НИЙГЭМ

“Гүнээсээ хайрлая” усны аян, уран бүтээлийн феллов хөтөлбөр зарлагдлаа

“Гүнээсээ хайрлая”, газрын доорх усыг олон нийтэд таниулах, ач холбогдлыг сурталчлах усны мэдээллийн аяныг Усны газар, Гидрогеологичдын холбоо, Галба-өөш долоодын говийн сав газрын захиргаа, ШУТИС-ийн ГУУС-ийн Геологи, гидрогеологийн салбар “Оюу толгой” ХХК хамтран зохион байгуулж байна. Энэхүү аяны хүрээнд “ГҮНЭЭСЭЭ ХАЙРЛАЯ” уран бүтээлийн феллов хөтөлбөр зарлагдлаа.

“Гүнээсээ хайрлая” усны аяны хүрээнд зохиогдож буй энэхүү уралдаант феллов хөтөлбөрт контент бүтээгчид, сонирхогчид, уран бүтээлчид, оюутан залуус нээлттэй оролцох боломжтой. Эх дэлхий, амьдралын ундарга болсон усаа хайрлах, тэр дундаа газрын доорх гүний усны үнэ цэнийг ойлгуулах зорилго бүхий энэхүү уралдаант хөтөлбөрт уран бүтээлчид: нийтлэл, фото зураг болон график дизайны төрлөөр оролцох боломжтой.

Хөтөлбөрийн тухай:

“Гүнээсээ хайрлая” феллов хөтөлбөрийн хугацаанд газрын доорх, гүний усны талаар туурвих уран бүтээлд шаардлагатай мэдлэг, мэдээлэл, ур чадвар олгох сургалт, уулзалтуудад хамрагдах бөгөөд усны чиглэлээр менторууд оролцогчдын уран бүтээлд мэргэжлийн зөвлөгөөг өгнө.

Хөтөлбөрийн төгсгөлд сонгогдсон уран бүтээлчдийн нэгдсэн медиа үзэсгэлэнг олон нийтэд нээлттэй зохион байгуулах бөгөөд оролцогчдын бүтээлээс 1, 2, 3-р байрыг шалгаруулна. Нийт шагналын сан 24,000,000₮.

Хөтөлбөрт хэн оролцох эрхтэй вэ?

  1. Монгол улсын насанд хүрсэн иргэн байх
  2. Ганцаарчилсан болох гурав хүртэлх хүнтэй баг
  3. Нийтлэл, фото зураг, график дизайны чиглэлээр бүтээл хийдэг туршлагатай байх
  4. Хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах 2 өдрийн сургалтад заавал хамрагдах.

Хөтөлбөрийн үе шат:

  1. Хөтөлбөрт бүртгүүлсэн оролцогчдын ерөнхий мэдээлэлтэй танилцаж, эхний шатанд шаардлага хангасан оролцогчдыг сонгон шалгаруулна.
  2. Шалгарсан оролцогчид “Гүнээсээ хайрлая” сэдвээр уран бүтээл туурвих даалгавар хүлээн авна.
  3. Уран бүтээл туурвих хугацаанд 2 өдрийн сургалтад хамрагдаж усны мэргэжилтнүүд, сэтгүүлчид болон фото зурагчдаас зөвлөгөө, мэдээлэл авна.
  4. Уг даалгаврыг гүйцэтгэсэн оролцогчдын бүтээлүүдээс шилдгүүдийг шалгаруулж мөнгөн шагнал гардуулна.
  5. Төгсгөлд нь “Гүнээсээ хайрлая” үзэсгэлэнг зохион байгуулж, бүх оролцогчдын бүтээлийг олон нийтэд нээлттэй танилцуулна.

Шагналын сан:

Шилдэг нийтлэл:

  • 1-р байр: 4,000,000₮
  • 2-р байр: 2,000,000₮
  • 3-р байр: 1,000,000₮
  • Тусгай байр: 500,000₮

Шилдэг фото зураг:

  • 1-р байр: 4,000,000₮
  • 2-р байр: 2,000,000₮
  • 3-р байр: 1,000,000₮
  • Тусгай байр: 500,000₮

Шилдэг график дизайны бүтээл:

  • 1-р байр: 4,000,000₮
  • 2-р байр: 2,000,000₮
  • 3-р байр: 1,000,000₮
  • Тусгай байр: 500,000₮

Хөтөлбөрт бүртгүүлэхийг хүсвэл энэ онлайн линкээр https://forms.gle/ciAYvjrxb4Nt4PnA8 хандана уу

Бүртгэлийн хугацаа: 2022 оны 9 сарын 15наас 10 сарын 1 хүртэл.

Холбоо барих: Facebook @Guneeseekhairlay 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2022-09-27 16:32

Гүнээсээ хаярлая!!!!

Холбоотой мэдээ

Back to top button