсэндээ тайбар хийх үеэрээ дагалдах агуулгаар бусад мэдээллийг өглөө.

Тодруулбал,  “Дэлхийн хэд хэдэн орон хэрэгждэг хөтөлбөрийг Монголд анх удаа нэвтрүүлэх гэж байгаа төслийг өчигдөр Төрийн ордонд болсон хэлэлцүүлгийг үеэр танилцуулсан. Хөтөлбөрийн хүрээнд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, их, дээд сургуулийг төгсөхийнх нь өмнө тухайн оюутантай гэрээ хийгээд ажлын байраар хангаж байгаа аж ахуйн нэгжид нэг жилийн хугацаанд цалингийн дэмжлэг үзүүлнэ. Өөрөөр хэлбэл, оюутан дөнгөж төгсөөд ажилд ороход хангалтгүй цалинтай байдаг. Үүнээс болоод хагас жилээс нэг жил хүртэл ажиллаад гардаг. Ингэсээр залуучууд маань гадагшаа явах нь зөв гэж үзээд эх орондоо үлдэх хүнгүй болох нь.

Тиймээс залуусаа эх орондоо ажиллуулж, цалинг нь хангалттай хэмжээнд хүргэхийг зорьж байна” гэж хэллээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button