УЛС ТӨР

"Эрдэнэс Монгол" компани Хөгжлийн банкны 117. 2 тэрбумын зээлээ төллөө

“Эрдэнэс Монгол” ХХК “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн авто замыг төрийн мэдэлд шилжүүлэхтэй холбоотой Хөгжлийн банкнаас авсан 170.5 тэрбум төгрөгийн зээлийн төлбөрөөс 117.2 тэрбум төгрөгийг төллөө.

Тус компани өмнөх онуудад Хөгжлийн банкны зээлийн төлбөрт 107.8 тэрбум төгрөгийг төлөөд байв.

Зээлийн эргэн төлөлт хийснээр “Эрдэнэс Монгол” ХХК хэвийн ангилалтай зээлдэгч болж байна. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Засгийн газраас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн талаар онцгой анхаарч “Зэс металлийн групп”, “Нүүрс, эрчим хүчний групп” гэсэн хоёр бүлэгт хуваан Холдинг компанийн хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулах шийдвэр гаргасан.

Тус компанийн харъяанд “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ТӨҮГ-ууд болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нэгтгэснээр бүтцийн томоохон өөрчлөлтүүд гарч үр дүнгээ өгч эхэллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button