Нийгмийн

Гамшгаас хамгаалах хууль зөрчсөн гэж буруутгагдсан иргэн Д.Мөнхбатыг шүүх буруугүй гэж үзлээ

Хилийн чанадаас халдваргүй ирсэн ч “Энх саран” сувилалд тусгаарлагдаж байх үедээ коронавирус туссан гэж үзэж буйгаа сошиал орчинд илэрхийлсэн иргэн Д.Мөнхбатыг зөрчлийн хуулийн дагуу 500 мянган төгрөгөөр торгож байв.

Түүнчлэн тэрбээр өнгөрөгч гуравдугаар сарын 24-нд Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 15.6.1 дэх хэсэг "Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин бусдад халдаах, эсхүл тархах нөхцөл бүрдүүлсэн гэх зүйл анги”-аар яллагдагчаар татагдсан тухай хэлсэн билээ.

Улмаар Д.Мөнхбат шийтгэлийг үл зөвшөөрч Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатанд гомдол гаргасныг шүүх хүлээн авч хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Гэтэл прокуророос шүүхэд гомдол гаргаж давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж шүүхээс иргэн Д.Мөнхбатыг буруугүй гэж үзлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-30 15:53

Тэр прокурорууд гэж ямар нөхдүүд байнааа

Зочин
Зочин
2022-09-30 18:00

Хэ хэ ажлаа мэдэхгүй. тэр үедээ коронагүй гэсэн шинжилгээтэй бол яаж ч чадахгүй. Өвчингүй тул яаж х##даах вэ?

Зочин
Зочин
2022-10-01 06:36

Д.Мөнхбат гэдэг з##ууг корона тусаагүй байхад 500000 төгрөгөөр торгоно гэхэд эгч нь сэтгэл их зовж байж сайн тэмцээсэй гэж их бодож байсан юм. За ашгүй дээ, буруугүй гэдэг нь чух## юм Миний дүү эрүүл энх байгаарай.

яана даа
яана даа
2022-10-01 10:44

ХҮН яллаж санаа амардаг ПРОКУРОР бас байна уу? Хуулийнхан хуулиа баримтладаг, шударга ажилладаг болсон цагт л монгол улс хөгжих боломжтой.

Zochin
Zochin
2022-10-01 14:44

Zalgahaan tseerluulelt gej uuniig heleh bh daa,novshiin huuliinhan boon zahialgaar ajillana...

ЗОЧИН
ЗОЧИН
2022-10-01 16:09

Мундаг байна эрхээ хамга##ах үлгэр дуурайл## боллоо

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2022-10-02 19:53

Заа яасан зарагч юм болоод л өнгөрсөг дөг мэдэхгүй өвчин тараад бүгд л сандраад учраа олохгүй хэцүүдээ л биздээ үхээгүйдээ л баярлаач

Холбоотой мэдээ

Back to top button