Гамшгаас хамгаалах хууль зөрчсөн гэж буруутгагдсан иргэн Д.Мөнхбатыг шүүх буруугүй гэж үзлээ

Хилийн чанадаас халдваргүй ирсэн ч “Энх саран” сувилалд тусгаарлагдаж байх үедээ коронавирус туссан гэж үзэж буйгаа сошиал орчинд илэрхийлсэн иргэн Д.Мөнхбатыг зөрчлийн хуулийн дагуу 500 мянган төгрөгөөр торгож байв.
Түүнчлэн тэрбээр өнгөрөгч гуравдугаар сарын 24-нд Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 15.6.1 дэх хэсэг "Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин бусдад халдаах, эсхүл тархах нөхцөл бүрдүүлсэн гэх зүйл анги”-аар яллагдагчаар татагдсан тухай хэлсэн билээ.

Улмаар Д.Мөнхбат шийтгэлийг үл зөвшөөрч Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатанд гомдол гаргасныг шүүх хүлээн авч хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Гэтэл прокуророос шүүхэд гомдол гаргаж давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж шүүхээс иргэн Д.Мөнхбатыг буруугүй гэж үзлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэр прокурорууд гэж ямар нөхдүүд байнааа
Хэ хэ ажлаа мэдэхгүй. тэр үедээ коронагүй гэсэн шинжилгээтэй бол яаж ч чадахгүй. Өвчингүй тул яаж х�##�даах вэ?
Д.Мөнхбат гэдэг з�##�ууг корона тусаагүй байхад 500000 төгрөгөөр торгоно гэхэд эгч нь сэтгэл их зовж байж сайн тэмцээсэй гэж их бодож байсан юм. За ашгүй дээ, буруугүй гэдэг нь чух�##� юм Миний дүү эрүүл энх байгаарай.
ХҮН яллаж санаа амардаг ПРОКУРОР бас байна уу? Хуулийнхан хуулиа баримтладаг, шударга ажилладаг болсон цагт л монгол улс хөгжих боломжтой.
Zalgahaan tseerluulelt gej uuniig heleh bh daa,novshiin huuliinhan boon zahialgaar ajillana...
Мундаг байна эрхээ хамга�##�ах үлгэр дуурайл�##� боллоо
Заа яасан зарагч юм болоод л өнгөрсөг дөг мэдэхгүй өвчин тараад бүгд л сандраад учраа олохгүй хэцүүдээ л биздээ үхээгүйдээ л баярлаач