НИЙГЭМ

Монгол иргэнийг алхаар цохиж, хөнөөсөн орос иргэнд ямар ял оноох вэ

Есдүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө ОХУ-ын нэг иргэн Монголын гурван иргэнтэй архидан согтуурч, танхайрч, улмаар иргэн Г-гийн толгойг олон удаа алхаар цохиж гэмтээсэн ноцтой хэрэг гарсан.

Тэгвэл уг хэргийг үйлдсэн ОХУ-ын иргэнд ямар ял шийтгэл оноох вэ гэсэн асуулт олон нийтийн дунд яригдаж байна. Уг хэргийг эргэн сануулбал зодуулсан хохирогч ухаан орохгүй байсаар нас барсан. Одоогоор ОХУ-ын иргэн "Д"-г хорих 461 дүгээр ангид хориод байгаа бөгөөд хэрэгт холбоотой Монголын иргэдээс мэдүүлэг авсан юм.


ЯМАР ЯЛ ШИЙТГЭЛ ОНООХ ВЭ

АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ

11.1 дүгээр зүйл.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах

1.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг: 2.1.энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн; 2.2.хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн; 2.3.бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн; 2.4.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн; 2.5.энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар: -Энэ хуульд заасан "зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. "Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно.

Энэ хуулиас харвал Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2.5 зүйлээр “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг” үйлдсэний хүндрүүлэх шинж, энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэжээ.

Нэмэлт, Энэ хэрэг шийдэгдсэний дараа ялтан шилжүүлэх гэрээгээр шилжүүлэх боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
1111111
1111111
2022-10-03 19:08

Хүний амь 5-хан жил суугаад л гарах хэмжээний байх гэж. Хуулиа өөрсдөдөө ашигтайгаар дураараа л засах юм. Эрүүгийн хуулийн цаазаар авах ялыг сэргээж, хар тамхи, хүүхэд гэр бүлийн хүчирхийлэл, хүний наймаачид, яргачдыг ялладаг болмоор юм.

Зочин
Зочин
2022-10-03 19:36

Яагаад буруу мэдээлэл түгээнэ вэ? ОХУ-ын иргэд болох 3 буриад, амь насаараа хохирсон 1 монгол иргэн байсан гэсэн. Мэдээллээ сайн нягт##на уу!

Зочин
Зочин
2022-10-03 21:04

ИНГЭЖ ХУЦАЛДАЖ ХУДЛАА ГАЧААЛДАЖ БАЙХААР ЭНЭ БУРИАДАД ЧИНГИСИЙН ОДОН АЛТАН ГАДАС ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ АЛДАРТ ЭХ МУУГЗ МУГЖ ЦОЛ ОЛГООД ИРГЭНШИЛ ОЛГООЧ.ЯМАР ЯЛ ОНООХЫГ ШҮҮХ ШИЙДНЭ МОНГОЛЧУУДАА ҮХЭРНҮҮДЭЭ ЯМАР ИХ ТУЙЛШИРНА ВЭ? ХУЦАЛГҮЙ МӨӨРӨЛГҮЙ БАЙЖИЙДАА НААД ХҮНД ЧИНЬ 120 ЖИЛ ТӨЛӨВЛӨСӨН БАЙГАА ШҮҮ ХОРИГДСОН ХОНОГИЙГ НЬ ХАСААД 119 ЖИЛ БОЛНО

Холбоотой мэдээ

Back to top button