Дэглий цагаанд уулчид авирч байна

Монголын уулчдын нэгдсэн холбооноос Увс аймгийн Тариалан сумын нутагт “АЛЬПИНИАД-2019” уулчдын нэгдсэн цугларалтыг энэ сарын 10-наас зохион байгуулж эхлээд байна. Тус цугларалтын хүрээнд Монгол Улсын өнцөг булан бүрээс ирсэн уулчид Хархираа нурууны ноён оргил болох Мөст оргилд авирах юм байна. Энэхүү оргил нь далайн түвшнээс дээш 4037 метрт оршдог ажээ. Мөн энэ үеэр Монгол Улсын уулын спортын цол, зэрэг хамгаалах багийн техникийн авиралт, “Мөст оргил-2019” скайранингийн багийн тэмцээн болон “Мөст оргил” чөлөөт авиралт зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах бөгөөд гурван өдөр үргэлжлэх юм байна.

Тэмцээний зохион байгуулагчаар БОАЖЯ болон Увс аймгийн ЗДТГ, БТСГ, БОАЖГ, Нэгдсэн эмнэлэг, Уулын спортын Хархираа клуб, УТХГНЗ, Цагдаагийн газар, Тариалан сумын ЗДТГ тус тус ажиллаж байна. Тус тэмцээнд 17 багийн 150 гаруй тамирчин өрсөлдөх юм. Түүнчлэн Увс аймгаас Уулын спортын ОУХМ П.Сарантуяа дасгалжуулагчтай “Хархираа клуб”, Тариалан сумын “Хархираа” ТББ-ын баг тамирчид оролцож байна.
С.ХОНГОРЗУЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.